2011-06-30

Rokit Bay - Пуужин Баяраа цомог

Өнгөрөгч 5-р сарын 25наас эхлэн Hi-Fi рекордсын бүх салбаруудаар худалдаалагдан эхэлсэн "Rokit Bay"-н анхны цомог болох "Пуужин Баяраа" цомгийн дуунуудын заримыг Mp3 булнаараа оруулж байсныг санаж буй бизээ. Тэгвэл өнөөдөр та бүхэнд "Пуужин Баяраа" цомгийг бүтнээр татах боломжыг олгож байна. Хүлээн авна уу!
Хамтлаг, дуучин: Rokit Bay
Цомгийн нэр: Пуужин Баяраа
Нээлтээ хийсэн: 2011/05/25
Bitrate: 80kbps
Тrack: 14
Хэмжээ: 30Mb

2011-06-23

Дэлхийн харилцаа холбооны шинэ үеийн хувьсгал 2011



1. Дэлхийн нийт хүн амын 50 аас дээш хувь нь 30 аас доош насныхан
2. Тэдний 96% нь олон нийтийн сүлжээ сайтад нэгдсэн
3. АНУ-д долоо Facebook долоо хоногийн хандалтаараа Google ээс илүү гарлаа
4. Олон Нийтийн Медиа нь вэб дээрх #1 талбар болсон нь порно сайтуудыг давсан үзүүлэлт
5. Өнгөрсөн жил АНУд гэрлэсэн 8 хос тутмын нэг нь олон нийтийн сүлжээ сайтаар танилцсан
6. 50 саяд хүрсэн он жилүүд: Радио (38 Years), ТВ (13 Years), Интернэт (4 Years), iPod (3 Years)…
7. Facebook нэг жил хүрэхгүй хугацаанд 200 гаруй сая хэрэглэгчтэй боллоо
8. iPhone ийн програмуудыг 9 сарын дотор 1 тэрбум удаа татжээ.
9. Бид олон нийтийн сүлжээнд ЭЛСЭХ ЭСЭХЭЭ сонгодог бус бид олон нийтийн сүлжээ сайтыг ХЭР ОНОВЧТОЙ ашиглаж байгаагаар дүгнэдэг цаг болсон.
10. Хэрэв Facebook ийг улс гүрэн гэж үзвэл дэлхийн 3 дахь том нь байх бөгөөд Хятад, Энэтхэгийн дараа буюу АНУ ийн өмнө нь бичигдэнэ.
11. QQ болон Renren Хятадыг эзэгнэсэн хэвээр
12. 2009 онд АНУ ын Боловсролын газрын судалгаагаар биеэр очиж зөвлөгөө авдаг оюутнуудаас онлайн оюутнууд нь дунджаар илүү үр дүнг үзүүлж байгаа аж
13. Нийт компаниудын 80% нь шинээр ажилтан авахдаа олон нийтийн сүлжээг ашиглаж байгаа бөгөөд тэдний 95% нь LinkedIn ийг ашиглажээ
14. Facebook дээр хурдацтай нэмэгдэж байгаа насныхан бол 55-65 настай эмэгтэйчүүд
15. Ashton Kutcher ба Ellen Degeneres нарын нийт Twitter дагагчид нь Ирланд, Норвеги эсвэл Панамын нийт хүн амаас их байна.
16. Их Британийн мобайл интернэт урсгалын 50% нь Facebook-д оногддог…хүмүүс өөрсдийн профайлаа хаанаас хэзээ ч хамаагүй шинэчилж байна.
17. Зарим их сургуулиуд оюутнууддаа имэйл хаяг олгохоо зогсоосон бөгөөд
18. Түүнийхээ оронд: eReaders + iPads + Tablets ийг олгож эхлэв
19. Лас Вегаст болсон бүх л зүйлийн баримтууд нь YouTube, Flickr, Twitter, Facebook дээр үлддэг…
20. Дэлхийн #2 том хайлтын систем бол YouTube
21. Та яг одоо үүнийг уншиж байх хооронд тань 100+ цагийн видео YouTube дээр шинээр хуулагдаж байгаа
22. Wikipedia нийт 15 сая гаруй нийтлэлтэй …судалгаагаар Бриттаникагийн Энциклопедитэй дүйцэхүйц хэмжээний үнэн бодит байж чадаж байгаа бөгөөд …78% нь англиас бусад хэл дээрх нийтлэлүүд
23. Дэлхий дахинаа нийт 200,000,000 блог байна
24. Харилцаа холбооны хамгийн тохиромжтой хэрэгсэл нь олон нийтийн сайт болсон учраас амнаас ам дамжих яриа нь амнаас дэлхийд тархдаг боллоо
25. Хэрэв та Wikipedia дээр нийтлэл оруулах бүртээ $1 авсан бол цагт $156.23 ийн цалинтай байх байж
26. 25% of search results for the World’s Top 20 largest brands are links to user-generated content
27. Нийт блоггеруудын 34% нь аливаа бүтээгдэхүүн ба брэндийн тухай санаа бодлоо бичдэг
28. Олон нийтийн сүлжээ сайтад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай юу гэж гарсан нь Google тэднийг хэрхэн үнэлж эрэмбэлснээс илүү чухал
29. Хэрэглэгчдийн 78% нь бусад хүмүүсийн саналд итгэдэг
30. Зөвхөн 14% нь л сурталчилгаанд итгэдэг
31. ТВ ээр гардаг сурталчилгааны 18% нь л эерэг ROI бий болгодог
32. Нийт хүмүүсийн 90% нь ТВ ийн сурталчилгааны ажлыг оронд нь хийж чадна
33. Крисмасаар Kindle электрон ном уншигч нь цаасан дээр хэвлэсэн номноос илүү зарагдсан
34. 25 том сонингуудын 24 нь түүхэндээ хамгийн том уналтаа үзсээр
35. Өдөр болгон Facebook дээр 60 сая статус шинэчлэгдэж байдаг
36. Бид мэдээ хайхаа больж, мэдээ биднийг хайдаг болсон.
37. Бид бүтээгэдхүүн үйлчилгээг хайхаа больсон бөгөөд тэд биднийг олон нийтийн сүлжээгээр дамжуулж олдог болсон.
38. Олон нийтийн сүлжээ сайт бол зүгээр нэг маяг биш, энэ бол харилцааны шинэ үеийн үндсэн хэрэгсэл
39. Олон нийтийн сүлжээ сайтад амжилттай ажиллаж байгаа компаниуд Дэйл Карнеги шиг аашилдаг болж
40. Таны бизнесийн олон нийтийн сүлжээнээс бий болох ROI нь 5 жилийн дараа ч гэсэн хэвээр байх болно
41. Бонус: comScore ийн судалгаагаар ОХУ нь олон нийтийн сүлжээнд хамгийн хүчтэй оролцдог ба сар бүр 6.6 цагийг 1,307 хуудсаар аялахад зарцуулдаг ба Vkontakte.ru нь тус улсын #1 олон нийтийн сүлжээ сайт юм.

2011-06-20

Монголын интернэтийн (олон нийтийн харилцаа сүлжээний) хувьсгал 2011


1. Монгол хүн амын 60% нь 30 аас доош насны залуучууд
2. Монголд нийт 330 000 хүн ам айл өрх интернэтийг өдөр тутамдаа ашигладаг
3. Монголд facebook хэрэглэгчдийн тоо 6 сарын дотор 85 000 аас 179 650 болтол өсжээ.
4. Facebook хэрвээ монгол улсын нэг хот байсан бол 2 дахв хамгийн том хот байх байжээ.
5. Нэг хэрэглэгчид 18 минут зарцуулдаг гэвэл сард 5 цаг 42 минут
Тэгвэл монголчууд  122 жил 275 өдөр 22 цагтай тэнцэх хэмжээний  цагийг1 сард  Facebook д зарцуулдаг байна.
6.Youtube сайтанд 2010 онд монголчууд 143 651 786 удаа ханджээ.
7. Хамгийн алдартай youtube ийн сувгууд гэвэл
www.youtube.com/myshoobox ийн хошин шогийн бичлэгийг нийт 18,394,169 удаа үзсэн
www.youtube.com/mongolmusiccenter ийн хөгжмийн бичлэгийг нийт 4,844,104 удаа үзсэн
8. Нэг хандахдаа 5 минутын бичлэг үздэг гэвэл 81 993 жилтэй тэнцэх хэмжээний урт бичлэг үзжээ.
9. Монголын топ 5 н твиттерчин
Энхбат - УИХ-ын гишүүн twitter.com/enkhbat
NMMA Team  twitter.com/nmmateam
U-kiss mongolia twitter.com/allaboutu_kiss
Энхболд-УИХ-н гишүүн twitter.com/enkhboldz
ganhuyag twitter.com/ganhuyag
10.Та хэзээ хамгийн сүүлд  мэдээ уншсан бэ? монголд юу болж байгааг  мэдэхийг хүсвэл
news.mn , shuud.mn , caak.mn , 

2011-06-18

“Flash” Солонгосын хөгжмийн зах зээлд жулдав

Нэг хэсэг охидын шүтээн болж, хайрын дуугаараа уярааж явсан “Flash” хамтлагийнхан сүүлийн жилүүдэд нам гүм байгаа. Нэг хэсэг хамтлагийн гишүүн Мийгаа Өмнөд Солонгосын урлагийн сургуульд сурч, сургуулийнхаа найзуудтай хамт Монголд томоохон шоу тоглолт хийж байсан. Тухайн үед “Flash” хамтлагийнхан Өмнөд Солонгосын шоу бизнест хүч үзнэ, магадгүй алдарт “Big Bang” хамтлагтай хамт тоглолт хийх ч юм билүү хэмээн том дуугарч байсан удаатай. Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. “Flash” ч нам гүм, тэд БНСУ-ын шоу бизнест жулдсан бололтой.

MC Beatz-"Хип хоп миний цэнэг" [шинэ клип]

"Platinum Beatz", "Romantic Beatz" зэрэг цомгуудаа "Secret of Rap" хэмээх хип хоп урлагийн тухай өгүүлэх номын хамт гаргасан "Lumino" хамтлагийн ахлагч MC буюу MCBeatz-ын "Platinum beatz" цомогт нь багтсан "Хип хоп миний цэнэг" дууны клип гарлаа. Уг дуугаа тэрээр залуу рэппэр Shinobi-тэй хамтран дуулсан юм.

2011-06-16

Bebe (Flash) ft. Хулан - 1000 шалтгаан [Шинэ клип]

Цагтаа залуусыг байлдан дагуулж байсан "Flash" хамтлагийн Bebe болон "Universe Best songs" 2009 уралдааны шилдэг 25 оролцогчын нэг болох "Хулан" нарын хамтарсан уран бүтээл "1000 шалтгаан" дууг сайтынхаа Mp3 булнаараа өмнө хүргэж байсныг санаж байгаа бизээ. Тэгвэл өнөөдөр энэхүү дуугаа "Grove Entertainment"-нхнаар клипжүүлснийг та бүхэнд HQ чанартайгаар хүргэж байна. Дууны үгийг Bebe өөрөө аяыг Oки бичжээ.

2011-06-14

Ану - Shake n dance HD [Шинэ клип]

Жил бүр уламжлан "UBS" телевизээс зохион байгуулагддаг "Universe Best Songs" тэмцээний 2010 оны шилдэг оролцогч "Ану"-н шинэ уран бүтээл болох "Shake n dance" дууны шинэхэн клипийг хүргэж байна. Мөн өмнө нь хөл бөмбөгийн дэлхийн аваргын сүлд дуу болох Waving Flag дууг бусад оролцогчдын хамт дуулж байсныг та бүхэн санаж байгаа бизээ. "New Face" , "New Artist" хэмээх уриагаар гарч ирж буй энэхүү дуучны шинэ дуу болон шинэ клип үнэхээр шинэлэг санаа шинэ өнгө төрхийг харуулж чаджээ. Харин клипийг M21 Entertainment-нхан хийж гүйцэтгэсэн байна. Шинэхэн клипээ хүлээн авч үзнэ үү!

2011-06-09

Лхагва (Мөнхийн реп) ft. Мөнгөөнөө - Итгэх ёстой HD [шинэ клип]



Нэгэн үе Мөнхий реп хамтлагийн залуус хайр, гунигийн дуу дуулж хүүхэд залуусын дунд нилээд хит болдог байсан дуунуудыг гаргадаг байсан цаг саяхан. Сүүлийн жилүүдэд тус тусынхаа мөрийг хөөсөн залуусаас уран бүтээлээ хийж байгаа нь одоо зөвхөн Лхагваа. Хамгийн сүүлд түүний гаргасан дуу бол Мөнгөөнөөтэй хамтарсан 'Итгэх ёстой' гэх уран бүтээл бөгөөд уг дуугаа XacMedia entertainment-ын залуусаар клипжүүлээд яг гарангуут нь та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Мөнхийн реп хамтлагийн 'You and me', 'Зөөлөн гуниг', 'Энэ хайр байж' гээд л бараг бүх дуу нь л хүмүүсийн сонсох дуртай дуунууд болж чадсан тэдгээр сайхан дуунуудын дахилтыг мэдээж Лхагваа дуулж, хүмүүст илүү сайхан сэтгэгдэл төрүүлдэг байсан нь нууц биш. Харин шинэ уран бүтээл нь ямар болсныг дэлгэрэнгүй дарж орж үзээрэй.

2011-06-08

Батаа - Рашаантын 18






Залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, хайр дурлалын бэлгэдэл болсон “Рашаантын 18” дуунаас сэдэвлэн бүтээсэн кино нээлтээ хийгээд удаагүй байна. Өнөөгийн нийгэмд баян ядуугийн ялгаа их байгаа ч жинхэнэ хайр сэтгэл бүх зовлон бэрхшээлийг ялж чаддагийг энэ кинонд харуулсан бөгөөд “Хэцүү анги” киногоороо олны танил болсон жүжигчид, энэ цагийн нэртэй уран бүтээлчид уг кинонд дүрээ мөнхөлсөн юм. Ингээд та бүхэнд тус киноны гол дүрийг бүтээсэн Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин Батаагийн дуулснаар "Рашаантын 18" дууг хүргэж байна.

2011-06-06

Өвөр монгол хүү Удмаа монголд интернэт рекорд тогтоов


"Авьяаслаг хятадууд 2011" шоунд оролцсон Удмаа хүүгийн дуу дуулж буй бичлэгийг хятадад 6 өдрийн дотор нийтдээ 2,350,000  гаруй хүн үзсэн бөгөөд  "Авьяаслаг хятадууд 2011"шоуны хамгийн их үзэгчдтэй бичлэгүүдийн тоонд багтжээ.

Харин Монголд Google.mn -ий судалгаагаар нийт 3 өдрийн дотор монголын 165 гаруй интернэт сайт , блогууд энэ мэдээг нийтэлсэн бөгөөд
youtube д байрласан бичлэгийг
"China's Got talent- 12 настай өвөр монгол хүү - Алсад суугаа ээж"- 43,554 хүн
"Чи монгол Эр хүн тул уйлж болохгүй. Харин бид бол өөр"-41,482 хүн
 Facebook т нийт 13 420 монголчууд өөрийн Wall дээрээ энэ бичлэгийг share хийсэн
 Twitter дээр энэ мэдээний талаар сэтгэгдэл 5245 т хүрсэн байна.

HoneyMoon - I Love Ma Luv ( Клипний ард )

"Анемон" хамтлагтай зэрэгцэн шинээр гарч ирж буй 4 гишүүнтэй охидын хамтлаг "Honeymoon" бидэнд 2 ч клипээ хүргэсэн билээ. Тэгвэл хамгийн сүүлд гаргасан " I Love Ma Luv" клипний Зураг авалтын явцад болсон бяцхан бичлэгийг хүргэж байна.

2011-06-05

Crush bash хамтлагийн үсний засалт , стиль имаж


Д.Болдын "Монгол поп" тоглолтын зургуудаас

Камертон хамтлагийн ахлагч, СТА Д.Болдын тоглолт өнгөрөгч бямба гаригт Төрийн ордны Их танхимд тун сайхан болж өнгөрлөө.Тоглолтыг үзэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт болон УИХ-ын гишүүд, дуучны аав, ээж, хамтлагийнхан нь мөн урлаг соёлын алдартнууд очсон байлаа.

Gee-гийн шинэ "G" Jackers хүрэм

 

“Цэцэг”- богино хэмжээний кино

Хvн хэрэв ганцхан цэцэг ургуулахын тулд л амьдардаг байсан бол яах вэ...? Ийм сонин бєгєєд гунигтай асуулт энэхvv богино хэмжээний киног vзээд тєрлєє. Vнэндээ vзээд vзээд цаад утгыг нь, бас хэлэх гэсэн санааг нь нэг л сайн ойлгосонгvй. Мэргэн хэрэглэгч та учрыг нь ухаж чадвал сэтгэгдэл дээр vлдээгээрэй. Єглєє сэрээд цэцэгээ услахын тулд нь уртаас урт дараалалд зогсон байж аяга ус олж, аваад эргэн ирж цэцэгээ усалчихаад л эргээд унтдаг нэгэн залуугийн амьдралыг энд харуулсан байгаа. Хараад байхад бусад бvх хvн нь бас тvvн шиг л зорилгоор, єєр єєрсдийн цэцгийг услахын тулд тэрхvv дараалалд єдєр бvр зогсдог бололтой. Хєєрхий залуу эцэст нь цусаараа цэцэгээ услаад, амь тавьж байх юм. Харин бусад хvмvvсийн ч гэсэн савтай цэцэгний хажууд нэг нэг хутга... Магадгvй энэ киноны утга нь: сэтгэл доторхи хvний мєн чанарыг цэцэгтэй зvйрлэж, усалж байгаа усыг нь нийгмийн хоосон, хуурмаг бvхэнтэй зvйрлэсэн байх. Цусаараа услана гэдэг нь чин сэтгэлээсээ хандахын нэр юм болов уу...?

Соронз - Нэг удаа [шинэ клип]


Монголд шинээр гарч ирж буй хөвгүүдийн хамтлаг болох Соронз 2 ч дуугаа та бүхэнд хүргэсэн билээ. ВХ тай адилхан , солонгос хамтлагийг дуурайсан зэрэг хэл аманд өртөөд байсан Соронз хамтлаг  "Нэг удаа" хэмээх шинэ клипээ гаргажээ.

2011-06-04

Бүх хятадыг уяраасан Удмаа буюу Уудам хүүгийн зургууд болон амьдрал


2011 оны 5-р сарын 29-нд  "Авьяаслаг Xятадууд 2011"тэмцээнд оролцсон Өвөр Монгол хүү Уудам"Алсад суугаа ээж" ээж хэмээх дууг дуулж бишрүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэрээр Өвөр монголын Хөлөнбуйр аймгаас гаралтай ба сургууль руугаа хүрэхийн тулд 3 цаг мориор явдаг байжээ. Удмаа хүү багаасаа дуу дуулах дуртай байсан бөгөөд хээр талд явж байхдаал дуулж явдаг хүүхэд байсан. Уудам хүүгийн мөрөөдөл нь бүх дэлхий ертөнцийг ногоон болгох чадах бэх зохион бүтээж эх дэлхийгээ ногоон болгох мөрөөдөлтэй гэнэ.Уудам хүүгийн Эцэг эх нь хоёулаа тэнгэрийн оронд байдаг бөгөөд ээжийгээ санахдаа "Алсад суугаа ээж" дууг дуулах дуртай.

Удмаа хүү "Ningxia TV'' ийн нэвтрүүлэгт "Алсад суугаа ээж" хэмээх дуугаа дахин дуулжээ

Удмаа хүү "Авьяаслаг хятадууд 2011" шоун дээр оролцсоны дараа ТВүүдийн шоу нэвтрүүлгүүдэд дарагдаад байгаад бөгөөд интернэтээр жинхэнэ сенсааци тариад байна. Манай сайт анх энэ мэдээг хятадаас монгол руу орчуулан монголчуудад хүргэж байсан билээ. Тэгвэл  түүний youku.com д байрласан бичлэгийг нийтдээ 2 сая гаруй хүн үзэж , youtube болон монгол интернэт сайтуудаар нийтдээ 2 өдрийн дотор 50 000 гаруй хүн үзэж сонирхжээ. Энэ нь монголын хувьд урьд өмнө нь байгаагүй том амжилт юм.

Авъяаслаг монгол охин Намуунаа youtube-ээр

Ээлжит элдэв видео цувралаараа та бүхэнд Германы Берлин хотод амьдардаг 16 настай Намуунаа гэх нэгэн авъяаслаг Монгол охины бичлэгүүдээс хүргэж байна.  Тэрээр гадаадын алдарт хит дуунууд болох Lady gaga , Rihanna, Maroon 5 гэх мэт дуунуудыг амьдаар  чадварлагаар дуулжээ. Нууцхан авъяас байна шүү. Ингээд түүний бичлэгүүдээс хүлээн авч үзээрэй. Мөн түүний Youtube сувгаар зочилох боломжтой шүү. Түүнд амжилт хүсье!

Укагийн шинэ зургуудаас

Majestic - Club dub [шинэ клип]

"Hello UB" хэмээх дуугаараа та бидний танил болж байсан авьяаслаг залуусын хамтлаг болох Majestic хамтлагын залуус маань одоогын байдлаар 3 дуу болон 2 клип гарган цацаад байгаа билээ. Хамгийн сүүлд "Club dub" нэртэй дуугаа гаргасныг та бүхэндээ хүргэж байсан билээ. Тэгвэл энэхүү залуус маань ээлжит клипээ гаргасан бөгөөд өмнөх клипүүдээ бүтээлгэж байсан "XACMedia Entertainment"-ын залуусаар хийлгэсэн байна. Ингээд та бүхэн ээлжит шинэхэн клипээ хүлээн авна уу.

Crush bash : Биднийг тирко өмссөн гомонууд, нүүрээ буддаг залуучууд гэх мэт элдэв янзаар бичихэд шантрах сэтгэлээр унах тохиолдол байсан


Монголын залуусын нэгэн төлөөлөл болсон "Crush bash” хамтлагийн авъяаслаг залуустай уран бүтээлийнх талаар хэдэн хором ярилцлаа. Тэд 2009 онд байгуулагдсанаасаа хойш жил гаруй хугацаанд бэлтгэл сургуулалт хийж өнгөрсөн оны есөн сараас уран бүтээлээ цацаж эхэлсныг мэдэх байхаа. Одоо тэд цомгийнхоо ажилд орчихсон явж байгаа ба ирэх есөн сард зургаан дуутайгаар гаргана гэв. Ингээд "Crush bash”-ын сонирхол татсан яриаг танд хүргэе.

2011-06-02

12 настай өвөр монгол хүү "Авьяаслаг хятадууд 2011" шоун дээр үзэгчдийг уйлуулав

2011.5.29 нд "Авьяаслаг хятадууд 2011" шоунд оролцсон 12 настай өвөр монгол хүү Уудам "Алсад суугаа ээж" хэмээх дууг дуулж үзэгч олныг бишрүүлэв. Уудам хүү багаасаа дуу дуулах дуртай байсан ба түүний мөрөөдөл бүх дэлхий ертөнцийг ногоон болгож чадах бэх зохион бүтээх. Тэрээр бага насандаа эцэг эх 2оосоо хагацсан бөгөөд  "Алсад суугаа ээж" хэмээх дууг дуулахаар ээжийгээ санаж дурсдаг юм. Ээж нь түүний хажууд энэ дууг дуулахыг нь сонсох дуртай байжээ.  Энэхүү бичлэгийг youku болон baidu зэрэг хятад видео сайтуудаар нийтдээ 1 сая гаруй хүн үзжээ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms