Showing posts with label Татар. Show all posts
Showing posts with label Татар. Show all posts

2011-04-16

Татар хамтлаг 3-н шинэ дуутайгаар эргэж ирэв

Татар хамтлаг удаан хугацаанд уран бүтээл  хийхгүй байж байгаад өнгөрсөн намраас im so fly хэмээх дуутайгаар эргэн ирж нэлээн шүүмжлэл хүлээгээд байгаа. Тэдний дуу нь хуучин  маягаа ихээхэн өөрчилсөн , Заяа хоолойгоо шахаж үглэхэээ больсон зэрэг нь фенүүдийг нь ихэд гонсойлгожээ.  Клип хийлгүй дуунуудаа интернэтээр цацаад байгаа билээ.

2010-10-18

ТАТАР - Өөрийнхөөрөө яв ft Frankseal [шинэ дуу]

Татар хамтлагийн хип хопын шинэ урсгалаар гаргах 5 дахь шинэ цомог удахгүй гарах гэж байгаа билээ.  "Намрын синдром" киноны дуу, мөн " i am so fly " хэмээх дуунуудыг гаргасан. Одоо шинэ цомгийнх нь 3-дахь сингл дээрээ Frankseal -тай хамтран дуулжээ . Сонсоод ямархуу болсон талаар сэтгэгдлээ үлдээнэ үү!

2010-05-15

Татар Хамтлагийн бүх цомог

2003 оноос эхэлж дуулж эхэлсэн монголын хамгийн анхны underground hip hop хамтлаг болох Татар-ын "Татар","Second Album","Ганцаараа","Freedom" цомгуудыг  хүргэж байна.  .Татар хамтлаг маань дахиж уран бүтээл хийгээсэй!


2010-05-07

TATAR - ганцаараа [цомог]


TATAR - freedom [цомог]

2008 онд гарсан ба "Чамдаа зориулья" , "Эсрэг өдөр " , "Хорвоо" , "Бороо" зэрэг нэг хэсэг олныг шуугиулж байсан дуунууд нь орсон .

2010-05-06

TATAR - second album [цомог]

2 дахь цомог 2004 оны 12-р сард худалдаанд гарсан бөгөөд гарсан өдрөөсөө борлуулалтаараа шилдэг арван цомгийн жагсаалтыг 8-н долоо хоног тэргүүлсэн. "Сүн сүн" дуу нь "Гэрчийг устга" киноны OST болж байсан .

TATAR- Tatar [цомог]

Татар хамтлагийн анхны цомог болох "Татар" нь 2003 онд гарсан ба гарсан даруйдаа монголын хип хоп урсгалд цоо шинэ тэсрэлтийг хийсэн. Цомогт орсон бүх дуунууд нь хит болж байсан. "Хайрыг хүндэл", "Нулимс дуссан хайр" "Хип хоп хүн" зэрэг дуунууд нь fm болон TV-үүдийн хит парадыг хэдэн долоо тэргүүлж байжээ:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms