2011-04-25

Пүрэвсүрэн - "Говь" ноолуурын хаврын шинэ коллекци


Амьдрал Төсөл МУСК Дуу болон Trailer

Монголын рок попын­хон дотроо чамгүй авь­яаслаг жүжигчид мөн дуу­чид гэдгээ харуулаад авсан хамтлаг бол "Guys”.
Анх "Тавилан” хэмээх дэлгэцийн бүтээлээр кино ертөнцөд хөл тавьж байсан тэд хамтдаа нилээд хэдэн уран
бүтээл хийгээд амжсан билээ. Гэсэн ч сүүлийн үед тэд хамтарч уран бүтээл хийх нь цөөрсөн.
Харин тус хамтлагийн дуучин Төгсөө хэд хэдэн дэлгэцийн бүтээлийг бие даан хийсэн.Тэгвэл тус хамтлагийн ахлагч Д.Лхагваа яаж дутахав хэмээн "Амьдралын төсөл” нэртэй уран сайхны киног хийж байгаа ажээ. Тун удахгүй нээлтээ хийх тус киноны гол дүрд загвар өмсөгч, топ модель Пүрэвсүрэн тоглож байгаа юм байна.
Энэхүү кинонд 25-30 насны залуусын өмнө тулгардаг хүндрэлүүд түү­нийг хэрхэн даван туулж амьдралаа босгохоор тэм­цэж байгаа тухай олон сургамжтай зүйлийг өгүүлэх ажээ.

Дуучин Ану-гийн цоо шинэ дүр төрх


Дуучин Ч.Ану саяхан болж өнгөрсөн "Улаанбаатарын загварын долоо хоног"-т "Урлах эрдэм" загварын товчооны хувцасыг өмсөж, шаггүй сайн загвар өмсөгч гэдгээ үзэгчдэд харуулаад авсан.
Түүний шинэ уран бүтээлийн стиль имижийг тус загварын товчооны "GT" брэнд тодорхойлж байгаа бөгөөд цоо шинэ дүр төрхтэй Ану "Citynight" сэтгүүлийн хойморт заларчээ. Уран бүтээл гэлтгүй гадаад байдлаараа ч тэр үргэлж шинэ содон өвөрмөц байхыг эрхэмлэдэг түүний шинэ дүр төрх сонсогч, фенүүдэд нь тун таатай байгаа гэнэ. Энэ удаад дуучин бүсгүй элегант дүр төрх бүтээхийг зорьсон ба зурганд гарсанчлан үнэхээр тансаг бас эмэгтэйлэг гарчээ. Магадгүй тэрбээр энэ дүр төрхөөрөө урьд нь ярьж байсан "Жинхэнэ эмэгтэй хүн болсон"-оо бодитоор тунхагласан нь биз. Мөн тэрбээр Монгол хатадын хэв маяг, донж төрхийг илтгэсэн имиж бүрдүүлэхийг завдаж, цаашлаад энэ чиглэлээр уран бүтээлүүд хийхээр төлөвлөсөн сурагтай. Ийн уран бүтээлийн чиг хандлага болоод шинэ дүр төрх нь хэрхэн хувьсч өөрчлөгдөхийг цаг хугацааны эрх л хүмүүст харуулах биз ээ.

Dandii - Speechless + lyrics [шинэ дуу]


2011-04-22

Чингис хаан vs Туулайны эсрэг - Хип Хоп дайн - Хошигнол - 1 сая хүн үзжээ

Янз бүрийн хүмүүсийг хооронд нь хип хопоор хэрэлдүүлдэг youtube ийн инээдмийн  найруулагч маань Чингис хаан болон Туулай 2-н хип хоп тулааныг хийжээ. Энэ бичлэгийг нийтдээ 1 хоногт 1 сая хүн үзэж , youtube сайтын хамгийн их хүн үзсэн бичлэгээр шалгаржээ.

Dream High OST " Мөрөөдлөөс ч илүү" киноны дуунууд + татах

 "Монгол" Тв гарч үзэгч олныг байлдан дагуулаад байгаа "Мөрөөдлөөс ч илүү" киноны дуунуудыг хүргэж байна.


Bx - Хайр байж [Шинэ клип]

Уран бvтээлийн болоод гадаад тєрх, стиль имижийн євєрмєц єнгє тєрхєєрєє Монголын урлагийн ертєнцєд єєрийн гэсэн орон зайг аль хэдийнээ бvрдvvлж, єєрийн гэсэн сонсогчид, шvтэн бишрэгчидтэй болж чадсан дуучин BX-ийн гурав дахь бие даасан цомог болох "Зєв бай" цомгийн "Хайр байж" нэртэй дууны цоо шинэхэн клипийг залуус та бvхний шинэ клипний цуглуулганд нэмэрлэхээр оруулж байна. "Negun Beat" студийн продюсер, ая зохиогч Окигийн vг, ая энэхvv дууны клипийг "Хатанду" продакшнд хийж гvйцэтгэжээ.

У.Бямбажавын тоглосон ”Sexy Sumo” Subaru-гийн сурталчилгаа


Монголын охидын шинэ хамтлаг "Анемон" - ийн зургуудаас




“Харанга”-ын Чукагийн продюсерлэж буй "Anemone" хамтлагийнхны шинэ зургуудаас хүргэж байна.

2011-04-21

: Болд - Хээрийн салхитай аялгуу [шинэ клип]

Дуучин Д.Болдын "Монгол поп" цомгийн гурван ч дуу клиптэй болсон бєгєєд тэрээр энэ удаад цомгийнхоо "Хээрийн салхитай аялгуу" дуунд Hero Entertainment-ын уран бvтээлчдээр клип хийлгэжээ. Урлагийн гавьяат зvтгэлтэн Л.Балхжав, соёлын гавьяат зvтгэлтэн Ш.Гvрбазар нарын vг аяыг нь бичсэн энэ дууны хамгийн чухал онцлог нь Монгол тєрийн их морин хуурч, БНМАУ-ын Ардын жvжигчин, тєрийн шагналт, профессор Гомбодоржийн Жамъян агсны гэгээн дурсгалд зориулсан бvтээл бєгєєд Г.Жамъян агсан бол дуучин Болдын євєє нь юм.

Реппэр Темон УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшихээр болжээ

Ирэх жилийн сонгуульд нэр дэвших улс төрчид хэдийн ажлаа эхэлжээ. “Сод Монгол”-ын Ц.Анандбазар, “М-Си-Эс”-ийн захирлуудын зөвлөлийн гишүүн Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан, АПУ-гийн П.Батчимэг, Женко-гийн Х.Баттуул, Монфреш-ийн Т.Насанхүү, Оюуны ундраа-гийн С.Амарсайхан гээд УИХ-д хараахан орж амжаагүй байгаа бүх л бизнесменүүд ирэх сонгуульд хүч үзэх нь нэгэнт тодорхой болоод байна. Үүнтэй зэрэгцэн Монголын баячуудын хүүхдүүд, өв залгамжлагчид ч бас өөрсдийн ажлаа эхэлжээ. Тодруулбал МАН-аас Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэг Завханд, “Эрдэнэт” үйлдвэрийн Ч.Ганзоригийн хүү Б.Тэмүүлэн Архангайд, “МАК”-ийн Б.Нямтайширын хүү Номтойбаяр Дорнодод, “Их засаг”-ийн Н.Ням-Осорын хүү Учрал буюу Темон Хэнтийд тус тус нэр дэвшихээр хөөцөлдөж яваа гэнэ. О.Содбилэг Завхан аймгийн бүх анхан шатны дарга нарыг Бээжин, Шанхайд аялуулж,
Н.Номтойбаяр аймгийн удирдлагадаа хуягт бэлэглэж, Н.Учрал Хэнтий аймагт лекц уншиж, зарим сумдад хип хоп тоглолтоо үзүүлж сурталчилгаагаа эхлээд байгаа бөгөөд харин МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд тэдэнд тун таагүй хандаж байгаа аж.

Монголд хамгийн алдартай ТОП 10 солонгос хамтлаг дуучид


2011-04-16

Гоо сайхны мэс засалд орсон монгол одууд

Сүүлийн үеийн манай дуучид их хөөрхөн болжээ. Гэхдээ тэднийг та угаасаа тийм хөөрхөн гэж андуураагүй биз.
 Гоо сайхны мэс засал гэдэг зүйл Монголд хамгийн ашигтай бизнесийн тоонд ордог болоод байна. Учир нь гоёж гангалахын хоббитой манай хүүхнүүд толинд хараад л таалагдахгүй бол аль нэг гоо сайхны мэс заслын эмнэлэг дээр очоод өөрийгөө өөрчлүүлэхэд амархан болж. Гэхдээ энэ нь найдваргүй, бас муу үр дагавартай гэдгийг төдийлөн тооцдоггүй. “Гоё” болсон эмэгтэйчүүдийг үр дагавартай нь сонирхуулъя гэж бодлоо.

Татар хамтлаг 3-н шинэ дуутайгаар эргэж ирэв

Татар хамтлаг удаан хугацаанд уран бүтээл  хийхгүй байж байгаад өнгөрсөн намраас im so fly хэмээх дуутайгаар эргэн ирж нэлээн шүүмжлэл хүлээгээд байгаа. Тэдний дуу нь хуучин  маягаа ихээхэн өөрчилсөн , Заяа хоолойгоо шахаж үглэхэээ больсон зэрэг нь фенүүдийг нь ихэд гонсойлгожээ.  Клип хийлгүй дуунуудаа интернэтээр цацаад байгаа билээ.

2011-04-15

"Sound of kiss" -ийн Т.Номин: Хөнгөмсөг охидод дургүй


Урлаг соёлын одод, олны танил хүмүүс анх хэрхэн гарч ирж, тухайн үеийн байгаа байдал болон ирээдүйн амьдралынхаа талаар чухам юу гэж ярьж байсныг нь сонирхоод үзэхэд гэмгүй байх. Үүнээс ч улбаалаад тэдний үзэл бодол, амьдралын хэв маяг хэр өөрчлөгдсөнийг харьцуулсан болохоор. Энэ удаа бид“Sound of kiss” хамтлагт дуулж байсан фото модель Т.Номинг онцоллоо. Тэрбээр оны шилдэг реклам сурталчилгааны шилдэг дүр төрх шалгаруулах“New Face-2006” наадмын“Фото загвар өмсөгч”-өөр шалгарч, олны нүдэнд өртөх үедээ өгсөн анхны ярилцлага нь энэ.

БНХАУ-ын нэрт жүжигчин "Zhao Wei" буюу Хуанжу гэг Монголд амарч байна

БНХАУ-ын нэрт жүжигчин Zhao Wei гэр бүлийн хамт Монголд амарч байна. Түүнийг монголчууд “Хуанжу гэг” олон ангит киноны Хуанжу гэгийн дүрээр сайн танина. Дэггүй, сэргэлэн, будлианы эзэн Хуанжу гэг Монголд амрах дуртай төдийгүй, гэр бүлийнхээ хамт хэд хэдэн удаа ирж байжээ. Түүний нөхөр Huang Youlong Монголд бизнес эрхэлдэг гэнэ. Хосууд өдгөө нэг настай охинтой юм. Тэдний охин 2010 оны дөрөвдүгээр сарын 11-нд төрсөн бөгөөд өнгөрсөн даваа гаригт нэг насных нь төрсөн өдрийг Монголд тэмдэглэжээ. Хосууд охиныхоо төрсөн өдрийн баярт Монголын урлаг, соёл, бизнесийн нэртэй хүмүүсийг урьсан байна.

Shakira тоглолтын үеэрээ бөгжөө хулгайд алдав [хөгжилтэй бичлэг]

Мексикт саяхан тоглолтын үеэр нь фенүүдтэйгээ гар барилцаж байх үеэр нь бөгжийг нь сугалж аваад хулгайлжээ. Хэдэн саяын үнэтэй бөгж байсан нь гарцаагүй биз. Shakira ийн царай хэрхэн хувьсахыг хараарай.

"Lady gaga - Judas" дууны аудио гарлаа

Лади гагагийн  "Born this way" цомгийн 2 дахь сингль "Judas" албан ёсоор гарчээ. "Judas" гэдэг нь түүхэнд гардаг Есүсээс урвасан түүний зарц нарын нэг бөгөөд энэхүү дуу бас л каталог шаштнууд болон үндсэрхэг үзэлтнүүдийн уурыг хүргэсэн дуу болжээ. Лади гагагийн шинэ стиль 1960-аад оныг санагдуулам болсон ба ижил хүйстнүүдийн эрх чөлөөт, хэнээс ч айлгүй өнгө төрхийг харуулах болжээ.

Манай хамтлагийн нэрийн хуудас болохуйц тоглолт болно


Энэ хаврын хамгийн сүүлчийн супер шоу тоглолтыг “Гурван охин” хамтлагийнхан хийх нь. Одоогоос 6 жилийн өмнө Монголын рок поп ертөнцөд хөл тавьж, олон чанартай, аялгуулаг уран бүтээлээр үзэгч фенүүдийнхээ хайр хүндэтгэлийг татсаар байгаа тэдний тоглолт анхны гэдгээрээ онцлог. Тиймээс тоглолтынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ана, Ану, Соло гуравтай ярилцлаа.

MCBEATZ - PLATINUM BEATZ цомгийн дуунууд

MCBEATZ inc Proudly presents : The Secret of RAP ном ( энэхүү номонд хипхоп-н үүсэл, монголд хипхоп хэрхэн хөгжсөн болон төрөлүүд зэргийг маш дэлгэрэнгүй бичсэн . Хип Хоп сонирхогчдод тэр дундаа уран бүтээл туурвиж байгаа залуу рэппэрүүдэд зориулагдсан )

Street man - Цаг цагаараа байхгүй [шинэ клип ] - Gee -Бууж өг дууны аян дээр дуулжээ

Хэрэв та бүхэн санаж байгаа бол бид өнөөдрөөс бараг хоёр сарын өмнө STM бүлгийн NZ, Дака, Реклам гурвын хамтарсан "Цаг цагаараа байхгүй" нэрт дууных нь клипийг гарах гэж буй талаар бяцхан мэдээлэл хүргэж байсан билээ. Харин одоо та бүхэндээ удаан хугацаанд хүлээгдсэн тэрхүү клипийг өндөр чанартайгаар татан авахаар хүргэж байна. Энэхүү дуу нь Реклам, Дака нарын хамтарсан "Монгол" нэрт mixtape цомогт багтсан юм. Энэхүү цомогт багтсан дуунууд нь бүгд Монгол хип хоп дуунуудын аяыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр ашиглаж байгаагаараа онцгой билээ. Тиймдээ ч уг дууг бидний сайн мэдэх Gee, Desant нарын хамтарсан "Бууж өг" дууны аян дээр хийсэн юм. За за ингээд та бүхэн "Цаг цагаараа байхгүй" дууны албан ёсны клипийг болгоон соёрхоно уу!

Б.Сарантуяа-"Сая долларын олз" киноны дуу


2011-04-14

Нөлөө - Төлөө 2010 [цомог] + татаж авах


Чи надад үнэнгээ, үнэнгээ ярьдаа... гээд л барьгар хоолойтой залуу дахилтыг нь дуулсан нэгэн хип хоп дуу хит болж олон, олон сонсогч фенүүдтэй болж чадсан билээ. Нүүдэл, Төгөлдөр, Мөба гэх 3 залуу нийлэн Нөлөө хамтлагийг байгуулсан билээ. Тэдний анхны цомог болох Төлөө цомгийг Сэтгэ.мн сайтынхаа хэрэглэгчидэд хүргэхийг тус хамтлагийнхан маань зөвшөөрсөн юм. Тун удахгүй тэдний шинэ цомгийн дуунууд цацагдах бөгөөд шинэ цомог нь ч удахгүй гарах юм. Нийт 10 дууг багтаасан тус цомог нь intro, outro-тойгоо нийлээд 12 трактай цомог болсон юм. Татаж авахад амар үүднээс бүх дууг нь *.mp3 өргөтгөлтэй болгож хувиргасан болно.

S.S - With you [шинэ клип]

Шинэ залуу хамтлаг болох SS та бүхэндээ With you хэмээх шинэ уран бүтээлээрээ уулзаж байна . Та бүхэн энэхүү уран бүтээлдээ өөрсдийн сэтгэгдлээ үлдээцгээгээрэй

2011-04-13

Рэппэр Gee: Зарим эмэгтэй хамтлаг дуучдын бэлэг эрхтнийг харах л дутуу байна



Gee-гийн “Хужаа” дууны клипийг үзлээ л дээ. Улаан өнгө давамгайлсан клипийн зохиол хэний санаа байсан бэ?
Тэр бол “ Suspense transmission” студийн найруулагчийн санаа. Харж байхад хүмүүс янз бүрээр л хүлэжж авч байх шиг байна. Өөр өөрсдийнхөөрөө л дүгнэлт хийж байна. Мэдээж зөв л дөө. Авахыг нь авч хаяхыг нь хаяна биз дээ
Өөрт чинь таалагдсан уу?
Надад аймаар таалагдсан. Иймэрхүү клип гарч байгаагүй байх аа. Махны компани дээр авсан зураг байгаа юм.
Он гарсаар “Зогсолтгүй” залгаад “Хужаа” дууны клип цацагдлаа. Шинэ цомгийн ажилд орсон бололтой?

Opozit - Сүүлийн удаа [шинэ клип]

Опозит хамтлагийн 2 дахь цомог болох "Цагаан баавгай" зунаас өмнө худалдаанд гарах гэж байгаа юм байна. Энэ цомогт хамтлагийн үндсэн 2 гишүүнээс гадна бусад гишүүд маань бүгд оролцсон. Харин сүүлийн удаа дууны хувьд хамтлагийн гишүүн Гантулга, Мөөгий нар дуулсан дуу бөгөөд бид видеог нь хийж дуусгалаа.
Сүүлийн үеийн бүх л хипхоп клип нэгэн хэвийн нэг хүн үглэж л гарч байгаа харин бид энэ хэв маягаас арай өөрөөр баг хэмжээний зохиомж оруулж хийлээ. Хүлээн авч сонирхоно уу.

Lumino хамтлагийн MC дуучин Болдын "Монгол Поп" цомгийг доош нь хийв

“Люмино” хамтлагийн ахлагч MC Beatz өөрийн бие даасан хоёр шинэ цомог, “Хип хопын нууц” хэмээх Монголын анхны хип хоп номоо өчигдрөөс эхлэн худалдаанд гаргаж, фэнүүддээ амласан амлалтдаа хүрсэн. Тэрбээр шинэ цомог, номоо танилцуулах хэвлэлийн хурлын үеэр дуучин Д.Болдын доош нь хийгээд амжив. MC Beatz хэлэхдээ “Би тэр Монгол попыг ойлгохгүй байгаа. Үнэхээр сонин. Манайхан үндэсний хөгжим, үндэснийхээ жаахан аяыг оруулаад л Монгол поп гээд нэрлээд байх шиг байна. Би ерөөсөө тэрийг нь ойлгохгүй байгаа” хэмээн хэвлэлийнхэнд ам алдав.

2011-04-09

BX DJ B.T.B-"In the club" remix

Дуучин BX "In the club" дууныхаа remix хувилбарыг гаргалаа. Энэхүү remix хувилбарыг DJ B.T.B-тэй хамтран бүтээжээ.

L Guards-"No money" [шинэ клип]

"L Guards" хамтлагийнхан хоёр дахь бие даасан "Амьдралыг хамгаалагчид" цомгоосоо "No money" нэртэй дуугаа дүрсжүүлээд байна. Дашрамд дуулгахад, дээр дурьдсан цомог хэвлэлтэд явсан ба энэ сарын 20-нд "Мобиком"-ын "Be" төвд цомгийн нээлт болохыг тэд дуулгасан.

Ka and Зөгий - Арга билэг [цомог] + татах


"Click Click Boom" бүлгийн гишүүд болох Ка болон Зөгий нарын өнгөрсөн оны 7 сарын 1-ны өдөр албан ёсоор худалдаанд гарсан "Арга билэг" цомог маань зарагдаэ үзэгч сонсогч фэнүүдэд нь хүрснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Тэр хооронд цомог маань нэлээдгүй олон цомог зарагдаж чадсан билээ. Тэгвэл дөнгөж өнөөдрөөс эхлэн Ка болон Зөгий нар маань энэхүү цомгоо цахим ертөнцөөр зарах эрхийг нь бүрэн өгсөн бөгөөд та бүхэндээ цаг тухайд нь хүргэж байна. Та бүхэн Ка, Зөгий нарыг уг цомгоо яагаад цацах болсон шалтгаан гээд энэхүү цомгийн талаар бүх зүйлийг дэлгэнрэнгүй орж бичлэгийг үзэн мэдэж аваарай.

2011-04-06

2016 СТУДИЙН 5 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТ

2016 СТУДИЙН 5 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТ

Тоглолтонд:Royal Beat, Gavana, Ice Top, Click Click Boom, Gee, DJ Zaya, MG, V6 club хүрэлцэн ирэх болноо. V6 клуб 18:00 цагаас drift үзүүлбэр үзүүлнэ.
Тасалбарыг: HIFI MEGA STORE, ORANGE RECORDS н бүх салбар, UB Palace н кассаар худалдаалж байна.
Хэзээ: 2011-4-8 18:00
Хаана: UB Palace Royal танхимд
Tax: 6000₮
Холбоо барих утас: 9660 2016, 9966 2016, 8862 2016

Icetop - Харьд байгаа Монголчууд HD [шинэ клип]

Монголын хип хоп урлагын алтаг үеийн хамтлагуудын нэг болох Icetop хамтлагын шинэхэн уран бүтээл болох Харьд байгаа Монголчууд дууны шинэхэн клипыг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү клипыг "2016 Studio" хийж гүйцэтгэсэн бөгөөд тун удахгүй болох "2016 Studio"-ын 5 жилийн ойн хүрээнд зориулагдан хийгдэж буй ажлуудын нэг юм. Icetop хамтлаг 2011 оны 04 Сарын 08 нд UB PALACE-т "2016 Studio"-ын 5 жилийн ойн тоглолтон дээр "Харьд Байгаа Монголчууд" болон энэ дуунаас "Илүү"-г хүргээд та бүхнээс "2016 studio"-тэй хамт "Ам Асуух" болно.

Т.Бархүү, О.Болдсайхан- "Залуу нас" (Болсон явдал киноны дуу)

Хошин урлагийн X-ТҮЦ хамтлагийн шинэхэн уран бүтээл "Болсон явдал" уран сайхны киноны ээлжит дуу болох "Залуу нас" дууны клип мэндэлсэн байна. Энэхүү дууг тус хамтлагийн жүжигчин Т. Бархүү болон О. Болдсайхан нар хамтран дуулжээ. Ингээд тус дууны клипийг та бүхэнд хүргэе.

Дуучин Ану загвар өмсөгч болов



Өчигдөр Худалдаа, аж үйлдвэрийн танхимд болсон "Улаанбаатар загварын долоо хоног-2011" арга хэмжээний үеэр дуучин Ч.Ану яах аргагүй олны анхаарлын төвд байлаа. Тэрбээр энэ үдэш тайзнаа дуулж биш, загвар өмсөж үзүүлсэн юм. "Урлах эрдэм" дээд сургуулийн Гутал-Арьсан эдлэлийн дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн эрхлэгч, дэд профессор Б.Эрдэнэчимэг зөвхөн Ч.Анугийн размерт тааруулж, ганцхан хувь бүтээсэн бүтээл гэнэ.

Дуучин бүсгүй: Загвар өмсөхөд их сайхан байлаа. Тайзан дээр гарна гэдэг миний хамгийн хийх дуртай ажил. Гэхдээ өнөөдөр моделийн үүргээр гарсан нь өөр байлаа. Тэгээд ч Б.Эрдэнэчимэг дизайнерийн хэв шинжийг харуулсан коллекцийг танилцуулсан маань энэ. Миний хувьд моделийн үүрэгтэй оролцож байна. Хүмүүс намайг уран бүтээлч талаасаа мэднэ. Тийм ч учраас нэг их хичээсэнгүй , өөрийнхөөрөө л загвараа танилцуулсан гэж бодож байна. Энэ хувцасны маань хамгийн гол зүйл нь гутал юм. Миний өмссөн хувцаснаас дизайнерийн маань авъяас чадвар цаашлаад, энэ зуны хэв шинж, өнгө төрх харагдаж байгаа болов уу. Би яг энэ хувцастайгаа яг одоо бүжиглэхэд ч бэлэн байна шүү. Их гоёмсог, бас чамин. Тун удахгүй хоёр цоо шинэ клип гарна. Шинэ клипнүүдийн бүх хувцасыг “Урлах эрдэм” дээд сургуулийн “GT” загварын товчооны дизайнерууд урлаж байгааг дуулгахад таатай байна хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

www.INET.mn/Ө.Халиун

"Цасан охин" МУСК шууд үзэх youtube


Шинэ жил боллоо. Удахгүй шинэ жилийн холбогдолтой нэгэн монгол кино нээлтээ хийх гэж байна. Боловсрол суваг телевизийн "Big Line Film" студээс "Цасан Охин" нэртэй цоо шинэ кино дэлгэцнээ хүрнэ.
"Цасан Охин" Киноны зохиолч найруулагчаар З.Батболд, Зураглаач МУСТА Б.Отгонзориг, зураач МУСТА Т.Гоош, дууны найруулагч МУСТА М.Болд нар ажилласан бол киноны гол дүрд МУСТА Б.Амарсайхан, Топ Модел Д.Пүрэвсүрэн нар тогложээ.

2011-04-04

Киви хамтлагийн Ука тусдаа уран бүтээл хийнэ

Киви хамтлагийг тарж байгаа гэх цуу яриа олонд тархаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хамтлагийн гишүүд болон продюсер Б.Ангирмаа албан ёсны тайлбар хийхгүй байсан. Харин өнгөрсөн баасан гаригт хамтлагийн гишүүн Ц.Намуунаа СТА цол тэмдгээр шагнуулах үеэр хамтлагийн продюсер Б.Ангирмаа албан ёсны хариултыг хэвлэлийнхэнд өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Манай хамтлагийнхан энэ цуу яриаг намжихыг хүлээж байна. Бид уран бүтээлээ хийж байгаа. Магадгүй энэ яриа Укаг бие даан цомог гаргах гэж байгаагаас үүдэж гарсан байх. Манай Ука бие даасан цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Энэ цомогт нь би болон Агий, Намуунаа бүгд тусалж, хамтран ажиллах юм. Бид мөн энэ сарын сүүлээр шинэ клипээ “Wanted” студиэр хийлгэх гээд хүлээж байгаа байна” гэв.

Монголын дуучдын жинхэнэ нэрүүд

Манай рок попын уран бүтээлчдийн дийлэнх нь анх урлагт хөл тавихдаа жинхэнэ нэрээ нууцалж, зарим нь бүр огт холбоогүй мөртлөө өөртөө таалагдсан нэрээр гарч ирсэн байдаг. Энэ нь магадгүй тэдний PR-тай холбоотой байдаг биз. Өөрийнхөө жинхэнэ нэрээр гарч ирвэл хүмүүст танигдах нь удаан байж болох талтай. Ингээд жинхэнэ нэрээ нууцалсан Монголын оддыг танилцуулъя.

"Bx - Зөв бай" цомгийн шинэ зургууд


BX Tsetse Opozit Enerel - LOBHA [шинэ дуу]


Цэцэ-гийн ганцаар дуулсан хувилбар байсан бол энэ удаа BX , Opozit хамтлагийн Энэрэл нар хамтран "Лобха" буюу "Сэтгэлийн шунал " нэртэй дууны шинэ хувилбарыг гаргажээ. Энэ дуу нь BX ийн "Зөв бай" цомогт багтсан аж.

Rokit bay - Нэг өдрийн хаан [шинэ клип]



2011-04-02

Bx - Хайр байж дуу гарлаа


Клип нь гараагүй зөвхөн аудио буюу дуу нь гарсан байна

Загвар өмсөгч Ш.Баярцэцэг ийн гэрт


эх сурвалж: inet.mn

Sync - Тэсэхгүй нь би дууны клип гарлаа


"Чи шүү" реалити шоунаас гарч ирсэн хамтлаг болох Sync хамтлагийн "тэсэхгүй нь би" нэртэй дуу гарлаа. Энэ нь шинээр удахгүй гарах " Хайрын үнэ цэнэ" киноны дуу болох аж.

Бичүү - Сүүлчийн зогсоол шинэ клип гарлаа

Дуучин Бичүүгийн шинэ уран бүтээл хөгжмийн зохиолч "New Star" студийн продюссер Гантөрийн хөгжим , Харангын Лхагваа болон Н.Учрал нарын шүлэг "Сүүлчийн зогсоол" дуунд нэгэн шинэ видео хийлээ хүлээн авч үзнэ үү.
Бичүү-н хувьд саяхан "MY ALBUM" нэртэй 2 дахь цомгоо худалдаанд гаргасан юм байна.

2011-04-01

"Гурван охин" хамтлагийн тоглолт удахгүй

"Гурван охин" хамтлагийнхан энэ сарын дундуур анхны бие даасан, амьд тоглолтоо тоглох гэж байна. Тэд тоглолтоос өмнө олон ажил төлөвлөсөн ба өнөөдрийн хувьд тоглолтынхоо трейллэрийг цацаж эхлээд байна.

Помогите нам 2 МУСК шууд үзэх youtube


Сенсаци - 3 охин хамтлагын АНХМАА УИХ гишүүнтэй явалддаг уу ?


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms