Showing posts with label sound of kiss. Show all posts
Showing posts with label sound of kiss. Show all posts

2011-04-15

"Sound of kiss" -ийн Т.Номин: Хөнгөмсөг охидод дургүй


Урлаг соёлын одод, олны танил хүмүүс анх хэрхэн гарч ирж, тухайн үеийн байгаа байдал болон ирээдүйн амьдралынхаа талаар чухам юу гэж ярьж байсныг нь сонирхоод үзэхэд гэмгүй байх. Үүнээс ч улбаалаад тэдний үзэл бодол, амьдралын хэв маяг хэр өөрчлөгдсөнийг харьцуулсан болохоор. Энэ удаа бид“Sound of kiss” хамтлагт дуулж байсан фото модель Т.Номинг онцоллоо. Тэрбээр оны шилдэг реклам сурталчилгааны шилдэг дүр төрх шалгаруулах“New Face-2006” наадмын“Фото загвар өмсөгч”-өөр шалгарч, олны нүдэнд өртөх үедээ өгсөн анхны ярилцлага нь энэ.

2011-03-17

"Хайрлаж болох уу?" МУСК шууд үзэх

“НАЙЗ” энтертайнментын 2 дахь уран бүтээл болох “Хайрлаж болох уу?” нэртэй шинэ уран сайхны кино дэлгэцэнд гараад нилээдгүй хугацаа өнгөрчээ.Залуусын хайр сэтгэлийг гэгээлэг, хөгжилтэйгөөр харуулахыг зорьсон романтик комеди төрлийн энэхүү киноны DVDRIP бичлэгтэйг шууд үзэхээр мөн татахаар хүргэж байна.Та дэлгэрэнгүй дарж киноны агуулга дуу, суртчилгаатай нь танилцаад киногоо үзээрэй

ерөнхий агуулга:
- Хөдөөнөөс сургуульд сурахаар найз охин Намуунаагаа зорин хотод ирж буй гол дүрийн охин Номин. Намуунаатай уулзахаар ажил дээр нь очоод захирал Мэндээтэй санамсаргүй мөргөлдөн үнэтэй нарны шилийг нь хагалж орхино. Ингээд өрөө төлөхийн тулд тэр газар нь ажилд орон найзтайгаа хамт ажиллах явцдаа Мэндээтэй дахин инээдтэйгээр тулгарна. Байнга уулзаж байгаа хэдий ч төрөлхийн бардам Мэндээ, угийн даруу Номин хоёр бие биедээ хайраа илчилж чадахгүй байсаар Номин үл бүтэх төрсөн ах Далайгаас болж сургуульд орохоо нэг жил хойшлуулах болж нутаг буцна. Харин Мэндээ хайртай болсоноо хэлэхээр шийдэн хөдөө гэр лүү нь зорин очиж сэтгэлээ илчилсэнээр кино төгсөнө. Мөн кинонд Мэндээгийн аавын дүрд Б. Жаргалсайхан /УГЖ/, Далайгийн дүрд Ц.Ганзориг /СТА/, буудлын тогооч Мантуугийн дүрд кино зохиолч найруулагч П.Дэлгэрбаяр нар тоглосоноор киног улам хөгжилтэй, сонирхолтой болгосон болно.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms