2010-09-19

Монгол дахь банкны үүсэл, хөгжил

Банк бол маш олон зууны түүхтэй байгууллага. Хөгжил дэвшлийнхээ шатанд банк нь маш олон үеийг туулж , түүнийг даван шинэчлэгдэн сайжирч, боловсронгуй болон өдийг хүрсэн. Банкны шинэ шинэ систем, зохион байгуулалт, үйлчилгээ зэрэг нэвтэрч байна. Нэг шатлалттай системийг комминуст нийгэмд зөв гэж үздэг байсан бол одоо энэ үзэл баримтлал аль хэдийн хоцорчээ. Банк зөвхөн хадгалдаг , зээлдэг байгууллага гэдэг ойлголтоос гарч илүү өргөн хүрээнд яригдах болсон байна. Мөнгө ч гэсэн ялгаагүй зөвхөн цаасан мөнгө буюу биет хэлбэрээр байх ёстой гэсэн ойлголт байхаа больжээ. Бид өнгөрсөн үеийнхээ банкны өсөлт, хөгжил болон алдаа, дампуурал, хямрал зэргийг судалснаар ирээдүйд хийх алхамаа тооцоолон банкны салбараа шинэ шатанд гарган хөгжүүлэх боломжтой болно. Иймээс бид өнгөрсөн үеэсээ суралцан илүү сайжирч хөгжин дэвшиж байдаг билээ.

Санхүүгийн зах зээл эдийн засагт гүйцэтгэх үүрэг


Санхүүгийн зах зээл эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Бид санхүүгийн зах зээлд оролцсоноор ямар давуу талуудтай болж чадах вэ? 
            Санхүүгийн зах зээл хөгжиж дэвших тусмаа  мөнгө гэсэн цаасан ойлголтоос илүү маш олон шинэ шинэ шатууд руу шилжиж байдаг. Бонд, вексель, гэрээ эрх гэдэг бас л санхүүгийн өөр өөр ойлголтууд юм.   Анх мөнгө үүсэж байхад зөвхөн худалдах, худалдан авах зориулалтаар үүсэж байсан бол орчин үед мөнгө гэдэг ойлголт маш өргөн хүрээнд орж улам боловсронгуй болсоор байна.  Мөнгийг үржүүлнэ , түүнийг өсгөнө гэдэг ч олон аргатай болж түүнийг сайн харж чадвал баяжих маш амархан байдаг.
            Бидний мэдэхээр санхүүгийн зах зээл гэдэг нь худалдан авагч, худалдагч хоёрыг холбож, санхүүгийн хэрэгслүүдийг худалдах ба дахин худалдан авах боломжийг олгодог зах зээл юм. Энэ зах зээлд даатгалын байгууллага, банк бус санхүүгийн байгууллагууд, банкууд, биржүүд, үнэт цаасны зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэрэг маш олон ойлголтууд ордог.  Өөрөөр хэлбэл бидний гар дээр байгаа илүүдэл мөнгийг хэрэгтэй хүнд өгч хөрөнгө оруулалтыг бий болгох гол үүрэгтэй байдаг.  Ингэснээр бизнесийг санхүүжүүлж чаддаг. Энэ нь улс орны эдийн засгийг хөгжиж дэвшихэд маш чухал үүргийг гүйцэтгэдэг.
Мэдээж танд илүүдэл мөнгө байна , та түүнийгээ авдрандаа хийгээд хадгалаад байвал хэзээ ч өсөхгүй , харин үүний оронд аль нэг мөнгө хэрэгтэй байгаа хэрэглэгчид хөрөнгө оруулалт хийж эсвэл зээл олгож болох юм. Нөгөө талаас таньд мөнгө хэрэгтэй болсон үед хэн нэгний мөнгө хэрэг болно. Гэтэл 2 хүн хоорондоо тохиролцоод зээл олговол хэр найдвартай вэ?  Мэдээж ямар ч баталгаа байхгүй.  Банк болон зээл олгодог байгууллагууд ийм л зарчим дээр мөнгө хэрэгтэй байгаа хүний мөнгийг найдвартай төлж чадах хүнд нь олгож дундаас өөрсдийн ашгаа бий болгож байдаг. Энэ 2 хүн бие биенээ танихгүй , банк тэдний мөнгийг эргэлдүүлж хэн хэнд нь ашигтай байлгадаг. Хадгаламж гэдэг бол таны мөнгийг банк зүгээр сайхан сэтгэлтэй болохоор нэмж үржүүлж байгаа гэсэн үг биш таны мөнгийг бусдад зээл болгон өгч ашгийн заримыг танд өгч байна гэсэн үг юм. Тэгэхээр энэ зээлэх ба зээлдүүлэх хэрэгцээг золгон уулзуулах нь санхүүгийн зах зээлийн саадгүй биелүүлж байх ёстой нэгэн үүрэг ажээ. 
Санхүүгийн зах зээл хадгаламж, баялгыг арвижуулах, төлбөрийн чадварыг хангах, зээлийн эрсдэлээс хамгаалах, төлбөр тооцооны, эрсдэлээс хамгаалах зэрэг олон үүргүүдийг гүйцэтгэж чадна. Санхүүгийн зах зээлээ хөгжүүлж чадваас бид эх орныхоо эдийн засгийг хөгжүүлж чадах боломж бидэнд байна. Ирээдүйд гарах санхүүгийн шинэ шинэ боломжуудыг олж харснаар эдийн засгийг хөгжүүлэх олон боломжууд гарч ирэх бизээ.

2010-09-18

Lady Gaga АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох уу?

Lady gaga сенатор John Mccain -ий гаргасан “гей,лесби хүмүүсийг цэрэгт явуулахыг хориглосон” шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бичлэгийг өчигдөр орой 2010.09.17-нд youtube сайтанд тавьсан даруйдаа маш богинохон хугацаанд дэлхий даяар сенсааци тариад байна.  Энэхүү бичлэгэн дээр lady gaga өөрийнхөө бүтэн нэр буюу Stefani Joanne Angelina Germanotta гэсэн нэрийг анх удаа хэлж байгаа бөгөөд Lady Gaga сенатор John Mccain руу утсаар холбогдох гэж оролдох боловч сенатор утсаа авсангүй.  CNN, BBC, FOX news зэрэг олон мэдээллийн сувгуудаар Lady Gaga -ийн энэхүү мэдэгдэл гарч байгаа бөгөөд Америкт явуулсан судалгаагаар John Mccain -ий нэр хүнд шалдаа буусан ба Lady Gaga -ийн нэр хүнд эсрэгээрээ нэмэгджээ. Тэрээр хэлэхдээ "америкийн иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой,  та бидний хайртай нөхөр, эхнэр, хүүхэд, охин, хүүг дайнд авч явсан , Америкийн төлөө эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болгон цэрэгт явах эрхтэй . Бидний шашин шүтлэг арьс өнгө бэлгийн чиг хандлага ямар байх нь чухал биш ,эх орноо гэсэн сэтгэлтэй америк иргэн бүр цэрэгт явах эрхтэй" гэж үзэж байгаа ажээ.

УБ-н хотын гадаад иргэн UB State of Mind дуу хийжээ

 Jay-z, Alice Keys 2-ийн ''The State of mind'' гэдэг new york хотыг дуулсан дуу байдгийг хүн болгон мэдэх бизээ. Тэгвэл  УБ-н хотын гадаад иргэд "UB state of Mind'' гэдэг Улаанбаатарын тухай дуу хийжээ. Заавал үзээрэй. Инээдтэй сонирхолтой хөгжилтэй болжээ

2010-09-06

4 зүг - Тайлагнал [цомог]


2007 онд гаргасан 4 зүгийн хамтлагийн анхны цомог бөгөөд цомгийн нэрээрээ тоглолт хийж байсан.  Энэ цомгийн маш олон дуунууд нь хит болж байсан ба монголын хип хопын нэгэн үеийн төлөөлөл хамтлаг.

Улаанбаатарын үдэш дууг хятадаар дуулав [хятад хувилбар]



2010-09-04

Tsetse - Нийслэл хүү [цомог]

4shared.com оос цомгийг нь татах линк оллоо. Цэцэгийн хамгийн сүүлийн 4дэх цомог гэсэн байх. Дуугий нь сонсож үзэхэд өмнө нь байгаагүй олон шинэ дуунууд нэмэгдсэн байна лээ.


Puujee гийн сүүлийн үеийн зургуудаас



Katy Perry бүх цомог

Katy Perry-ийн  диско хэмнэлттэй цоглог дуунуудыг хүргэж байна. Саяхан 2010 онд гарсан Teenage Dream болон 2008 оны One of Boys цомгууд багтсан байгаа. Та ямар нэгэн баар паав ажиллуулдаг бол тавихад үнэхээр дажгүй шүү!

2010-09-03

Step Up 3d Soundtracks [цомог]

Өргөө кино театрт гарч буй "Бүжгийн Хэмнэл 3" киноны дуунуудаас бүрдсэн цомгийг хүргэж байна.  Үнэн тасархай кино болсон байна лээ шүү ! Очоод үзээрэй! Албан ёсны цомог дотор багтаагүй дуунуудыг bonus дотор нь оруулсан байгаа. Урлагын үзлэгт бүжгийн ая хайж байгаа бол хэрэг болох байх.

Justin Bieber интернэт халдлагын бай болсоор байна

16 настай Канадын поп дуучин Justin Bieber маш богинохон хугацаанд алдар нэрт хүрч чадсан маш олон хүний анхаарал , атаархал, дүргүйцлийг хүргэсээр байна. 2010 оны Google -ийн хамгийн #1 их хайгдсан хүнээр тодроод байгаа бөгөөд энэ амжилт Lady Gaga, Barrack Obama, FIFA world cup зэрэг хайлтуудыг хол давжээ. Мөн хүний youtube  -ийн албан ёсны бичлэгүүд нь нийтдээ үзсэн хүний тоогоороо 1 тэрбумыг давжээ.  Хакерууд нь түүний '' Baby'' дууны клипийг нь насанд хүрэгчдийн сайт руу redirect хийх, 4chan зэрэг сайтанд Justin Bieber -г Хойд Солонгос руу явуулах ,itunes болон lastfm  сайтын Justin Bieber ийн профайл аватар дээр нүцгэн хүний зураг тавих, twitter facebook youtube дээр "Justin Bieber нас барлаа", " Justin Bieber ийн ээж playboy Сэтгүүлд зургаа авхууллаа" "justin bieber бол гаж донтон" гэх цуу яриануудыг тараагаад байгаа билээ.Мөн түүний тоглолтонд дээр түүн рүү юм шидэх, зодохыг завдсан хүмүүс ч олон байгаа гэнэ.

2010-09-02

Crush Bash - Crush'n bash [дуу + клип + зураг]

Монголын поп урлагт шинээр хүч төрөн гарч ирж буй хөвгүүдийн шинэхэн хамтлаг Crush bash хамтлагийн анхны клипийг хүргэж байна. Эдгээр залуус маань солонгос хамтлагуудыг дуурайдаг хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа хэдий ч өөрсдийгөө монголд байхгүй шинэ урсгалыг бий болгоно гэж амлаад байгаа билээ. Дууны утга, бүжгийн хувьд солонгосын BEAST, SS501, ShiNee зэрэг хамтлагуудтай нэлээн төстэй болж чаджээ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms