Showing posts with label Lumino. Show all posts
Showing posts with label Lumino. Show all posts

2011-06-18

MC Beatz-"Хип хоп миний цэнэг" [шинэ клип]

"Platinum Beatz", "Romantic Beatz" зэрэг цомгуудаа "Secret of Rap" хэмээх хип хоп урлагийн тухай өгүүлэх номын хамт гаргасан "Lumino" хамтлагийн ахлагч MC буюу MCBeatz-ын "Platinum beatz" цомогт нь багтсан "Хип хоп миний цэнэг" дууны клип гарлаа. Уг дуугаа тэрээр залуу рэппэр Shinobi-тэй хамтран дуулсан юм.

2011-05-27

MC BEATZ - Монгол мину [шинэ клип]


Lumino хамтлагийн дуучин MC гийн "Platinum Beatz" цомгийн  2дах сингл болох "Монгол мину" дууны клмп гарлаа. Дууны утга санаа нь үндсэрхэн үзэлтэн гэж худлаа цээжээ дэлдэхээс эх орондоо хэрэгтэй зүйлийг хийцгээе гэсэн утга санаатай аж.

2011-04-13

Lumino хамтлагийн MC дуучин Болдын "Монгол Поп" цомгийг доош нь хийв

“Люмино” хамтлагийн ахлагч MC Beatz өөрийн бие даасан хоёр шинэ цомог, “Хип хопын нууц” хэмээх Монголын анхны хип хоп номоо өчигдрөөс эхлэн худалдаанд гаргаж, фэнүүддээ амласан амлалтдаа хүрсэн. Тэрбээр шинэ цомог, номоо танилцуулах хэвлэлийн хурлын үеэр дуучин Д.Болдын доош нь хийгээд амжив. MC Beatz хэлэхдээ “Би тэр Монгол попыг ойлгохгүй байгаа. Үнэхээр сонин. Манайхан үндэсний хөгжим, үндэснийхээ жаахан аяыг оруулаад л Монгол поп гээд нэрлээд байх шиг байна. Би ерөөсөө тэрийг нь ойлгохгүй байгаа” хэмээн хэвлэлийнхэнд ам алдав.

2010-12-14

Lumino - "Талархалын өдөр" | шинэ клип


За энэ удаа мэдээлэлтэй хамт нэг видео хүргэх гэж байна. Видеог эхлээд ярих нь зөв байх. Энэхүү видео маань Lumino хамтлагын 'Талархалын өдөр' нэртэй дуунд зориулагдсан.  Дууны хувьд 2 хувилбар гарсан ба MCBEATZ remix-дээр клип хийгдсэн. Ардчилсан нийгэм гарсанаар юу өөрчлөгдөж ямар боломж бий болсон тухай уг дуунд өгүүлж байгаа. Нээрээ ч ардчилсан хувьсгал гараагүй бол би энд блог бичиж та бүхэн уншихгүй л байсан байх....

2010-10-22

Оддын гэр №2 : "Люмино" хамтлагийн дуучин MC-гийн гэрт [72 зураг]


Энэ удаагийн дугаартаа Монголын хип хоп урлагийн “акулууд” хэмээн нэрлэгдэх “Люмино” хамтлагийн дуучин MC буюу Д.Тэмүүжингийн хотоос нэлээд зайдуу орших, зуслагийн хауст зочиллоо. Түүний эл хаус дотроо халдаг шал, камен зуух, халуун хүйтэн устай учир өвөлжиж ч болдог гэнэ лээ. Энэ байшинг түүнд нэг найз нь 80 гаруй сая төгрөгөөр барьж өгсөн хэмээн ярьсан. Хоёр давхар, гаднаас нь харахад элдэв янзын гоёлгүй, цэмцгэр хийцтэй энэ байшиндаа MC-гийн гэр бүлийнхэн биднийг хүлээн авлаа.

2010-05-07

Lumino - Дахиад гарч ирэв [дуу]

 Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг Lumino хамтлаг анх байгуулагдсан цагаасаа хойш 12 жилийн нүүрийг үзээд байна.
Тус хамтлагийн уран бүтээл хэсэг хугацаанд зогсонги байдалтай байсан ч тэд зүгээр суугаагүй гэдгээ шүтэн бишрэгчдэдээ харуулахаар шийджээ. Тухайлбал, хамтлагийн гишүүн Анхаа “Introduction to Nomads” хэмээх chillout хөгжмийн цомог гаргасан бол хамтлагийн дуучин Baji “R’nb Эхлэл” хэмээх цомгоо бичүүлээд дууссан байна.
Харин хамтлагийн ахлагч МС-гийн хувьд ирэх тавдугаар сард хоёр цомог болон өөрийнхөө бичсэн “The Secret Of Rap” нэртэй номоо худалдаанд гаргах гээд нэлээн зав муутай байгаа аж. Ямартай ч энэ зун Lumino хамтлагийн гишүүд тус тусын уран бүтээлээрээ фенүүддээ бэлэг барих нь. Тэд саяхнаас Pro-Sound студи дээр шинэ дуунуудынхаа бичлэгт орж эхэлжээ.

2010-03-13

Lumino хамтлагийн бүх цомог + татах

Монголын хөвгүүдийн хип хоп стилээр дуулдаг Lumino хамтлагийн суурийг 1996-1997 онд Jason буюу Аврага хэмээх хар арьст залуу тавьж, 1998 онд хамтлаг  Skitzo буюу Д. Анхбаатар, Chinzo буюу Чинзориг, M.C буюу Д. Тэмүжин гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ хийж эхэлсэн байна.Lumino хамтлагийн дуунууд монголчуудын зүрх сэтгэлд өөрийн гэсэн дурсамж байр суурийг эзэлсэн байдаг. Lumino гийн дуунуудыг сонсохоор өөрийн эрхгүй 90-ээд оны сүүлч 2000-аад оны эхэн үе өөрийн эрхгүй санагддаг. "Намайг дагаад цэнгэ","Хүнийх" , "Ирээд буцсан хайр" гээд тоолж баршгүй олон уран бүтээлүүд нь тэр оныхоо шилдэг дуу нь болж цомог нь хэдэн мянгаараа зарагдаж байсан. Тэгвэл та бүхэндээ 2010 он хүртэлх люмино хамтлагийн бүх цомгуудыг болон хамтлагийн гишүүн Анхаагийн цомгийг татахаар хүргэж байна.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms