2010-06-22

The lemons - Red album

Альтернатив рок чиглэлээр дуулдаг Lemons хамтлагийн анхны цомог бөгөөд хуучны шилдэг дуунууд нь багтсан. "Их завсарлага" зэрэг тоглолтуудад дуулагдаж байсан ''Цэнхэр нүд", "Мэлхий гүнж", " Хайртай" зэрэг дуунууд оржээ.


Топ Модель Пүрэвсүрэн "Монголын гоо үзэсгэлэн Дэлхийн оргилд" реалити шоуны шүүгчээр ажиллаж байна

“Charlie’s Angels” agency болон “Beauty on  top of the world” төрийн бус байгууллагууд хамтран “Miss Asia USA” , “Miss globe international”  олон улсын миссийн тэмцээнд  Монгол улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулахаар “Гоо үзэсгэлэн дэлхийн оргилд” нэртэй мисс бүсгүйчүүдийн реалити шоуг зохион байгуулах гэж байна. Тус байгууллага энэхүү миссийн  тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах албан ёсны эрхийг эзэмшдэг юм байна. “Miss globe international”  тэмцээнд дэлхийн 120 орны миссүүд оролцдог бa энэ жил Турк улсад зохион байгуулагдах  гэж байна. ”Miss Asia USA” тэмцээнд азийн 56 орны миссүүд оролцдог бөгөөд энэ жил Америкийн Нэгдсэн Улсын Los Angelеs хотод  зохиогдох болно.





2010-06-21

Аймшигт осол Шунхлайн камерт

BX - зөв бай цомгийн шинэ зургуудаас + 2 дуу

BX -ийн удахгүй гарах шинэ цомог болох "Зөв бай" дууныхаа нэрээр нэрлэгдсэн цомгийн 2 дуу нь бидэнд ил болоод байгаа билээ. BX -ийн энэ цомгийн дуунууд autotune их хэрэглэсэн бөгөөд bx -ийн үглэлт нь lil wayne -ийг санагдуулмаар болжээ. Мөн тэрээр үсээ хусан шинэ стилийг бүрдүүлэхийг зорьсон гэнэ. За тэгээд cd -ийг нь өөрсдөө худалдаж аваад сонирхоно биз.

Lady Gaga - The Remix [цомог ]

Lady Gaga -ийн "The Fame" болон "The Fame Monster"  орсон хит дуунуудынх нь remix ээс бүтсэн албан ёсны цомгийг хүргэж байна.  Манай оруулж байгаа гадаад цомгууд бүгд itunes болон amazon -д зарагдаж байгаа оригиналь хэлбэрээр байдаг билээ. Уг цомгийн cover буюу гаднах зураг нь хэтэрхий нүцгэлэлттэй байгаа болохоор интэрнэтэд худалдаалахдаа cover -ийг нь өөр зургаар сольжээ. Мөн lady gaga 2010 оны google -ийн хамгийн их хайгдсан хүнээр одоохондоо тодроод байгаа гэнэ.

2010-06-20

Сэрчмаа Үнэн үү ток шоу : Надад мөнгөтэй залуус таалагддаггүй [нэвтрүүлэг]


Opozit - Сайхаан сайхан [цомог]



Агиймаа - Monday morning [цомог]

Монголын дуу хөгжмийн ертөнцөд шинээр цус сэлбэн орж ирээд байгаа B Продакшины дуучин Агиймаагийн  цомгийг таны хүртээл болгож байна.


H2 - Шинээр эхлэе [цомог]




3 охин хамтлагийн Ану -гийн зургуудаас [20 зураг]


Chris brown бүх цомог

 

Chris Brown 1989 оны 5-р сарын 5-нд Америкт төржээ. Тэрээр 2005 онд өөрийн анхны цомог болох "Chris Brown" цомгоо гаргаж байжээ. Харин тэр үед Chris Brown 16 настай байжээ. Түүний "Chris Brown" цомогт багтсан Rin It дуун нь гарсан дариудаа л Billboard Hot 100-д багтсан байна.

2010-06-18

Эба - 4th street [цомог]

Камертон хамтлагийн 4-дэх гишүүн Эбагийн соло цомгийг хүргэж байна. Уг цомогт "Сэтгэл", "Нулимс" зэрэг уянгын R&B дуунууд орсноос гадна "Миний аав адуучин хүн" зэрэг хуучны дуунуудыг сэргээн дуулжээ.

RA3 / Red alert 3 + gogoshare [тоглоом]

 Command & Conquer Red Alert 3 тоглоомд дэлхийн 2-р дайны дараах үйл явдал гарна. Дэлхийн 2-р дайны үеийн улс орнуудаас сонгон байлдах ба үе давах болон хоорондоо холбогдож тоглож болно. Олон төрлийн цэрэг, танк, усан онгоц зэргийг хүссэн сонголтоороо үйлдэрлэж хамгийн зөв стратегитай тоглосон нь дайнд ялах болно. За тэгээд таныг дэлхийн 2-р дайны ялагч болохыг хүсье gogoshare байгаа тул 1mbs хурдаар 30 минут орчим татна. Найдвартай ажиллана.

2010-06-17

Iphone 4 худалдаанд


Хар болон цагаан хоёр өөр өнгөний сонголттой байх iPhone 4 энэ сарын 24-нөөс эхлэн АНУ болон бусад дөрвөн улсад худалдаалагдаж эхлэх гэнэ. Харин үнийн тухайд 16GB багтаамжтай нь 199 ам.доллар, 32GB хувилбар нь 299 ам.доллар байх аж.

Жобсын мэдэгдсэнээр iPhone 4 нь өмнөх iPhone 3GS хувилбараас 24 хувиар нимгэн бөгөөд ердөө 9,3 мм зузаан, дэлхий дээрх хамгийн нимгэн смартфөүн болох гэнэ. Смартфөүний арын хэсэг нь шилэн гадаргуутай байх бөгөөд ирмэгээрээ метал хүрээтэй юм.

Видео дуудлага хийхэд зориулж, смартфөүний урд талд камер байрлуулсан бөгөөд харин ар талд байрлах уламжлалт камер нь LED гэрэлтэй болсноос гадна 5.0 мегапиксель, таван дахин zoom хийх боломжтой болсон байна.

Оддын гэр №1 : Дуучин Болдын гэр [10 зураг]


Гадаадын оддын гэрийн тансаг байдлыг харуулсан нэвтрүүлгүүд телевизүүдээр гарч байдаг. Харин Монголд бол ийм зүйл хаалттай гэж хэлэхэд болно. Монголын оддоос дуучин Д.Болдын гэрийн дотоод засал чимэглэл болон хувцасны шүүгээг нэгэн овсгоотой сэтгүүлч нэгжжээ. Ингээд хайртай одынхоо хэрхэн амьдардаг талаар бяцхан мэдлэгтэй болно уу.

Neighbours from Hell 2 +Gogo Share [тоглоом]

 Neighbours from Hell тоглоомыг мэдэх байхаа яагаав хөрш айлынхаа хүнийг хорлоод байдаг. нэгийг нь тоглож үзээгүй хүн байхгүй байлгүй хоёрыг нь оруулъя. жоожкон, mouse-аараа л зааврын дагуу тоглоход болоодоо. Амжилт!!

2010-06-16

VA – Listen Up The Official 2010 FIFA World Cup Album [цомог]

2010 оны спортын хамгийн том vйл явдал бол хєлбємбєгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дахь удаагийн тэмцээн билээ. Хєлбємбєгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA World Cup) нь Олон улсын хєлбємбєгийн холбоо буюу ФИФА-гаас зохион байгуулдаг ба 2010 оны ДАШТ нь 6-р сарын 11-ээс 7-р сарын 11 хvртэл Ємнєд Африк улсад зохиогдох ба 2014 оных Бразил улсад явагдана. Дэлхий нийтэд хамгийн олон vзэгч, vнэнч шvтэн бишрэгчтэйгээрээ бусад спортын тєрлvvдээс онцгой ялгарч чаддаг хєлбємбєгийн спортын энэхvv нэр хvндтэй тэмцээнийг спорт сонирхогч хэн бvхэн тэсэн ядан хvлээн суугаа байх. Харин уг мэдээллээрээ та бvхэндээ FIFA World Cup 2010-н албан ёсны "Listen Up!" цомгийг хvргэж байна, цомогт маань R. Kelly, Shakira, Pitbull, Wyclef, Nneka Knaan, Akon зэрэг бусад алдартай дуучдын дуулсан нийт 14 ширхэг дуу багтжээ.

Lady gaga - Alejandro Remixes [цомог]

 Lady gaga -ийн ''The fame monster'' цомогт орсон Alejandro синглийн  Remix үүдээс бүтсэн цомгийг хүргэж байна. Уг цомог нь itunes ээр худалдаалагдаж байгаа аж.

2010-06-15

Universe Best Songs тэмцээнд арын хаалгаар тэнцсэн оролцогч Цэнгүүжин [Видео]


Universe Best Songs тэмцээнд  1-р шатандаа хүртэл тэнцээгүй охин Цэнгүүжин шилдэг 25-нд орсон нь өнөөдрийн сенсааци болоод байна. 1-р шатны Анх орсон бичлэгэн дээр Ариунаа, Рагу, Долгион нар бүгд тэнцээгүй гэж хэлээд буцаасан мөртлөө сүүлд нь  монтаж хийлгэн тэнцсэн болгосон үзэгчдийг хуурах гэсэн ядмагхан оролдлого болжээ. UBS телевизийн Universe Best Songs -ийн шүүгч нар арын хаалгад өртсөн үү? Шударга үнэн үнэхээр Монголд байна уу?

Солонгос дуунуудыг монголоор дуулсан cover -үүд

Бидний мэдэх солонгос дуунуудыг монголоор дуулбал яаж сонсогдох бол та төсөөлж байв уу? Тэгвэл монголоор дуулжээ . Надад л лав солонгосоосоо илүү гоё сонсогдож байна. Bigbang, superjunior,gdragon, 2ne1 ,ss501, mblaq, 2pm зэрэг хамтлаг дуучдын дууг монголоор чадварлаг дуулсан байна. Мөн хүсвэл та дууг mp3 -аар татахаар тавилаа. Нэмж хэлэхэд монголд шинэ стильтэй, сайн бүжиглэдэг, царайлаг , охид хөвгүүдийг байлдан дагуулж чадахаар охидын эсвэл хөвгүүдийн хамтлаг үнэхээр дутагдаж байгаа юм шиг санагддаг.

Eminem - Recovery [цомог]

Албан ёсны 7 дахь студийн цомгоо "Recovery" хэмээн нэрлэж худалдаанд гаргаад буй Америкийн рэппэр дуучин Marshall Bruce Mathers III буюу Eminem шинэ цомгийнхоо ажил дээр 2009-2010 оны хооронд ажиллажээ. Уг цомгоо 2009.05.05-нд гаргасан "Relapse" цомгийнхоо vргэлжлэл болгон "Relapse 2" хэмээн нэрлэж гаргахаар тєлєвлєєд байсан хэдий ч эцсийн байдлаар "Recovery" болж тогтсон байна, мєн цомгийн Cover зураг ч гэсэн хоёр хувилбартай байгааг та мэдээллийн дэлгэрэнгvйгээс олж vзээрэй. Нийтдээ 17 трекээс бvрдэж буй шинэ цомгийнхоо дуунууд дээр дуучин Rihanna, Pink, Lil Wayne нартай хамтран дуулсан гайхалтай дуунууд багтсан тул хип хоп хєгжим сонсдог хэрэглэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Эрчvvдэд: Эрхтэн томруулах дасгал (Монгол хэлээр) [онлайн ном]

Єєрийнхєє эрхтэнг жижиг гэж бодож явдаг залуустаа зориулан эрхтэн томруулах арга техник, дасгалуудыг Монгол хэл дээр eBook хэлбэрээр хvргэж байна. Энэ 25 хуудас бvхий номонд хэрхэн дасгалыг хийх талаар тайлбар, зургын хамт маш тодорхой бичсэн байгаа. Элдэв янзын эм тариа, мэс засал гэх мэт сєрєг vр дагвартай аргуудыг хэрэглэгж байхаар энэ дасгалын аргыг ашиглаад vзэх нь илvv vр дvнтэй гэж бодлоо, сонголтыг зєвхєн танд vлдээе.

TOEFL өгөхөд заавал мэдсэн байх 400 үг [онлайн ном]

Англи хэл сурч байгаа болон TOEFL ийн  шалгалтанд бэлдэж байгаа залууст зориулан хүргэж байна. Энэхүү номыг та компьютер дээрээсээ шууд ашиглаж болох ба мөн хүсэж байвал принтлээд ном хэлбэрээр ашиглаж болно. Энэхүү ном нь дэлгүүрүүдэд 15000 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа бөгөөд та бүхэнд үнэгүй хүргэж байна.

Монгол хүний үнэ цэнэ [Богино хэмжээний хүүхэлдэйн кино]

Өнөөдөр жирийн малчин монгол хүний үнэ цэнэ ямар болсныг, өнөөгийн таний болон бидний амьдарч байгаа нийгэм ямархуу байдалтай байгааг үнэхээр сэтгэл өвдмөөр дүрсэлжээ. Монголчууд бид юуг зориод юу бүтээх гээд тэмцэлдэж яваа юм бэ? Хэзээ монголчууд бид  бүгдээрээ элбэг хангалуун, баяр баясгалан, инээд хөөртэй сайхан нийгмийг бүтээж чадах вэ? Хэзээ? Бид ингэж амьдарсаар л байх уу? Эдгээр асуултуудад энэхүү видеог үзсэний дараа бага ч гэсэн хариулах гэж оролдоорой!

2010-06-12

Bx - Зөв бай [дуу + клип]

Залуу дуучин ВХ сүүлийн үед шинэ цомгийн ажил гээд тун завгүй байгаа. Тоглолтоо хийнэ хэмээн сонсогч, фэнүүддээ амалсан дуучин залуу “Зөв бай” хэмээх шинэ цомгийнхоо нэрээр нэрлэсэн дуундаа клип хийлгэн, үзэгчдийн хүртээл болголоо. Энэ дууны үгийн дуучин ВХ өөрөө бичиж, аяыг “Нэгүн” хамтлагийн Оки зохиожээ. Харин клипийг “V” студи хийсэн байна. Клипний утга санаа нь Америк, Монгол 2-ын ялгааг харуулжээ . Түүний шинэхэн клип ВХ-ийн шинэ дүр төрхийг илэрхийлж буй гэнэ. Учир нь дуучин ВХ попын хаан Майкл Жексоныг дууриадаг байсан ч сүүлийн үед Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Tae Yang-ийн стилиэр хувцаслах болсон. Харин энэ удаад өөрийнхөө стилийг бүрдүүлж, үсээ ч хусуулан, шинэ дүр төрхтэйгээр үзэгчидтэйгээ уулзаж байгаа аж.

2010-06-09

Bigbang - Tell me goodbye [сингл цомог]

Өнөөдөр буюу 2010.6.9-нд Японд нээлтээ хийсэн бигбанг хамтлагийн сингль альбумыг хүргэж байна.  Уг цомог нь ердөө 3-хан трактай хэдий ч худалдан авсан хүмүүст түлхүүрний оосор зэрэг дагалдах эд зүйлс олонтой гэнэ. Тэгээд юу юу байгааг сонирхоцгооё.

Lady Gaga - Alejandro [шинэ клип]

Lady gaga -ийн  "The fame monster" цомгийн 3-дах сингл болох "Alejandro'' дууны клип гарлаа. Уг клип нь Фашист Германы цэргийн  стилийг санагдуулмаар бөгөөд тайрмал үстэй хагас нүцгэн оросын эрэгтэй баллетчин гэмээр залуусаар lady gaga хүрээлүүлсэн байна. Lady gaga  стилэндээ шинэчлэл хийн дахин этгээд загварыг авчирч чаджээ .Мөн энэ дууны клип нь Монголын цагаар 2010.6.9 ний өглөөний 6 цагт нээлтээ хийсэн бөгөөд ердөө 4 хан цагийн дотор 3 сая хүн үзсэнээр youtube -ийн амжилтыг шинэчлэн тогтоожээ.

2010-06-08

Quiza хуучин Lumino хамтлагт байжээ

Дуучин Quiza өмнө нь lumino хамтлагт байсан тухайгаа, мөн " Бадарчин" дууг lumino хамтлагийн хулгайлж , quiza - г  Лондонд байхад хэрхэн татар хамтлагийнхантай нийлэн тэнэг мангараар нь дуудан "Том од ах" зэрэг дуунуудыг гаргасан тухай өөрийнх нь юу ярихыг сонсоё.


2010-06-07

’Yнэн vv’’ ток шоу нэгэн их хурлын гишүүний дарамтнаас болж хаагдсан

NTV" телевизээр гарч байсан "Vнэн vv" ток шоу сvvлийн vед гарахаа больсон. Монголын телевизийн салбарт жинхэнэ ток шоу болсон энэ нэвтрvvлэг яагаад хаагдсан талаар хєтлєгч, "Миний Монгол" продакшны ерєнхий захирал Р.Нямбаяртай ярилцлаа.

-"Vнэн vv" ток шоу яагаад алга болчихов оо?
-Хvмvvст таалагдахгvй байгаа юм шиг санагдсан. Монголд байгаа энэ олон телевизээс vзэгчид хvссэнээ харах бололцоотой. Гэтэл заавал миний хийж байсан нэвтрvvлгийг харааж зvхээд байх юм байна шvv дээ. Тэгж vзэх ямар хэрэг байна аа. Би угаасаа л ток шоугаа хэсэг бvлэг хvмvvст зориулдаг. Гэтэл сэтгэл зvйн дарамт гарч ирсэн. Нэвтрvvлгийн зорилго бол гоё хувцас ємссєн, сайхан юм ярьдаг хvмvvсийг ямар хvн бэ гэдгийг єєрийнхєє хэмжээнд харуулах гэсэн юм. Тvvнээс бvх хvнд таалагдах гэж ток шоу хийгээгvй.

2010-06-06

Eminem - Not Afraid [шинэ клип]

 Домогт рэппэр  Eminem -ийн шинэ клип гарлаа. Уг сингл eminem - ийн шинэ цомог болох "Recovery" ийн анхны сингл аж.

7 сарийн 1-ний Телевизээр цацахийг хорисон бичлэг


Даяар монгол: Монголд бид хууль цаазаа тогтооно

Даяар монголынхны саяхан өгсөн ярилцаганд Монгол улсад өөрсдийн хууль цаазаа тогтоож, 13-р зууны Чингис хааных шиг засаглалттай болгох юм гэнэ. Тэднийхээр бол монголын иргэд даяар монголынхонг Чингис хаан шиг шүтэх ёстой юм гэнэ.Тэд Трансжендер эмэгтэй Энхриймааг зодож, зөвхөн хятадтай явсан охидын үсийг нь хусах юм гэнэ.Америк, европуудтай яван цус холилдсон хүмүүс зөндөө байхад яагаад заавал хужаа нар гэж? Ер нь ямар ч улс орны хүнтэй үерхэх,гэрлэх нь монгол улсын иргэний бүрэн эрх. Эд нарт ямар ч хамаа байхгүй.  Зөвхөн охидод гар хүрнэ Чаддагтаа дээрэлхүү гэж энийг л хэлэх байх. Бид 21-р зууны ардчилсан чөлөөт парламентийн засаглалттай Монгол оронд байж ийм хоцорсон хуучинсаг сэтгэлгээгээ хаямаар байна. Даяар монголынхонд Монголд хүссэн хүнээ зодож танхайрч, үсийг хусах нь байтугай гараа ч хүргэх эрх байхгүй .  Эрх чөлөөт оронд нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг." Үндэсний үзэл , Чингис хаан , муусайн хужаа" нар л гэнэ. Хужаа нарыг тэгэж л их үзэн ядаад байгаа бол монгол улсаа хөгжүүлж хятадаас илүү хөгжилтэй орон болгохын тулд хөдөлмөрлөмөөр юм. Бодит байдал дээр хийж бүтээсэн зүйл юу ч байхгүй мөртлөө нэг л их  "Бардам ам, шалдан гуя" . Монгол ямар 13-р зууны Монгол биш,  Тэгэж л их санаа зовоод байгаа бол иймэрхүү хүний эрхэнд халдсан тэнэг санаа оноогоо хаяад ахлах сургуулиудаар явж охидод лекц уншсан нь хамаагүй дээр , айлгаж сүрдүүлэх биш бодит боловсрол болно.
А.Бадрал "Өдрийн сонин"

2010-06-04

Diss To Tsetse - Part 1 [цомог]

 Цэцэ-г диссэлсэн дуунуудаас бүрдсэн 10 track-тай unofficial цомгийг хүргэж байна. Энэхүү цомогт Gee, Gangsta service, Opozit, Mc hongildoon,Ko , Orkhon зэрэг уран бүтээлчдийн дуунууд багтжээ.

Kiwi - Чамд амжилт хүсье [цомог]

Kiwi хамтлагийн 3 дахь цомог болох " Чамд амжилт хүсье'' цомогт хит болж байсан "Candy girl'', "Tik tak" , "Хожуу учрал" зэрэг дуунууд оржээ.

Seriouz - Yeah! [шинэ клип ]

Америкт байдаг рэппэр Seriouz -ийн шинэ клип гарлаа. Клипэндээ нэлээн америк өнгө төрхийг гаргажээ. За тэгээд сонирхоод үзээрэй:

Lady gaga -н стиль үнэхээр анхдагч нь уу?



Asashoryu Дагвадоржийн тоглосон Fanta гийн реклам


2010-06-03

Christina Aguilera – Bionic [цомог]

Кристина Агүлерагийн шинэ цомог гарахад яг 14 хоногийн хугацаа үлдлээ. “Bionic” нэртэйгээр гарах энэхүү цомгийг та бүхэндээ арай өмнөхөн хүргэж байна. Одоогийн сингл “Not Myself Tonight” нь Биллбордод хэдэн байр ухарсан бөгөөд шинэ сингл болох “WooHoo” нь түүний амжилтыг нь нөхөх нь гарцаагүй. Поп болон хэмнэлтэй хөгжмүүд зонхилсон тус шинэ цомог нь түүний хувьд нилээн олон төрөл жанраар хийж байгаа цомог болж байна. Лэди Гагатай зарим нэг сонсогчид маань өрсөлдүүлээд байсан тал бий..

2010-06-02

"Babies" шинэ кино "Өргөө" кино театрт

Дэлхийд 2010.4.15-нд нээлтээ хийсэн Hollywood -ын ''Focus Features'' entertainment цоо шинэ бүтээл болох "Babies'' буюу "Алаг үрс" кино 2010.5.31 нээс Өргөө кино театрт гарч эхлээд байна. Уг кинонд Namibia (дэлхийн хамгийн ядуу орон), Япон , Монгол, Америкт өсөж бойжиж буй 4-н хүүхдийн өөр өөр амьдрал , тухайн улс орны нийгмийн соёлын онцлог хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлж болохыг харуулжээ. Хүүхэд бүр эхээс төрөхдөө бүгд адилхан төрдөг ч тухайн орчин хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэхийг хараарай. Уг кино нь нээлтээ хийснээсээ хойш Box Office - д $2,161,460 -ын ашиг олжээ.

Хятадаас Youtube ийг үзэж болдог программ [Хаалттай бүх вэб сайтыг үзэж болно]

Хятадаас youtube сайтыг үзэх мөн монголоос youtube дээр байгаа гадаадын зарим хамтлаг дуучдын клипийг үзэх гэхээрээ "танай оронд зөвшөөрөхгүй" гээд болдоггүй . Мөн  vevo.com зэрэг монголд хориглосон бүхий л  веб сайтыг үзэж болдог программыг хүргэж байна. Маш их хэрэгтэй эд шүү. Удахгүй Монгол улс насанд хүрэгчдийн сайтуудыг хориглоно гэсэн мэдээ байна . Тэр үед энэхүү программаар  хаалттай сайтуудыг үзэж болно. Мөн зарим сургуулиудын интэрнэт кафе -д зарим сайтуудыг хориглосон байдаг.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms