2011-03-31

Солонгосын Bigbang хамтлагийнхан бие биентэйгээ үнсэлцээд авлаа

Монголд хамгийн алдартай солонгос хамтлагуудын нэг бол bigbang билээ. Тэд өмнө нь Boys over flower киноны инээдмийн хувилбарт үнсэлцэж байсан бол дахин Secret Garden киноны хувилбарт гишүүн TOP хамтлагийнхаа Seungri болон Gdragon ийг бүүр хоёр ч удаа уруул дээр нь үнсчээ. Ингэж үзэгчдийг инээлгэж мөн фен охидууддаа бэлэг барьсан гэнэ.

Болд - хээрийн салхитай аялгуу дууны клип тун удахгүй


2011-03-29

"Цэцэ - Бөртэ Үжин" дуунд Sept Design ий хийсэн клип

Directed by: Sept . produced by Namona. Big thanks to Mishka, Tugsuu, Tsogtoo & Saran

Bx - Lobha дуу тун удахгүй

Цэцэгийн "Лобха" буюу "Сэтгэлийн шунал" нэртэй дуу гарсан бол энэ удаа BX ийн "Лобха"  дууны клип гарах гэж байна.

“Nis Nis Fest 2011”-т амьд хөгжимтэй доргино

Нисванис” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа билээ. Хамтлагийн 15 жилийн ойн хүрээнд “Nis Nis Fest 2011” тоглолтоо ирэх сарын 9-нд “UB Palace”-ийн “Royal Hall”-д хийхээр болжээ. Тус хамтлагийнхан энэ л үдэш фенүүдээ амьд хөгжмийн нүргээнд доргиох нь ээ. Нисванис хамтлагийн 15 жилийн ойд “Аясын салхи” ая дуугаар өргөн “Алтан Ураг”-тай хамтран дуулах бол “Булсара”, “Metronome”, “Prophets”, “Моханик”, “Vatame...” зэрэг хамтлагууд өөрсдийн болон шинээр “Нисванис” хамтлагийн уран бүтээлээс дуулах юм байна. Төрсөн өдрийн эзэд ч энэ үдэш шинэхэн уран бүтээлээ толилуулан бэлгээ задална. Амьд хөгжмийн хэмнэлд “Нисванис” өнгөрүүлэх төрсөн өдрийн тоглолт арван мянган төгрөг бөгөөд өчигдрөөс эхлэн “Hi-Fi”, “Mega Store”-оор худалдаалагдаж эхэлжээ.

Пүүжээгийн хуучин найз залуу Цэгцбаатар


Тэрээр одоогоос хоёр жилийн өмнө. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурдаг Цэгцбаатар гэгч залуутай дотносож эхэлсэн. Харамсалтай нь Цэгцбаатар гэгч чинээлэг айлын энэ хүү эхнэр хүүхэдтэй байсан аж. Пүрэвсүрэн Цэгцбаатартай “Берлин” шөнийн клубт үдшийг өнгөрүүлж байгаад эхнэрт нь баригдаж, уурлаж бухимдсан бүсгүй топ моделийн үснээс зулгаан хэрэг мандааж байлаа.

2011-03-28

Bx - Хайр байж дууны клип удахгүй Teaser

Bx -  Хайр байж дууны клип удахгүй гарах гэж байна. Зураг авалтаа хотын төвийн өндөр барилгуудад  хийжээ. Дууны teaser ийг хүлээн авна уу!

Crush Bash хамтлаг хамгийн сайн хуулбарлагчид


Анхнаасаа л Crush Bash хамтлагийн клипүүд ямар нэгэн байдлаар солонгос хамтлаг дуучдыг дуурайдаг гэдэг хэл аманд өртөж байсан. Missed call дуу нь TVXQ хамтлагийн Wrong number дууны утга санааг хуулбарласан бол тэдний хамгийн сүүлд гарсан шинэ клип болох "5 in 1" нь солонгосын Beast хамтлагийн Beautiful болон Bad girl  дууны клипний гардаг дүрүүдийг хүртэл чадварлаг хуулбарлажээ.  Ном барьсан багш, шинээр шилжиж ирсэн охин,  залхуурч сууж буй сурагч бүүр дүрэмт хувцас, нүүрний будалт , үсний засалтыг нь хүртэл сайн хуулжээ.


2011-03-24

Нэг удаагийн мэдээ илгээх


Энэ бол зөвхөн нэг удаагийн мэдээ нийтлэх болно.
Та байнгын манай блогын нийтлэгч админ болохыг хүсвэл  энд дарна уу !

Bx ийн охин [бичлэг]



Нэг хэсэг залуусыг байлдан дагуулж байсан дуучин BX эхнэр, охинтой болсноосоо хойш уран бүтээл нь цөөрөөд байгаа. Тэрбээр хувийн амьдралдаа илүүтэй анхаарч,  охинтойгоо өдрийн ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг гэнэ. Тэрбээр Монголын чөлөөт бүжгийн хатан хаан гэгддэг н.Үентэй ханилан сууж, түүнийгээ олны нүднээс нууцалж байсан нь саяхан. Хосууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын сүүлээр охинтой болж, Сондор хэмээн нэрлэсэн. BX өөрийн facebook хуудсандаа охин Сондортойгоо хамт авахуулсан зургаа нийтэлсэн байна. Тэрбээр өмнө нь охинтойгоо хамт хийлгэсэн бичлэгээ тавьж байсан юм.

"Киви" хамтлагийн Агий “Gucci”, “Zara”-г таашаадаг

Сүүлийн үед манай одод брэндийн хувцас, эдлэлээр гоёх дуртай болоод буй. Тэдний жишгээр “Киви” хамтлагийн бүсгүйчүүд дэлхийд танигдсан тансаг брэндээр гоёх дуртай аж. Тэр дундаа хамтлагийн гишүүн Агий “Gucci”, “Zara”-г илүүтэй таашаадаг гэнэ. Тэрбээр “Zara”-гийн даашинз, “Gucci” брэндийн үнэртэн, цүнх зэргээр гоёх дуртай. Харин Намуунаа “LV”, “Burberry”-д илүүтэй дурладаг байна. Хамтлагийн ахлагч Укагийн хувьд тансаг брэндээр гоёх дуртай ч өөрт тохирсон загварлаг хувцас өмсөх дуртай нэгэн. Зарим хувцасныхаа загварыг өөрөө гаргаж, захиалгаар хийлгэх дуртай гэсэн.

Gee-"Хужаа" дууны клип гарлаа

Реппер Gee-ийн шинэ уран бүтээл "Хужаа" дууны клипийг хүргэж байна.

2011-03-23

Gee "Хужаа" дууны клип тун удахгүй


Реппер Gee-ийн шинэ уран бүтээл болох "Хужаа" дууны клип "Suspense transmission " энтертайнмент дээр хийгдэж байна. 

2011-03-22

Дуучин Ану шинэ рекламанд тогложээ

Дуучин Ану Red Club гоо сайхны үйлчилгээний газрын рекламанд тоголжээ.

Г.Оюунгэрэл "Bigbang" хамтлагийн клипэнд тогложээ


"Азийн хатан хаан" өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл Өмнөд Солонгосын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн “Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллаад багагүй удаж байгаа. Хүрээлэл өндөртэй энэхүү агентлагт загвар өмсөж байгаагийн хувьд зураг авалт, шоу тоглолт, клип, реклам гээд олон ажилд урилгатай Г.Оюунгэрэл маань Солонгосын орчин цагийн хөгжмийн урлагийг үнэхээр атгаж яваа хуучин "Big bang" хамтлагийн  гишүүд болох GD, TOP нарын хамтарсан " HIGH HIGH" дууны клипэнд тэндэхийн загвар өмсөгчдийн хамтаар тоглосон байна. Хоёр сар гаруйн өмнө цацагдсан энэхүү дууны клипнээс 00:50 секундэд pause дарж, Г.Оюунгэрэлийг хараарай.

Crush Bash - 5 in 1 Хулгайн клип үү? Beast ийг дуурайгчид

Сүүлийн үед охидын шүтээн болоод байгаа “Crush Bash” хамтлагийнхан өнөөдрөөс эхлэн шинэ клипээ олны хүртээл болгоод байгаа. Тэдний ээлжит шинэ клип болох “5 in 1” дууны аяыг Оки, үгийг Zz бичсэн бол клипийг “Wanted” студи хийж гүйцэтгэсэн байна. Тэд уг клипээрээ өөрсдийнхөө шинэ дүр төрхийг харуулах болно хэмээн мэдээлж байсан удаатай. Тэгвэл тэдний шинэ дүр төрх нь “Beast” хамтлаг байлаа. Өмнө нь Missed call дуу нв “Shinee” болон 2pm хамтлагийн бүжгийн хөдөлгөөнийг дуурайж, ар талын beat аяыг нь ашигласан гэх хэл аманд өртөж байсан “Crush Bash”-ийн залуус энэ удаад  солонгосын “Beast” хамтлагийг дуурайсан бололтой . Дараагийн удаад ямар kpop одыг дуурайх бол? Infinite эсвэд Teentop ? Сайн дуурайж чадна гэдэг бас нэг авьяас л юм даа.

2011-03-21

Ука “Космополитан”-ыг чимэв

Дэлхийн 120 сая бүсгүйчүүдийг нэгтгэж чадсан “Космополитан” сэтгүүлийн монгол хувилбарын шинэ дугаарын нүүрэнд анхны монгол бүсгүй гарлаа. Энэ хэн бэ гэвэл “Киви” хамтлагийн ахлагч, дуучин, СТА Д.Уламбаяр буюу Ука. Шаргал үсээрээ гоёдог Укагийн зураг хэвлэгдсэн “Космополитан” сэтгүүлийн энэ дугаарын баярыг эмэгтэйчүүдийн баяртай хамтатган өнгөрсөн 8-ний үдэш “Brix” шөнийн клубт “I love Cosmo” нэртэйгээр зохион байгуулсан байна. Саяхан хэвлэл мэдээллээр тарсан хэмээн яригдаад байсан “Киви” хамтлагийнхан энэ үдэш ая дуугаа өргөж, хамтлаг тараагүй гэдгийг батлах шиг болсон.

Crush Bash - 5 in 1 | шинэ клип гарлаа


Crush bash хамтлагийн 4 дэхь шинэ клип бөгөөд утга санааны хувьд хайр дурлалын сэдэвтэй байх аж.

Lumino хамтлагийн дуучин MC ийн Platinumbeatz цомог худалдаанд гарлаа


2011-03-20

“Crush Bash” хамтлагийн шинэ уран бүтээл 5 in 1 дууны клип тун удахгүй


Дуучин Болд LV цүнхээр гангарав


Үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг дуучин Д.Болд "Монгол поп” шинэ цомгоо танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр "LV" брэндээр гангарчээ.

Үргэлж л ямар нэгэн брэндийн нүдний шилээр гангарч явдаг тэрбээр энэ өдөр “Lоuis Vuittion”-ны шилээр гангарсан байв. Улаан өнгийн хүрээтэй түүний шилний гол хэсэгт нь байх шигтгээ нь үнэхээр тансаг бас чамин харагдаж байсан. Нүднийхээ шилтэй хослуулан “Lоuis Vuittion”-ны цүнхийг барьсан нь түүнийг чимж буй бас нэг зүйл нь. Залуусын үсний засалтыг тодорхойлж байдаг түүний үс засалт нь хүртэл брэнд гэж хэлэхэд болно.

Өөрийн хувийн үсчин болох Ууганаагаар энэхүү засалтаа хийлгэдэг ч өнөөдрийн хувьд өөрөө янзалсан гэсэн.

“Emporia Armania”-гийн хар өнгийн костьюм пиджакний хослол. Сүүлийн үеийн залуусын модийг тодорхойлсон буюу бие барьсан хослолынхоо дотор улаан өнгийн цамц өмссөн нь түүнийг улам дэгжин харагдуулж байсан юм.

Эгшиглэнгийн хуучин найз залуу

Дуучин Т.Эгшиглэн "Нэгэн зүгт" хамтлагийн дуучин н.Заяатай үерхдэг байжээ.

Quiza Египет орноор



“Crush Bash” хамтлагийн дуучин О. Дөлгөөний машин болон гар утас

Crush Bash” хамтлагийн дуучин О.Дөлгөөн юм. Тэрбээр “Infiniti FX 35” загварын машинаа одоогоос дөрвөн сарын өмнө 42 сая төгрөгөөр үнэ цохиж авчээ. Энэхүү төмөр хүлэг нь түүний дөрөв дэх унаа. Дөкийн хувьд жолооч болоод хоёр жил болсон бөгөөд замын хөдөлгөөний дүрмээ чамгүй сайн сахидаг юм билээ.

Харин тэдний уран бүтээлийн талаар сонирхоход "5in1” нэртэй дууных нь клипны зураг авалт дууссан талаар ярьсан. "Нэгүн” хамтлагийн Окигийн ая, ZZ-ийн шүлгээр бүтсэн энэхүү дууны клипийг “Wanted” энтертайнментийнхэн дүрсжүүлж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн эхээр үзэгчдийн хүртээл болно гэсэн. Ямартай ч шинэ залуу уран бүтээлчдийн хийж буй уран бүтээл танд таалагдах биз ээ. Тэдний цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Солонгосын Kpop ийн нөлөөлөл Монголд


Дуучин Болд тоглолтоо хийнэ

Дуучин Д.Болд ирэх сард бүрэн хэмжээний амьд тоглолт хийх гэнэ. Тэрбээр энэ тоглолтоо рок,поп болон үндэсний хөгжимтэй хослуулан фэнүүддээ бэлэг барихаараа онцлог байж чадах нь. Түүнчлэн энэ сардаа багтааж “Мongolpop.mn” сайт нээхээр ажиллаж байгаа юм. Энэхүү сайтаас түүний шинэ урсгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, болон Монголын уламжлал соёл урлаг, ёс заншлын тухай авах боломжтой аж.

Ану бизнэсийн салбарт хүч үзэх нь

Цоглог хэмнэл, улаан ногоон шар өнгөө эрс өөрчилж, бүсгүйн төрх илүүд үзсэн дуучин Ану бизнэсийн салбарт хүч үзэхээр шийдсэн гэнэ шүү. Гавьтай уран бүтээл хийж, залуусыг байлдан дагуулахгүй ч гэлээ Ануг хөдөлмөрч гэдгийг нь хамтран ажилладаг ойр тойрныхон хүмүүс магтан ярьдаг Хүүхдийн сайн сайхны төлөө байгуулсан сангийн үйл ажиллагаа, цусны өвчтэй охинд туслах зорилготой хийсэн хандивын тоглолтуудаас нь тоочвол зүгээр ч суудаг гэхэд арай хэтэрсэн болно. Ану энэ удаад файшин амьдралыг илүүд үзлээ.
Өөрөө улаан, ногоон шар өнгөө хаяж, харин Анугийн стиль имимждийг илэрхийлсэн шинэлэг дэлгүүр нээхээр тун чиг завгүй яваа бололтой. Дийлэнх хувцасаа солонгосоос импортолж, европын зарим нэг брэндээр дэлгүүрээ чимнэ гэнэ. Түүнээс өмнө манай рок попын хэд хэдэн дуучин дэлгүүр нээж, амжилт олоод байгаа. Алтанцэцэг, Номин, Болд гээд хашир туршлагатай акулуудтай энэ удаад урлагийн тайзнаа бус бизнэсийн талбарт хүч үзэхээр дуучин Ану эрчимтэй ажиллаж байна.

2011-03-18

Загвар өмсөгч О.Билгүүн Солонгосын “Миний байшин”-ийн монгол хувилбар буюу “Би хайртай” киноны гол дүрийг бүтээнэ



Загвар өмсөгч О.Билгүүн энэ жил “Asian new face model festival awards”-д оролцож “Asian photogenic top model” буюу Азийн шинэ дүр төрхөөр шалгарсан. Тэмцээний үеэр түүнд солонгос кинонд тоглох санал ирж, тэрээр хэлийг нь сурчихвал “солонгосын кино урлагт” хүч үзэх бодолтой байгаагаа өмнө нь манайд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан юм. Харин энэ удаа тэрээр солонгосын алдарт жүжигчин дуучин Rain-ы тоглосон “Миний байшин” киноны монгол хувилбар болох NJ entertainment-ийн бүтээл “Би хайртай” хэмээх 30 ангит киноны гол дүрд тоглохоор болсон байна. Зураг авалт тун удахгүй эхлэх гэнэ.

Дуучин ВХ эхнэрээсээ мөнгө нэхэж байгаад аваад суучихсан

Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрийг тодорхойлж маш хурдтай гарч ирсэн дуучин бол ВХ хэмээх шавилхан залуу. Тэрээр нэг хэсэгтээ л бүрх малгай хазгай тавин, нүдний шил зүүж өөрийнхөө имижийг тогтоогоод авсан. Харин сүүлдээ хэв маягаа эвдэн “жирийн” байхыг илүүд үзсэн. Түүний энэ өөрчлөлтөд мэдээж гэргий нь нөлөөлсөн.

Дуучин М.Нара өөрийгөө сайхан хүүхэн гэдгийг цаг үргэлж мэдэрдэг



Эрчүүдийн харцыг эрхгүй булааж хэл аманд багагүй өртдөг дуучин М.Нара хоолойны сайхнаар олны танил болж чадсан уу гэдэг асуултад хүн болгон эргэлзэх байх. Дуулахаас илүүтэйгээр гадаад үзэмж, зоримог шийдэмгий байдал нь түүнийг олны танил болоход их нөлөөлсөн ч гэж боддог олон хүн бий. Тэрээр гоо сайхны мэс засалд орсон гэдгээ ч нуудаггүй. Нара тийм ч гуалиг туранхай биш. Харин тэрээр хүний гадаад байдал, тарган туранхай байх хэнд ч хамаагүй. Энэ бол ичээд байх зүйл биш гэж үздэг. Мөн дуучин бүсгүй маань сүүлийн үед дэлгэрээд байгаа олон миссийн тэмцээнийг хараад ичдэг гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагадаа загвар өмсөгчид л сайхан хүүхнүүд гэвэл үнэхээр гутамшигтай зүйл гэж хэлж байсан. Харин тэрээр цаг үргэлж өөрийгөө сайхан хүүхэн гэдгийг мэдэрдэг гэсэн шүү.

“Киви”-гийн Намуунаа СТА боллоо


"Киви" хамтлаг тарлаа гэх мэдээллийн араас "Киви"-гийн Ука ганцаараа Соёлын тэргүүний ажилтан болсон нь охидыг хагаруулдсан гэх хачирхалтай мэдээ цацагдаж байлаа. За тэр яахав. Арай тийм юм болоогүй байлгүй дээ.

Ямартай ч тарсан, тараагүй гэх дуулианд одоо хүртэл тайлбар өгөөгүй байгаа "Киви" хамтлагтай холбогдох шинэ мэдээлэл хүргэе.

Өнөөдөр тус хамтлагийн анхны гишүүн Ц.Намуунаа Укагийнхаа адил Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны  дэд сайд Ч.Куланда түүнд тэмдгийг нь гардуулсан байна. Ямартай ч охидын хамтлагийн төвшинг арай өөр зэрэглэлд хүргэсэн амтлаг "киви жимснүүд"-ийн хоёр нь энгэр цооллоо. Баяр хүргэе.

Э.Бадар-Ууган & Киви Ука хамт "шоудав"



Урлаг спортынхон амь нэгтэй, эв ч нэгтэй.
Цагаанаа, Нараа хэмээх бөхчүүд TV koktiel - н Өөскөө Цоомоо нартай үргэлж хамт явдаг шиг Ука Ууганаа аварга байнга хамт харагдах болжээ. Гэвч тэдний нөхөрлөл жинхэнэ найзуудын бөгөөд "гэр бүлээрээ" найзалдаг найзууд юм. Ямар ч баярыг үл алгасан ийнхүү тэмдэглэдэг байна.

Японы ард түмэнд тусалцгаая


Манай улсын гол хамтрагч, найрсаг харилцаатай орны нэг Японд өнгөрсөн баасан гарагт байгалийн гамшиг тохион олон зуун хүний амь нас хохирч, ихээхэн хэмжээний хохирол амссан билээ.
     “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
      Тэвдсэн цагт тэвэнгээр тусла” гэж монголчуудын эртний сургааль байдаг. Манай улс хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж байсан Япон ах дүүстэй бидний зүгээс ч гэсэн тусламжийн гараа сунгах цаг иржээ.
Монголын вэб сайтын холбооноос Японд болсон байгалийн гамшигт амь үрэгдсэн хүмүүс болон тус улсын Засгийн газарт эмгэнэл илэрхийлж байна. Түүнчлэн бидний зүгээс өөрсдийн чадах бүхнээрээ тусламж дэмжлэг үзүүлнэ.
       Бид энэхүү тусламжийн аяны хүрээнд нийт монголчууддаа хандан “Далайд дусал нэмэр” хандивын аян өрнүүлж байна. Та бүхэн Японы ард түмэнд өөрсдийн зүгээс тусламжийн гараа сунган 150807 гэсэн дугаарт OK гэсэн мессеж илгээн халуун сэтгэлийн аянд идэвхтэй оролцоно гэдэгт бид найдаж байна.

2011-03-17

Bobo - Янаг | шинэ клип


Дуучин Bobo хэсэг хугацаагаар нам жим байсны эцэст "Янаг" нэртэй шинэ клиптэйгээр эргэн иржээ. Н.Ууганбаярын vг, ая энэхvv дууны клипийг Мэлмий энтертайнмэнтийн уран бvтээлчид хийж гvйцэтгэсэн бєгєєд компьютер графикыг тvлхvv ашиглаж хийсэн энэ клипийг хийхэд хоёр сарын хугацаа шаардагдсан гэнэ.

Сенсаци - Дуучин Ану гэрлэх гэж байгаа юу ?

Дуучин Ану "Сенсаци" нэвтрүүлэгт оролцлоо.
U-kiss хамтлаг дуучин Ану -тай хамтрах санал тавьжээ. Мөн түүнчлэн Ану интернэт комментуудыг унших дургүйгээ илэрхийлжээ.

"Хайрлаж болох уу?" МУСК шууд үзэх

“НАЙЗ” энтертайнментын 2 дахь уран бүтээл болох “Хайрлаж болох уу?” нэртэй шинэ уран сайхны кино дэлгэцэнд гараад нилээдгүй хугацаа өнгөрчээ.Залуусын хайр сэтгэлийг гэгээлэг, хөгжилтэйгөөр харуулахыг зорьсон романтик комеди төрлийн энэхүү киноны DVDRIP бичлэгтэйг шууд үзэхээр мөн татахаар хүргэж байна.Та дэлгэрэнгүй дарж киноны агуулга дуу, суртчилгаатай нь танилцаад киногоо үзээрэй

ерөнхий агуулга:
- Хөдөөнөөс сургуульд сурахаар найз охин Намуунаагаа зорин хотод ирж буй гол дүрийн охин Номин. Намуунаатай уулзахаар ажил дээр нь очоод захирал Мэндээтэй санамсаргүй мөргөлдөн үнэтэй нарны шилийг нь хагалж орхино. Ингээд өрөө төлөхийн тулд тэр газар нь ажилд орон найзтайгаа хамт ажиллах явцдаа Мэндээтэй дахин инээдтэйгээр тулгарна. Байнга уулзаж байгаа хэдий ч төрөлхийн бардам Мэндээ, угийн даруу Номин хоёр бие биедээ хайраа илчилж чадахгүй байсаар Номин үл бүтэх төрсөн ах Далайгаас болж сургуульд орохоо нэг жил хойшлуулах болж нутаг буцна. Харин Мэндээ хайртай болсоноо хэлэхээр шийдэн хөдөө гэр лүү нь зорин очиж сэтгэлээ илчилсэнээр кино төгсөнө. Мөн кинонд Мэндээгийн аавын дүрд Б. Жаргалсайхан /УГЖ/, Далайгийн дүрд Ц.Ганзориг /СТА/, буудлын тогооч Мантуугийн дүрд кино зохиолч найруулагч П.Дэлгэрбаяр нар тоглосоноор киног улам хөгжилтэй, сонирхолтой болгосон болно.

"Дэв" МУСК шууд үзэх

Уг кино нь зураглал, дуу шумны хувьд маш єндєр тvвшинд хийгдсэн ба монголын кино урлагт мартагдаад байсан киноны хєгжим гэдэг зvйлийг жинхэнэ утгаар нь бvтээн туурвижээ. Хєгжмийн зохиолыг Пvрэвсvх бичиж "Арга Билэг" хамтлагийн тоглосон 8 бvрэн хэмжээний хєгжим бvхий СD  5 сарын 8-нд киноны нээлттэй зэрэгцэн худалдаанд гарах ба Улаанбаатар хотын бvх СD шопуудаас худалдан авах боломжтой юм.
2009 оны 8 сараас эхэлсэн энэхvv кино тєслєє хамгийн шилдэг болгохын тулд маш чадварлаг олон уран бvтээлчидтэй хамтран ажилласан нь Синебоксын залуусын хийсэн ажлаас нь бэлхэн харагдаж байлаа. Уг кинонд зєвлєх найруулагчаар Ардын Жvжигчин Г.Жигжидсvрэн, хєгжмийн зохиолчоор A-Sound, Арга Билэг хамтлагийн тєгєлдєр хуурч Пvрэвсvх, дууны инжнерээр “Prosounds” Студийн Баттуваан, Рагу нар ажиллажээ.


Дуучин Ану -гийн шинэ зургуудаас



“Miss Mongolia 2009”-ын дэд мисс Н.Номинсувдын зургаас



2011-03-15

mongolmusicnet : Сайтанд мэдээ нийтлэх сонирхолтой блогчдыг бүртгэж байна



Мэдээний нийтлэгч болох

Өөрийн дуртай монголын хамтлаг дуучдынхаа талаар хөтөлж болон  дуу клип, кино, нэвтрүүлэг зэргийг оруулж сонирхолтой сенсааци тарих мэдээ бэлтгэмээр байна уу? Манай сайтыг үзэж байгаа бүх хүмүүст ийм боломж байна. 
Та ингэснээр өөрийн бичих чадвараа ахиулах боломжтой юм.

mongolmusic.net  -ийн мэдээний нийтлэгч админ болоход тавигдах шаардлага

1. Монголын хамтлаг дуучид ,одод,  хөгжим, кино, драм, загвар гэх зэрэг мэдээллийн талаар мэдлэгтэй байх.
2. Криллээр дүрмийн алдаагүй бичдэг.
3. www.blogger.com -т бүртгүүлсэн хаягтай , блогын мэдээ бичиж чаддаг байх
4. Бидэнтэй mongolmusicnet@yahoo.com оор харилцана уу


зөвхөн нэг удаагийн мэдээ илгээхийг хүсвэл  энд дарна уу

"Тусгай салаа 2" нээлтээ хийнэ


Өнгөрсөн намар үзэгчдийн сар гаруй  дэлгэцийн өмнө уяж, ёстой л “байлдан дагуулсан” Тусгай салаа олон ангит киноны 2-р анги нээлтээ хийхэд бэлэн болжээ. Киноны зураг авалтыг Төв аймгийн Сэргэлэн сумын 016-р анги болон шүхэрчний 084-р ангид авчээ.
Баян айлын эрх дураараа хүү Сүлдэд тохиолдсон явдлыг эхний ангидаа түлхүү харуулсан бол дараах ангидаа үзэгчдийн хайрыг татсан “Улаан туг”-Дэндэвийн адал явдлыг үзүүлэх гэнэ. Сүлд, Түвшин, Дэндэвээс гадна хоёр залуу нэмэгдснээр киноны үйл явдал өрнөх аж. Ялангуяа Батбаяр гэж эсрэг дүрийн залуугаас болж Дэндэвийн амьдрал нэлээд хэцүүдэх бололтой.
“Тусгай салаа-2″ нэг ангит уран сайхны кино энэ сарын 16-наас бүх кино театруудаар нээлтээ хийнэ. 

Rokit Bay-н дуунуудаас

Rokit Bay нь урьд нь Nevalast нэртэйгээр уран бүтээлээ хийдэг байсан бөгөөд Gee, Tulgat нарын хамт Микрофоны ард дуугаараа олонд танигдсан билээ. Хэр баргийн хүмүүс ч өмнөх дуунуудыг нь мэдээд сонсоод байдаггүй. Уран үг маш гоё хэмнэлтэй ая дээр дуулдаг түүний дуунууд надад ч бас таалагддаг. Тиймээс сайтынхаа хип хоп сонирхогч сонсогч залуустаа өөрийн компьютер дээр хадгалагдаж байсан түүний 10 дууг татхаар оруулж байна.

Ez-Loc - 100н | Шинэ клип



Би, Гэр бүл гэх мэт дуунуудаар нь залуус маань аль хэдийн Ez-Loc - г мэддэг болсон байхаа гэж бодож байна. Ez-Loc маань Зуны улирал ирэх гэж буйтай холбогдуулж мөн Хурдан зун болоосой гэсэн үүднээс саяхан 100н хэмээх дуу гаргасан бөгөөд манай сайт хүргэж байсан. Тэгвэл 100н дууны клип гарчээ. Ингээд клипээ чанарын өндөр нягталтайгаар хүлээн авна уу! Зуны улиралаа хүсэн хүлээсэн хүн бүхэнд...

Soko - Надаас урваа юу | Шинэ клип

Nature sounds дуулаачийн курсээс Монголын дуу хєгжмийн урлагт хєл тавьсан залуу дуучин Soko багагvй хугацаагаар уран бvтээлээ завсарласны эцэст шинэ клипээрээ сонсогч, vзэгчиддээ бэлэг барьсныг хэрэглэгчиддээ хvргэж байна. Дуучин бvсгvй єєрийн анхны цомог болох "Stay With Me" цомгийнхоо "Надаас урваа юу" нэртэй дуундаа клип хийлгэсэн нь энэ бєгєєд энэхvv дууны vгийг Б.Наранзун, аяыг ZZ бичжээ. Шинэ клипээ Crystal Optic студид хийлгэсэн дуучин Soko-гийн талаарх шинэ мэдээллийг хvргэхэд тэрээр єнгєрсєн зунаас хойш хоёр дахь бие даасан цомог дээрээ ажилласан нь тун удахгvй худалдаанд гарах юм байна.


2011-03-12

"Амьдрах тасалбар" МУСК шууд үзэх YOUTUBE

“DОZ” интертаймэнтын бүтээл уг киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээснээрээ онцлогтой. “Амьдрах тасалбар” киноны голд дүрд залуу жүжигчин Б.Гэрэлт-Од ,туслах дүрд Соёлын Тэргүуний ажилтан А.Мөнгөнзул, жүжигчин Чапи, Болд-Эрдэнэ нар тогложээ. Кинонд дөрвөн залуугийн тухай өгүүлэх тэд багаасаа хамт тоглож өссөн найзууд. Нэгэн өдөр өөрсдийг нь мөнгөөр тэтгэгч нэг сайн ахтай болсон ч түүний мөнгө хэрхэн буруу замаар орж ирсэн болон цаашид тэднийг хэрхэн аймшигт байдалд хөтлөхийг яахин мэднэ. Хар тамхинд орсон хүн амьдрын гэсэн ч амьдрал түүнийг хүлээж авахгүй гэдгийг уг кино үзүүлжээ. Тэдэнд мандаж байгаа нарыг байгаагаар нь л харах юмсан гэсэн ганцхан хүсэл байдаг аж. Ямар ч мансууралгүйгээр шүү. Сонирхуулахад уг киноны нэрийг яруу найрагч Б.Галсансүхийн шүлгээс сэдэвлэн өгсөн гэнэ.Амьдрах тасалбар киноны дууны хувьд 4 дуутай Dilsdy-Мөрөөдлийн төгсгөл,Gang-Төөрсөн бодол,Одноо-Мариагдсан дүү,Тэмүүлэн –Амсар зөрсөн тойрог гэсэн дуунуудтай.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms