2010-11-30

U-kiss in Mongolia : Солонгосын U-kiss хамтлаг ирэхэд Монгол охид хашгиралдан зарим нь уйлж байна [бичлэг]

11.29-нд Манай Монголчууд December,Ham тэр тусмаа U-kiss-ийн сэтгэлийг хөдөлгөж чадсан... U-kiss хамтлагийн гишүүн Kevin өөрийн твиттэр дээрээ  " Биднийг монголд ингэж хүлээж авна гэж үнэхээр төсөөлж байсангүй. Монголд бидний олон фен (kissme) үүд байгаад үнэхээр баяртай байна, биднийг дотноор хүлээж авсанд баярлалаа" гэжээ.  11,29 -нд болсон The M-wave 2010 тоглолтын үеэр UB palace урьд өмнө байгаагааргүйгээр дуу чимээтэй байж , охидын хашгирах чимээ гадаа явж байгаа хүнд хүртэл сонсогдохоор байлаа. Fanboard барьж зогссон зарим фенүүд нь хайртай хамтлагаасаа гарын үсэг авч,  тэдэнд өөрийн хийсэн бэлгээ өгч чадсан , мөрөөдөл нь биеэлсэндээ баярлан тэсгэлгүй уйлж байлаа.

2010-11-29

Монголын ахлах сургуулийн охид 2 /видео слайдшоу/


Солонгосын U-kiss хамтлагийн дуучин Alexander -ийн монголд авсан зургуудаас - in Mongolia

Arirang ТВ -н шугамаар  U-kiss хамтлаг монголд ирж байгаа билээ. Тэгвэл саяхан хамтлагийн дуучин Alexander онгоцноос авсан зургуудаа өөрийн твиттэрдээ байрлуулжээ./Мөн Jackie Chan бас монголд ирсэн тухайгаа твиттэр дээр бичсэн санагдаж байна/ Тэрээр хэлэхдээ "Монгол яг л мөсөн арал шиг , тэнгэр нь яг тэнгисийн тэнгэр шиг юм " гэжээ.  Түүнийг твиттэр дээр дагахыг хүсвэл https://twitter.com/alexander_0729 .

2010-11-26

Ч.Цэлмүүн аавынхаа дууг дуулна



 “Universe Best Songs-2009” наадмын ялагч залуу дуучин Ч.Цэлмүүн анхны бие даасан цомгийн ажилдаа орсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний шинэ цомгийн ажил дуусах болж байгаа гэнэ. Түүний анхны цомог нь дан аавынх нь зохиосон дуунаас бүрдэх юм байна. Нийт 10 дуунаас бүрдэх тус цомог нь ирэх онд худалдаанд гарах аж. Энэ талаараа Ч.Цэлмүүн хэлэхдээ “Миний бие даасан анхны цомогт багтсан “Шөнийн бодол” дуу клиптэй болж үзэгчдэд хүрсэнд машин их баяртай байгаа. Энэ дууг манай аав 20 жилийн өмнө зохиосон. Охин нь харин 20 жилийн дараа дуулж байгаа юм. Анхныхаа цомгийг гаргах гээд дуу бичлэгийн студид дуугаа бичүүлж байгаа. Бүх дууг маань манай аав зохиож өгсөн. Ганц хоёр дууны үгийг нь би өөрөө бичсэн. Уг нь энэ сард цомгоо худалдаанд гаргах бодолтой байсан ч амжсангүй. Ирэх онд сонсогчдодоо хүргэхээр төлөвлөж байна” гэв. 

Монголд Нацист Баар нээжээ



Дэлхийн хаана ч аль оронд ч Гитлер , Нацизм үзэл баримтлалыг сайнаар дурсдаггүй.  Германы өөрсдийн хуулинд нь хүртэл хас тэмдэг ашиглах, Нацизмыг хөхүүлэн дэмжихийг хориглодог. Гэм зэмгүй олон еврейчүүдийг яргалан хядаж байсан хар толботой 2-р дайн аль хэдийн өнгөрсөн. Бид МОНГОЛЧУУД Оросод туслан Нацист Германыг буулгаж , хас тэмдгийг уландаа гишгэж чадсанаараа бахархдаг ард түмэн.  Энэхүү хөшөө хуучирсан байж болох ч одоо хүртэл "Зайсан толгой"-д бий.

2010-11-25

Crush bash - "Асуувал Хариулъя" [нэвтрүүлэг]

"АСУУВАЛ ХАРИУЛЪЯ" уралдааны дүн болон нэвтрүүлэгний анхны дугаар
та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Шилдэг 10 асуултанд хэрхэн хариулсан болон хэн азтан
болсоныг та бүхэн дэлгэрэнгүйгээс үзээрэй. Хамтлаг одоогоор шинэ клипны зураг
авалтаа дуусгасан бөгөөд 12 дугаар сарын 1-нд олны хүртээл болгох гэж ажиллаж байгаа
юм байна лээ шүү. Ингээд сонирхолтой асуултуудын хариултыг үзэцгээе. 
"Асуувал Хариулъя"

Монгол рэппер Gee Америк улстай танилцлаа [бичлэг]


Dandii, Byambaa, Opozit, TG, Orgil - Let's Dance | клип гарлаа


R_Boys Hoso ft Gpk Odby - Amidral [шинэ дуу]

 
Монголын шинэ хип хоп дуучдын дуу , сонсоод үзээрэй!

2010-11-24

Pussycat Dolls-ын Nicole Монголд ирнэ

Аз амжилт үргэлж дагаж явдаг Pussycat Dolls хамтлагын үзэсгэлэнт, авьяаслаг дуучин  Николь Монголд ирэх гэнэ. Удахгүй монгол хэлнээ анхны дугаар нь хэвлэгдэн гарах гэж буй “ Cosmopolitan” сэтгүүлийн  нээлтэнд зориулсан дэлхийн хэмжээний  шоунд оролцохыг түүнээс хүсэхэд зөвшөөрсөн аж.  Алдарт одод Shaggy, Will Smith, Avant, P, Diddy нар хамтран дуулах санал тавьж байсан дуучин бүсгүй одоогоор Америкийн хөгжмийн ертөнцөд алдартай продьюсер RedOne- тай хамтран ажиллаж байгаа гэнэ.

Crush bash хамтлаг блиц танилцуулга



Таван өөр гариг нэгдэж “CRUSH BASH” гэх ертөнцийг байгуулсан

Cүүлийн үед шинэлэг стиль, сонсголонтой дуу, үзүүштэй бүжгээрээ олны танил болоод байгаа хөвгүүдийн хамтлаг бол CRUSH BASH юм. Анхны клипийг нь үзэхэд Солонгосын boy band уу? Гээд андуурмаар байсан шүү. Яг л Big Bang, SS501 шиг. Гэхдээ л 5 өөр гариг нэгдээд нэг ертөнцийг байгуулсан гэхээр гайхамшигтай. Олон юм нуршилгүй тэдний ертөнцтэй танилцъя.

Сур: Сайн байна уу? Юуны өмнө манай сонины уншигчдад өөрсдийгөө танилцууглна уу?
СB: Хамтлагийн ахлагч Билгүүн, Бат-Амгалан, Дөлгөөн, Золжаргал, Азжаргал гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй.

Дуучин Б.Амархүүгийн шинэ зургаас


"Ялгавран гадуурхахыг зогсооё" аяны видео



ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар буй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд Монголын нийгмийн анхаарлыг хандуулснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргах үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" уриан дор 4 сарын турш орон даяар явуулах аяны кампанит ажил 11-р сарын 16-нд буюу Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн төлөө олон улсын өдрөөр эхэллээ.

Энэхүү аяны ажлын маань видеонууд нь орон даяар NTV, C1, UBS телевизийн сувгуудаар 11-р сарын 16-наас эхлэн гарч байгаа ба олон түмэнд хүргэх анхны сэдэв нь "Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг". Видеонуудын бүрэн хувилбарын манай төвийн вэбсайтаас мөн тухай бүрт нь орж үзэх боломжтой. Ийнхүү 3-р сарын 18-ыг дуустал бид кампанит ажлынхаа зургаан сэдвээ гурван долоо хоног орчмын зайтайгаар шинэчлэх юм. ЛГБТ Төв нь эдгээр эрх тэгш байдлыг дэмжигч телевизүүдтэй хамтран ажиллах хүрээнд аяны хугацаандаа ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудын тухай эдгээр телевизийн нэвтрүүлэг, ток шоүд оролцон, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл түгээх юм. Аяны ажлаа аль болох олон хүнд хүргэснээр Монгол Улсдаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн, бүх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг хөхиүлэн дэмжих юм.

Аяны ажлын хугацаанд нийгмийн бүх салбар давхаргын хамралтыг хангасан байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар явж, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, асуулт хариултын үйл ажиллагааг зохион байгуулах юм. ЛГБТ Төвөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар тухай бүрт нь www.lgbtcentre.mn/mn/news/lgbtcampaigns.­html хаягаар мэдээлнэ.

2010-11-23

Bанга зөгнөл биелэж эхлэж байна : 2010 оны 11 сард Дэлхийн 3-р дайн эхэлнэ

Вангагийн зөгнөсөөр 2010 оны 11 сард Дэлхийн 3р дайны эхлэл тавигдана гэж хэдэн арван жилийн өмнө хэлсэн нь өнөөдөр биелэлээ олж байна. Энэхүү Вангагийн зөгнөл нь одоо интэрнетэд жинхэнэ шуугиан тариад байгаа бөгөөд хүмүүс айдас шихүүцлийг давхар хүргэж байна. Өчигдөр буюу 2010.11.24 -нд Хойд Солонгос , Өмнөд солонгос руу гал нээснээр 2 орны байдал хурцтаад байгаа билээ. Яг Одоо Өмнөд солонгос дайны бэлэн байдал зарлаад байна.

Даяар монголынхноос болж Монголын нэр хүнд дэлхийд унаж байна

" Даяар Монгол " гэж нэрлэсэн хэсэг бүлэг бүдүүлэг залуучууд өөрсдийгөө германы нацистууд гэж нэрийдэн, Гитлерийн нацист туг далбааг ашиглан " Хятадуудыг үзэн яддаг" мөн "Монгол хүүхний үсийг хусаж байгаа бичлэг"- ээ  BBC зэрэг хэд хэдэн гадаадын сувгуудад өгчээ. Дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн нацистуудыг дуурайж арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг,эмэгтэйчүүдийн эрхэнд бүдүүлгээр халддаг гэдгээ сурталчилж байгаа нь  гадаадын иргэдэд " Монголыг харанхуй, бүдүүлэг , соёлгүй " мэтээр харагдуулж , хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна.  Хятадуудыг монголдоо үзэн ядаад явж болно, гэхдээ дэлхий нийтэд тэнэгээ гайхуулах хэрэг байсан ч юм уу ? үгүй юу?

Дуучин Маралжингоо-гийн зургуудаас



2010-11-20

Энэ 7 хоногийн онцлох хамтлагаар Opozit шалгарлаа



Санал асуулгыг 11.20-11.21-ийн хооронд  2 хоногийн хугацаатай явуулж


 

 

 

 

30 хүний саналаар Opozit шалгарлаа. Шалгарсан хамтлаг дуучны зураг 7 хоногийн турш сайтын нүүрэн дээр тавигдахаас гадна, олон төрлийн мэдээллүүд орох болно. Харин дараагийн 7 хоногт хэн хэнийг нэр дэвшүүлмээр байна вэ?

Range ft. Opozit - Давшлая [дуу]

Rapper Range саяхан өөрийнхөө Back To Boom цомгийг гаргасаныг нь мэдэх нэг нь мэдэх байхаа. Энэ цомогт нь Opozit-той хамтарсан нэг дуу байгаа бөгөөд нэр нь давшилая. Сонорыг чинь булаах эд болно гэдэгт итгэлтэй байна. Check this out!

G4U - Монголын Шинэ Охидын хамтлаг | 10 зураг



Та нар энэ хамтлагийг  монгол рэппер Gee-тэй дуулсан "Хүссэнээрээ" дуугаар нь сайн мэдэх байх.

Дуучин Ану-гийн гоёл | 10 зураг

 Өнгө өнгийн чамин ганган хийцтэй зүүлт чимэглэл гэхээр хамгийн түрүүнд Гала хамтлаг санаанд чинь бууж байгаа биз. Хурц тод чамин өнгийн гоёл чимэглэл аксессуар тэдний имиж нь болдог байсан. Та бүхэнд дуучин Ану-гийн акссуараас сонирхуулж байна.

Солонгосын U-Kiss, HAM хамтлагууд 11,29-нд Монголд ирнэ



Албан ёсны тодорхой мэдээлэл гарсан байна! 
11 сарын 29ний өдөр UB Palace-ын концертын их танхимд 18:50-20:00 хүртэл болох юм байна. Тоглолтонд: U-Kiss, HAM, DECEMBER(Солонгосын талаас) 
3 охин, Хар сарнай, Монголын Үндэсний Дуу Бүжгийн Ансамбел Оролцоно(Монголын талаас) Тодорхой мэдээлэлийг 321548-с асууж болно 


Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн суллагдлаа

Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн өнгөрөгч хагас сайн өдөр өргөст торноосоо мултарлаа.Тэрээр нэг биш удаа танхайн хэрэг өдүүлж зодоон цохион үүсгэж байсан нь олон хавар нэгэндээ гэгчээр торны цаана суулгах шалтаг болж шүүх түүнд жирийн дэглэмтэй хорих ангид 1.6 жилийн ял оноосон билээ. Дээгийгийн шүүх хурал дээр хамтлагийнх нь гишүүд ирээгүй. Олон жил нэг тайзан дээр дуулж төрсөн ах дүү шиг ижилдсэн гишүүд нь дээгийг шүүхийн танхимд ялын тогтоол уншуулж байхад нь хамт байж чадаагүй хэмээн хэвлэлийнхэн шуугиж байсан үе саяхан.Ямартай ч дуучин маань шийтгэлийнхээ хугацааг бүрэн дуусгаад гарч ирсэн бөгөөд дээгийдээ баяр хүргээд цаашдаа томоотой байхыг фэнүүдийнх нь өмнөөс хүсье. Түүний дууг хүсэн хүлээсэн сонсогчидтойгоо удахгүй шинэхэн уран бүтээлээрээ уулзах болтугай.

"Нэгэн зүгт" шинэ гишүүнээ танилцуулав

 "Mongolian Music Awards 2010'" дээр "Нэгэн зүгт" хамтлагийнхан бүгд ижилхэн хувцасаар гангарсан нь хүмүүсийн анхаарлыг багагүй татав. Хип хоп малгай өмсөж, жеансен мөртэй өмдөөр хослов. "Нэгэн зүгт"-ийн шинэ гишүүн. Тэрбээр "Nature sound" дуулаачийн курсыг төгсжээ.

Хэрхэн сэтгэгдэл үлдээх вэ?


3 охин Ану-гийн цүнхийг нэгжие!



Crush Bash -ийн амьд тоглолтууд | Missed Call, Crushn Bash, Stand by me


Crush Bash хамтлагийнхан "Дандар - Сенсаци нэвтрүүлэг " нэвтрүүлэгт оролцов

Сенсаацид өртөөд байгаа Crush Bash хамтлагийнхан Солонгосуудыг дуурайдаг уу?

2010-11-19

MC ZM "Тусгай салаа " киноны дууг хип хопоор дуулав.


Нара өөрийн Facebook дээрээ Хамраа засуулснаа хүлээн зөвшөөрөв.

Nara Munkhtur
bayrlala. gehdee uurchlult gej bodohgui bn.yahav hamriig joohon undursguu l biz. 90eed onii ued mongolchuud ihenh ni l hujaa shaahai umsdug kartiin baraand ocherlodog buh niiteeree l hetsuuhen l amidraltai l bsan. hen ni heneesee ichxiin. h...uuhed bhdaa goyj gangalhaa ch medehgui bgaagaa umsuul hicheel nom duu bujig geel guij bdag ohin bsan. ter ued ihenh ni l bgagara bdag bj dee. odoonii huuhduud shig pink umsuud goy gangan hyatad solongos plati ene ter ch gej barag bsangui dee..
gehdee l etseg eh mini henees ch guilgui saihan usguj humuujuulsen. henii ch dor orhoorgui medleg bolovsrol hun chanar yos surtahuun nadad bdag. ene zuragnii huvid icheed bh zuil uneheer shirheg ch alga. 12 ,3n nastai bsan duu bujig geel yavj bsan az jargalaar duuren dursamj l nadad sanagdjeen. busdin huvid ineedtei tsarai muutai yamar ch bj boloh ch minii huvid miniii amidraliin nandin dursamj. ene bi bish ene ter gej ulaan tsaim hudlaa helehgui, hudal zuild ugaasaa ch durgui. ene ueiin zurgiig harahad az jargal itgel dvvren saihan ireeduig muruuduj temuulj bsnaa mash tod sanaj bn.
tiim, ene bol huuhed bsan ueiin nara-n zurag mun nuguuh ni nasand hursen emegtei hun bolson nara-n zurag.
ene bugd bi mun.

Sweetymotion - “Number One” тоглолт өнөөдөр болно

Үзэгчдийн хүсэн хүлээсэн “Sweetymotion” хамтлагийн “Number One” бие даасан тоглолт өнөөдөр болох гэж байна. Тэдний тоглолт “АСА” циркт болох бөгөөд урд өмнө Монголд болж байгаагүй жинхэнэ шоу тоглолтыг үзэгчдэд амлаад байгаа аж. Тоглолтод АНУ-ын шилдэг бүжигчид, хөгжимчид оролцох юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Hero Entertainment” ажиллаж байгаа бол ерөнхий продюсерээр төгөлдөр хуурч Б.Чинбат ажиллажээ. Тоглолтод хамтлагийн экс гишүүн Т.Солонго оролцоно гэж үзэгчдэд таамаглаж байгаа юм. Энэ асуултад “Sweetymotion” хамтлагийнхан “Ирж ч магадгүй, ирэхгүй ч байж магадгүй, тоглолтоо ирж үзээд мэдээрэй” гэх тодорхой бус хариултыг өгөв. Харин тоглолтын тасалбарын хувьд ээд эгнээнд 8500 төгрөг, доод эгнээнд 9500 төгрөг, голын суудал 25000 төгрөгийн үнэтэй байна.

Pepsi Launch Party 2010 | Эрдэнэт, Дархан

Шинэ Үеийн Кола - Pepsi Дархан Эрдэнэтийн цоглог, эрч хүчтэй шинэ үеийн залуустайгаа уулзах гэж байна. Охидын Viva хамтлаг, 2009, 2010 оны шилдэг DJ Ганаа болон DJ Түмээ нарын шилдгийн шилдэг mix-ийг энэ үдэш толилуулна. Энэ 5 дахь өдөр буюу 11.19-нд Эрдэнэтийн Magnet клубд, Дарханы DD клубд энэ 6 дахь өдөр буюу 11.20-нд Pepsi-тэйгээ уулзацгаая!


3 охин - Чихэнд минь шивнээрэй | шинэ клип гарлаа

“Гурван охин” хамтлагийн тун удахгүй бэлэн болох поп цомогт  багтаж буй уянгын, гэгээн хайрыг магтан дуулсан “Чихэнд минь шивнээрэй” дууны клип үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн зуны туршид яригдсаар байсан эл дууны клипийг “Hero” энтертайнментийн уран бүтээлчид хийсэн бөгөөд зурийг “Улаан-Үд” хотын Байгаль далайд авчээ. Намрын дунд сар таарсан болохоор далайд зураг авахуулах тийм ч амар биш байсан талаар хамтлагийн дуучид ярьсан ч энэ хэсэг үнэхээр сайхан болжээ. Түүнчлэн клипний “оргил” хэсэг хэмээн нэрлэгдэх Анугийн мориор давхиж буй дүр зураг нь клипийг улам “тансаг” болгожээ.

Crush bash хамтлагийн зургуудаас | 15 зураг

 

Sweetymotion хамтлагийн зургуудаас [ 13 зураг ]


Цэлмүүн - Шөнийн бодол | шинэ клип гарлаа

Дуучин Цэлмүүн шинээр "Exodus" нэртэй анхны цомгоо гаргаж байгаа бөгөөд түүний анхны клип гарчээ. Үг, Ая Ж.Чинзориг . Дууны утга санааны хувьд шөнө нойр хүрэхгүй бодогдсон бодлын тухай юм байна.

2010-11-18

“Гурван охин” - Бамбино хулгайн клип байжээ


Дэлхийд алдартай дуучдын клип, хувцаслалт, стиль, дууг Монголчууд “мундаг” хуулбарладаг болоод байгаа юм. Тэр дундаа дуучин BX, “Киви” хамтлаг гээд нэрлэвэл зөндөө. Тэгвэл эдгээр хуулбарлагчдын тоог дахин нэг хамтлаг нэмсэн бололтой. Учир нь нэг хэсэг дэлхийн залуусыг байлдан дагуулж байсан “Destiny’s Child” хамтлагийн “Cater 2U” дууны клипийг “Гурван охин” хамтлагийнхан бүр маш сайн хуулбарласан байх юм. Тэдний “Bambino” дууны клипийг  хийхдээ “Destiny’s Child” хамтлагийн “Cater 2U” дууны клипийн нарийн хэсгүүдийг нь хүртэл сайн хуулбарласан байна.

Олны танил хүмүүсийн будаггүй төрх



2010-11-15

Sweetymotion - Emotion 2010 [цомог]

Одоогоос долоон жилийн өмнө нэр хүнд алдарын зэрэгт хүрнэ хэмээн алс холын Америкийг зорьсон хамтлаг бол "Emotion” буюу "Sweetymotion”. Тэд одоо тэд монголдоо "Number 1" охидын хамтлаг гэж өөрсдийгөө тодорхойлоод байгаа бөгөөд энэ сарын 19 20-нд тоглолт нь болох юм байна.

Sweetymotion -ийнхан тайзан дээр юу ч хийхэд бэлэн



Залуучуудыг Halloween -г хэрхэн тэмдэглэв? Greenspot Halloween Party [57 зураг]


Бобо ft Freeman - Хоосон [клип]

Хуучин "Үг сөрөгчид" хамтлагт байсан дуучин Бобо болон Freeman нар хамтран "Хоосон" хэмээх дуу гаргажээ. Дууны утга санаа нь ерөнхийдөө бүтэлгүй хайр дурлалын тухай юм байна.

2010-11-13

Хятадын 56 үндэстэн [56 зураг]


Хятадын 56 үндэстний хамгийн олон /Хан Манжийг оруулгүйгээр/ болох Монгол үндэстэн 5 сая 800 мянган хүн амтай. Голдуу ӨМӨЗО, Шинжаан, Хөхнуур, Гансуу, Хармөрөн, Гирин, Лио Нин зэрэг муж өөртөө засах оронд төвлөрөн сууж байдаг. Монголчууд алтай язгуур хэлний монгол хэл хэргэлдэг. Монгол гэдэг нэрийдэл хамгийн эртдээ Тан улсын үед бий болсон байна. Тэр үед монгол гэдэг нь зөвхөн Эргүнэ голын зүүн эрэг дагуу амьдардаг монголын овог аймгийн нэг нэрийдэл байжээ. Энэ аймаг хожим нь аажмаар баруунш нүүдэлсэн байлаа. Тэр үед умардын олон нүүдэлчин аймаг нутаг бэлчээр, мал хар эд хөрөнгө булаалдхын төлөө үргэлж тэмцэлдэн байлддаг байжээ. 1206 онд Тэмүүжин монголын эзэн богд Чингис хаан өргөмжилөгдөж, их монгол хаант улс байгуулагджээ. Түүнээс хойш хятадын умард нутагт хүчирхэг, тогтвортой, тасралтгүй хөжсөн монгол гэдэг үндэстэн бий болжээ. Монгол үндэстэн хятадын улс төр, цэргийн явдал, эдийн засаг, шинжлэх ухаан техник, одон орон зурхай, соёл урлаг, анагаах ухаанд чухал хувь нэмэр оруулсан байна.


2010-11-12

“Киви”-гийн Ука 31 нас хүрлээ

“Гурван охин” хамтлагийн дуучин Анугийн төрсөн төрсөн өдөр энэ сарын 1-нд тохиосон. Харин үүнээс 5 хоногийн дараа буюу энэ сарын 6-нд тус хамтлагийн өрсөлдөгч “Киви” хамтлагийн ахлагч Укагийн төрсөн өдөр болсон байна.
Шаргал үст, гайхалтай бүсгүй 31 нас хүрсэн аж. Ука төрсөн өдрөө хамтлагийнхаа Агий, Намуунаа хоёр болон хамгийн дотно найз бүсгүйчүүдийн хамт, клубт доргиж өнгөрөөжээ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms