Showing posts with label Sweetymotion. Show all posts
Showing posts with label Sweetymotion. Show all posts

2010-11-19

Sweetymotion - “Number One” тоглолт өнөөдөр болно

Үзэгчдийн хүсэн хүлээсэн “Sweetymotion” хамтлагийн “Number One” бие даасан тоглолт өнөөдөр болох гэж байна. Тэдний тоглолт “АСА” циркт болох бөгөөд урд өмнө Монголд болж байгаагүй жинхэнэ шоу тоглолтыг үзэгчдэд амлаад байгаа аж. Тоглолтод АНУ-ын шилдэг бүжигчид, хөгжимчид оролцох юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Hero Entertainment” ажиллаж байгаа бол ерөнхий продюсерээр төгөлдөр хуурч Б.Чинбат ажиллажээ. Тоглолтод хамтлагийн экс гишүүн Т.Солонго оролцоно гэж үзэгчдэд таамаглаж байгаа юм. Энэ асуултад “Sweetymotion” хамтлагийнхан “Ирж ч магадгүй, ирэхгүй ч байж магадгүй, тоглолтоо ирж үзээд мэдээрэй” гэх тодорхой бус хариултыг өгөв. Харин тоглолтын тасалбарын хувьд ээд эгнээнд 8500 төгрөг, доод эгнээнд 9500 төгрөг, голын суудал 25000 төгрөгийн үнэтэй байна.

Sweetymotion хамтлагийн зургуудаас [ 13 зураг ]


2010-11-15

Sweetymotion - Emotion 2010 [цомог]

Одоогоос долоон жилийн өмнө нэр хүнд алдарын зэрэгт хүрнэ хэмээн алс холын Америкийг зорьсон хамтлаг бол "Emotion” буюу "Sweetymotion”. Тэд одоо тэд монголдоо "Number 1" охидын хамтлаг гэж өөрсдийгөө тодорхойлоод байгаа бөгөөд энэ сарын 19 20-нд тоглолт нь болох юм байна.

Sweetymotion -ийнхан тайзан дээр юу ч хийхэд бэлэн



2010-10-28

Sweetymotion - You are so sexy [шинэ клип]

НУ-д уран бүтээлээ туурвиж байсан “Sweetymotion” өнгөрсөн зургадугаар сард эх орондоо ирж Монголын шоу бизнест шинэ бүхнийг мэдрүүлэхээр зорьж байгаа аж. Тийм дээ ч үзэгчид тэднээс илүү их зүйлийг хүлээж байдаг. “Sweetymoiton” хамтлагийнхан энэ сарын 29, 30-нд бие даасан тоглолтоо хийх гэж байгаа төдийгүй жинхэнэ шоу тоглолтыг үзэгчдэд мэдрүүлнэ гэдгээ амлаад байгаа. Тэгвэл тэдний шинэ клип өчигдрөөс эхлэн телевизээр цацагдаж эхэллээ. “You’re so sexy” нэртэй тэдний шинэ дууны аяыг хамтлагийн дуучин Ц.Сарнай, үгийг хамтлагийн бүсгүйчүүд хамтран бичсэн байна. Харин клипийг “Hero Entertainment”-ийн уран бүтээлчид хийжээ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms