Showing posts with label 3 охин. Show all posts
Showing posts with label 3 охин. Show all posts

2011-04-15

Манай хамтлагийн нэрийн хуудас болохуйц тоглолт болно


Энэ хаврын хамгийн сүүлчийн супер шоу тоглолтыг “Гурван охин” хамтлагийнхан хийх нь. Одоогоос 6 жилийн өмнө Монголын рок поп ертөнцөд хөл тавьж, олон чанартай, аялгуулаг уран бүтээлээр үзэгч фенүүдийнхээ хайр хүндэтгэлийг татсаар байгаа тэдний тоглолт анхны гэдгээрээ онцлог. Тиймээс тоглолтынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ана, Ану, Соло гуравтай ярилцлаа.

2011-04-04

Монголын дуучдын жинхэнэ нэрүүд

Манай рок попын уран бүтээлчдийн дийлэнх нь анх урлагт хөл тавихдаа жинхэнэ нэрээ нууцалж, зарим нь бүр огт холбоогүй мөртлөө өөртөө таалагдсан нэрээр гарч ирсэн байдаг. Энэ нь магадгүй тэдний PR-тай холбоотой байдаг биз. Өөрийнхөө жинхэнэ нэрээр гарч ирвэл хүмүүст танигдах нь удаан байж болох талтай. Ингээд жинхэнэ нэрээ нууцалсан Монголын оддыг танилцуулъя.

2011-04-01

"Гурван охин" хамтлагийн тоглолт удахгүй

"Гурван охин" хамтлагийнхан энэ сарын дундуур анхны бие даасан, амьд тоглолтоо тоглох гэж байна. Тэд тоглолтоос өмнө олон ажил төлөвлөсөн ба өнөөдрийн хувьд тоглолтынхоо трейллэрийг цацаж эхлээд байна.

Сенсаци - 3 охин хамтлагын АНХМАА УИХ гишүүнтэй явалддаг уу ?


2010-11-19

3 охин - Чихэнд минь шивнээрэй | шинэ клип гарлаа

“Гурван охин” хамтлагийн тун удахгүй бэлэн болох поп цомогт  багтаж буй уянгын, гэгээн хайрыг магтан дуулсан “Чихэнд минь шивнээрэй” дууны клип үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн зуны туршид яригдсаар байсан эл дууны клипийг “Hero” энтертайнментийн уран бүтээлчид хийсэн бөгөөд зурийг “Улаан-Үд” хотын Байгаль далайд авчээ. Намрын дунд сар таарсан болохоор далайд зураг авахуулах тийм ч амар биш байсан талаар хамтлагийн дуучид ярьсан ч энэ хэсэг үнэхээр сайхан болжээ. Түүнчлэн клипний “оргил” хэсэг хэмээн нэрлэгдэх Анугийн мориор давхиж буй дүр зураг нь клипийг улам “тансаг” болгожээ.

2010-11-18

“Гурван охин” - Бамбино хулгайн клип байжээ


Дэлхийд алдартай дуучдын клип, хувцаслалт, стиль, дууг Монголчууд “мундаг” хуулбарладаг болоод байгаа юм. Тэр дундаа дуучин BX, “Киви” хамтлаг гээд нэрлэвэл зөндөө. Тэгвэл эдгээр хуулбарлагчдын тоог дахин нэг хамтлаг нэмсэн бололтой. Учир нь нэг хэсэг дэлхийн залуусыг байлдан дагуулж байсан “Destiny’s Child” хамтлагийн “Cater 2U” дууны клипийг “Гурван охин” хамтлагийнхан бүр маш сайн хуулбарласан байх юм. Тэдний “Bambino” дууны клипийг  хийхдээ “Destiny’s Child” хамтлагийн “Cater 2U” дууны клипийн нарийн хэсгүүдийг нь хүртэл сайн хуулбарласан байна.

2010-05-04

3 охин - Дачах уу ? [клип]

2000 оны 12-р сард Хєгжим бvжгийн коллежийн гурван найз охин нийлэн "З охин" нэртэй хамтлаг байгуулж байсан тэр цагаас хойш чамгvй олон жил Монголын рок попын гал тогоонд цучил нэмж яваа билээ. "Нэг нэгэндээ уусан нэгдмэл санаагаар урагшаа" гэсэн vгийг уриагаа болгосон тус хамтлагийн хамгийн сvvлд хийлгэсэн шинэ клипийг та бvхний хvртээл болгож байна. Тэдний "Дачах уу" нэртэй энэ дууны аяыг продюсер, ая зохиогч Баярхvv зохиож, vгийг дуучин Quiza бичжээ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms