2011-05-31

Ц.Хулан, Т.Ганбаатар-"Ээжээ" [шинэ клип]

Нээлтээ хийгээд удаагүй байгаа "Ээжээ" уран сайхны киноны дууг "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ц.Хулан нар хамтран дуулсан байна.

MJ Ariunbold - (Black & Yellow Remix ) - iDbyUnitel

iD жинхэнэ авъяастнуудыг дэмжиж байна. 15 настай Мөнхжил.
"Black and yellow" Cover.
Хэрэв чи мөн авъяастай нэгэн бол бидэнд ханд!

Rokit Bay - Аваад яв [шинэ клип]

Монголын хип хоп хєгжмийн ертєнцєд єєрийн гэсэн євєрмєц хэв маяг, уран бvтээлээрээ хvч тvрэн орж ирсэн Rokit Bay єєрийн анхны бие даасан цомог болох "Пуужин Баяраа" цомгийнхоо нэгэн дууг клипжvvлснийг хэрэглэгч залуус та бvхэнд хvргэж байна. Энэ сарын 25-ны єдєр албан ёсоор худалдаанд гарч эхэлсэн дээрх цомгийн 13 дахь дуу болох "Аваад яв" нэртэй энэхvv дууныхаа vг аяыг Rokit Bay єєрєє зохиосон бєгєєд клипийг тvvний найруулагч, продюсерээр ажилладаг Khagan Films студид хийж гvйцэтгэжээ.

2011-05-27

BBC сенсааци мэдээ : Өвөр монголчууд газар нутгийнхаа төлөө Хятадын эсрэг жагсаж байна


Өвөр монголын 6 сая иргэн "Хятадын засгийн газар болон хятад иргэд өвөр монголын бэлчээр газар нутгийг булаан авч амьдрах орчин устаж байгаад" дургүйцлээ илэрхийлж байна.  Өвөр монголчуудын дургүйцэл нь 2011 5 сарын 10-нд малчин Хэрлэнг зэрлэгээр хөнөөсөн нь үүджээ. Мөн түүнчлэн алт олборлох, бэлчээрийн цөлжилт , шударга бус байдал зэрэг нь тэднийг жагсахад хүргэж байна. Энэ зурган дээр Шилийн хотын  2000 гаруй оюутан захиргааны удирдагынхаа жагсаж байгаа юм. Мөн өвөр монголын олон аймгуудад томоохон хэмжээний хөдөлгөөн үүсээд байна.
http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-13547933

Ч.Цэлмүүний анхны бие даасан цомог ирэх наймдугаар сард гарна

“UBS” телевизээс санаачлан зохион байгуулсан “Universe best songs-2009” анхдугаар уралдаант наадмын ялагч, дуучин Ч.Цэлмүүн анхны бие даасан цомгоо ирэх наймдугаар сард гаргахаар ажиллаж байна. Түүний эл цомогт аранжровшик Н.Баярхүү болон “Pro sounds” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман нар хамтран ажиллаж байгаа бөгөөд цомгийн бүх зураг авалтыг “Ирмүүн” агентлагийнхан хийн гүйцэтгэж байгаа аж. 
“Universe best songs-2009” уралдаант наадмын төсөл хэрэгжиж дууссаны дараа уран бүтээлийнхээ ажилд бүрэн орж чадахгүй байсан тэрбээр сургуулиа амжилттай төгссөн ба одоо л уран бүтээлдээ шаргуу орох гэнэ. 
Дашрамд, түүний анхны цомогт СГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав болон түүний аав Чинзоригийн зохиосон дуунууд багтахаас гадна гадаадын нэгэн уран бүтээлчээс авсан англи дуу багтана гэсэн.

Anemone - Төрсөн өдрийн мэнд ээжээ [шинэ дуу]



Саяхан “Хаврын анхны хайр” нэртэй анхныхаа видео клипийг гаргасан “Anemone” хамтлагийнхан "Төрсөн өдрийн мэнд хүргэе ээж ээ" нэртэй хоёр дахь шинэ дуугаа фм, радиогоор цацаж эхлээд байна. Тус хамтлагийн нийт гурван видео клип бэлэн болсон ч тэд “хав дарж”, дэс дараатай үзэгчдэд хүргэхээр төлөвлөж буй аж. Ингээд тэдний шинэ уран бүтээл "Төрсөн өдрийн мэнд хүргэе ээж ээ" дууг хүлээн авч сонсоно уу.

MC BEATZ - Монгол мину [шинэ клип]


Lumino хамтлагийн дуучин MC гийн "Platinum Beatz" цомгийн  2дах сингл болох "Монгол мину" дууны клмп гарлаа. Дууны утга санаа нь үндсэрхэн үзэлтэн гэж худлаа цээжээ дэлдэхээс эх орондоо хэрэгтэй зүйлийг хийцгээе гэсэн утга санаатай аж.

Honey Moon - I love ma Luv [шинэ клип]


Монголын рок поп урлагт хувь нэмрээ єргєж, єєрсдийн гэсэн хэв маягийг мэдрvvлнэ хэмээн урлагийн ертєнцєд хєл тавьсан охидын "HoneyMoon" хамтлагийн шинэхэн уран бvтээл болох "I Love Ma Luv" нэртэй дууны клипийг vзэгч, сонсогч та бvхэнд толилуулж байна. Энэхvv дууны vг болон аяыг Ганг бичсэн бєгєєд клипийг TJ Entertainment-д хийж гvйцэтгэсэн байна. Монголын хуруу дарам цєєхєн охидын хамтлагийн нэг болох тус хамтлагийн шинэ уран бvтээл та бvхэнд таалагдана гэж итгэж байна.

2011-05-25

www.gagamongolia.com - Лади гага-гийн монголын албан ёсны фен сайт нээлтээ хийлээ


Монголд олон төрлийн хамтлаг дуучдын фен блог, сайтууд нээгдээд байгаа билээ. Үүний дотор Лади гага -гийн монголын фен сайт толгой цохиж байна. Хэрвээ та Лади гага-г сонсдог, түүнд дуртай бол www.gagamongolia.com сайтаар зочлоод үзээрэй.

Lady gaga - Born this way [special edition] + цомог татах

Этгээд содон стиль имижээрээ алдартай дуучин бүсгүй болох Lady Gaga "Born This Way" хэмээх сингль дуугаа гаргаснаараа энэ онд нэлээн шуугиан тарьж байсан билээ. Тэрээр мөн "Born This Way" дууныхаа нэрээр нэрлэсэн шинэхэн өөрийн бие даасан 3 дахь студийн цомгоо гаргах талаар ярьу байсан бөгөөд тэрхүү цомог нь уржигдар буюу энэ сарын 18нд албан ёсоор гарч ирэх 23ны өдөр худалдаанд гарах гэж байгаа билээ. Тэрээр өөрөө хэлэхдээ миний энэ цомог маань маш өвөрмөц цомог болон гарч байгаа бөгөөд ойрын 10 жилдээ гарах цомгуудаас хамгийн сайн цомог болж чадна хэмээн амласан байна.

2011-05-21

Ongee - Эм зүйч [шинэ дуу клип]

2011 оны 4 сарын 27 нд гарсан ЭМШИУС буюу Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 50 жилийн ойд зориулан Монголын хип хоп бүлэг болох Avenue бүлгийн Реппер Ongee ийн Beat Bounce Entertaiment тай хамтран бүтээгдсэн Эм зүйч хэмээх уран бүтээлийг та бүхэнд хүргэж байна.

Германд байдаг Монгол охин Youtube ээр од болж байна

Германд байдаг Монгол охин өөрийн дуулсан дууныхаа бичлэгүүдийг youtube-д тавьж эхэлснээр нийтдээ 5000 гаруй subscribers цуглуулж , бичлэгийг нь нийтдээ 1 сая гаруй хүн үзжээ. Та ч мөн үзээрэй! http://www.youtube.com/KPuffyCheeks

13 настай Монголын Bruno Mars

Хүн бүр дотроо нуугдмал авьяастай. Гагцхүү нуугдсан авьяасыг нээж, илрүүлэн хөгжүүлж чадвал тэр хүн жинхэнэ авьяастан болж, алдарших болно. Сүүлийн жилүүдэд Монголын маань авьяастнууд ихээр тодорч, дэлхийн хэмжээнд олныг гайхшруулж яваа нэгэн ч байгаа. Тэгвэл бас нэгэн бяцхан авьяастны бичлэгийг сонирхуулж байна. Мөнх-Өлзий гэх 13 настай энэ хүү поп, RnB дуучин Bruno Mars-ын дуулсан "Just the way you are",  "Nothing on you" зэрэг дуунуудыг чадварлагаар дуулахын зэрэгцээ сайн төгөлдөр хуурч гэдгээ уг бичлэгт харуулжээ.

Anemone - Хаврын хайр [шинэ дуу клип]

25-р суваг телевизийн 15 жилийн ойн хvрээнд хийгдэж байгаа Making The Band нэвтрvvлгээс тєрєн гарч байгаа охидын шинэ залуу Anemone хамтлаг нь одоогоор гурван дуу, нэг клиптэй болоод байгаагаас "Хаврын хайр" нэртэй дуу нь сонсогчдын дунд нилээд хит болоод байгаа билээ. Гурван сарын турш vргэлжилж, одоо тєгсєх дєхєж байгаа шоуны vр дvнд єєрийн гэсэн єнгє тєрхтэйгээр хамтлаг болон бvрэлдэж буй Anemone хамтлагийн энэ дууны аяыг хамтлагийн продюсер УГЗ Ц.Чулуунбат, vгийг ZZ бичсэн байна.

2011-05-07

Ижил хүйстэн амьтад


 
Хvн зєвхєн єєрийгєє л таньж мэдэхийн тулд бvхэл амьдралаа зарцуулаад ч бардаггvй хойно хорвоо ертєнцийн талаархи мэдэхгvй зvйл огторгуйн оршил шиг хязгааргvй их гэдэгт итгэхээс єєр яах вэ. Дуулаагvй vнэн, vзээгvй зvйл барагдашгvй олон гэдгийг мэдсээр байж, бид цэнхэр гаригийнхаа талаархи шинэ мэдлэг олж авах бvртээ итгэж ядан гайхширдаг билээ. Ингээд энэ удаад уншигч таныг бид амьтдын ертєнц дэхь “ижил хvйстэнтэйгээ явалдагч” нарын талаархи сонирхолтой мэдээллээр алмайруулахыг хvссэн юм. Амьтад хvртэл ижил хvйстнээ хайрлан дурлаж байхад, хvний нийгэм дэхь энэ vзэгдлийг шvvн, хэлэлцэхийн учиргvй мэт санагдлаа.

2011-05-01

Монгол улс "Lady gaga " -г хамгийн их сонирхдог орноор шалгарчээ


 Лади гага "Google goes gaga" буюу Google нэвтрүүлэгт оролцож байхад нь "lady gaga" гэсэн хайлтыг хамгийн ихээр хайсан топ 10 орнуудыг танилцуулсан бөгөөд интернэт хэрэглэгчдийн тоонд харьцуулахад Монгол улс 1-р байр эзэлж Лади гагаг гайхшралд оруулжээ. Үүний дараагаар Мексик 2-р байр эзэлж , АНУ дөнгөж 8-р байр эзэлсэн байна.
Монгол улсын хэмжээнд google.mn -д хамгийн ихээр хайгдаж байгаа хүнээр Lady gaga тодорч, Монгол улс Google-н судалгаагаар "Lady gaga " -г хамгийн их сонирхдог орноор шалгарчээ.
Доорх хаягаар орж үзнэ үү
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms