Showing posts with label Монгол дуу клип. Show all posts
Showing posts with label Монгол дуу клип. Show all posts

2011-12-12

"Цэлмүүн - Хайраа амлаач "дуу нь "Adele - Set fire on the rain" дууг хуулбарласан уу?


Universe best songs ийн оролцогч Цэлмүүний цоо шинэхэн уран бүтээл болох "Хайр амлаач" дуу багагүй хэл аманд өртөөд байгаагийн нэг нь уянгийн дууны хатан хаан гэгддэг Adele гийн Set fire on the rain хэмээх дууг хуулбарласан гэгдэх сенсааци юм. Энэхүү дуу америкийн биллбоардийн чартад одоог хүртэл бичигдэж байгаа аж.   Хуулсан эсэхийг та бүхэнд өөрсдөө сонсож үзээд шийднэ биз. 

2011-11-12

BX feat BeBe - Хаана байна [шинэ клип]

Энэ сарын сүүлээр сонсогчдын гар дээр хүрнэ хэмээн яригдаж байгаа дуучин BX-ын "Зөв бай" цомогт орсон "Хаана байна" нэртэй дууны клипийг сайтынхаа хэрэглэгч та бүхний хүртээл болгож байгаадаа баяртай байна. Дуучин ВХ энэ дуугаа Flash хамтлагийн дуучин ВеВе-тэй хамтран дуулсан бөгөөд дууны санааг ВеВе гаргаж, дууны найруулгыг продюсер, ая зохиогч Ганг хийжээ. DMoney Records-д бүтээгдсэн энэхүү клип залуус та бүхний тааллыг хүлээсэн клип болж чадсан гэдэгт эргэлзэхгүй байна.

2011-07-27

Жавхлан - алсад суугаа ээж дууны хятад хувилбар



Уудам хүү "Авьяаслаг хятадууд 2011" шоун дээр "Алсад суугаа ээж" дууг дуулснаас хойш , энэхүү дуу нь өвөр монголд тэр тусмаа Хятад даяар ихэд алдаршаад байгаа бөгөөд хятад хэл дээр хүртэл хувилбар нь гарчээ. Дууны утга санаа нь бас л хайрт ээжийгээ санагалзаж байгаа тухай байх ажээ.

Онон - Цахилгаан хайр [шинэ дуу клип]

Монголынхоо дуу хєгжмийн ертєнцєд ая дуугаа єргєж байгаа залуу дуучин Ононг бид "Тайвшрал" нэртэй дуугаар нь мэдэх болсон билээ. Анхныхаа клипийг Польш улсын нийслэл Варшав хотод байхдаа хийлгэж байсан тэрээр "Цахилгаан хайр" нэртэй хоёр дахь дууныхаа клипийг эх орондоо "Erkhes" студийн уран бvтээлчдээр хийлгэсэн байна. Залуу дуучин бvсгvйн "Цахилгаан хайр" дууны vг аяыг анхны уран бvтээлийнх нь vг аяыг бичиж байсан продюсер Ганг бичжээ. Ингээд дуучин Ононгийн шинэ клипийг хvлээн авна уу.
"Хаана байна separated love, love
Gimme your files my separated love.
Энэ дэлгэцний цаана намайг яаж төсөөлдөг бол?
Send me send me your files my separated love.
I wanna be"

2011-06-18

MC Beatz-"Хип хоп миний цэнэг" [шинэ клип]

"Platinum Beatz", "Romantic Beatz" зэрэг цомгуудаа "Secret of Rap" хэмээх хип хоп урлагийн тухай өгүүлэх номын хамт гаргасан "Lumino" хамтлагийн ахлагч MC буюу MCBeatz-ын "Platinum beatz" цомогт нь багтсан "Хип хоп миний цэнэг" дууны клип гарлаа. Уг дуугаа тэрээр залуу рэппэр Shinobi-тэй хамтран дуулсан юм.

2011-06-16

Bebe (Flash) ft. Хулан - 1000 шалтгаан [Шинэ клип]

Цагтаа залуусыг байлдан дагуулж байсан "Flash" хамтлагийн Bebe болон "Universe Best songs" 2009 уралдааны шилдэг 25 оролцогчын нэг болох "Хулан" нарын хамтарсан уран бүтээл "1000 шалтгаан" дууг сайтынхаа Mp3 булнаараа өмнө хүргэж байсныг санаж байгаа бизээ. Тэгвэл өнөөдөр энэхүү дуугаа "Grove Entertainment"-нхнаар клипжүүлснийг та бүхэнд HQ чанартайгаар хүргэж байна. Дууны үгийг Bebe өөрөө аяыг Oки бичжээ.

2011-06-14

Ану - Shake n dance HD [Шинэ клип]

Жил бүр уламжлан "UBS" телевизээс зохион байгуулагддаг "Universe Best Songs" тэмцээний 2010 оны шилдэг оролцогч "Ану"-н шинэ уран бүтээл болох "Shake n dance" дууны шинэхэн клипийг хүргэж байна. Мөн өмнө нь хөл бөмбөгийн дэлхийн аваргын сүлд дуу болох Waving Flag дууг бусад оролцогчдын хамт дуулж байсныг та бүхэн санаж байгаа бизээ. "New Face" , "New Artist" хэмээх уриагаар гарч ирж буй энэхүү дуучны шинэ дуу болон шинэ клип үнэхээр шинэлэг санаа шинэ өнгө төрхийг харуулж чаджээ. Харин клипийг M21 Entertainment-нхан хийж гүйцэтгэсэн байна. Шинэхэн клипээ хүлээн авч үзнэ үү!

2011-06-09

Лхагва (Мөнхийн реп) ft. Мөнгөөнөө - Итгэх ёстой HD [шинэ клип]



Нэгэн үе Мөнхий реп хамтлагийн залуус хайр, гунигийн дуу дуулж хүүхэд залуусын дунд нилээд хит болдог байсан дуунуудыг гаргадаг байсан цаг саяхан. Сүүлийн жилүүдэд тус тусынхаа мөрийг хөөсөн залуусаас уран бүтээлээ хийж байгаа нь одоо зөвхөн Лхагваа. Хамгийн сүүлд түүний гаргасан дуу бол Мөнгөөнөөтэй хамтарсан 'Итгэх ёстой' гэх уран бүтээл бөгөөд уг дуугаа XacMedia entertainment-ын залуусаар клипжүүлээд яг гарангуут нь та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Мөнхийн реп хамтлагийн 'You and me', 'Зөөлөн гуниг', 'Энэ хайр байж' гээд л бараг бүх дуу нь л хүмүүсийн сонсох дуртай дуунууд болж чадсан тэдгээр сайхан дуунуудын дахилтыг мэдээж Лхагваа дуулж, хүмүүст илүү сайхан сэтгэгдэл төрүүлдэг байсан нь нууц биш. Харин шинэ уран бүтээл нь ямар болсныг дэлгэрэнгүй дарж орж үзээрэй.

2011-06-08

Батаа - Рашаантын 18






Залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, хайр дурлалын бэлгэдэл болсон “Рашаантын 18” дуунаас сэдэвлэн бүтээсэн кино нээлтээ хийгээд удаагүй байна. Өнөөгийн нийгэмд баян ядуугийн ялгаа их байгаа ч жинхэнэ хайр сэтгэл бүх зовлон бэрхшээлийг ялж чаддагийг энэ кинонд харуулсан бөгөөд “Хэцүү анги” киногоороо олны танил болсон жүжигчид, энэ цагийн нэртэй уран бүтээлчид уг кинонд дүрээ мөнхөлсөн юм. Ингээд та бүхэнд тус киноны гол дүрийг бүтээсэн Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин Батаагийн дуулснаар "Рашаантын 18" дууг хүргэж байна.

2011-06-05

Соронз - Нэг удаа [шинэ клип]


Монголд шинээр гарч ирж буй хөвгүүдийн хамтлаг болох Соронз 2 ч дуугаа та бүхэнд хүргэсэн билээ. ВХ тай адилхан , солонгос хамтлагийг дуурайсан зэрэг хэл аманд өртөөд байсан Соронз хамтлаг  "Нэг удаа" хэмээх шинэ клипээ гаргажээ.

2011-06-04

Majestic - Club dub [шинэ клип]

"Hello UB" хэмээх дуугаараа та бидний танил болж байсан авьяаслаг залуусын хамтлаг болох Majestic хамтлагын залуус маань одоогын байдлаар 3 дуу болон 2 клип гарган цацаад байгаа билээ. Хамгийн сүүлд "Club dub" нэртэй дуугаа гаргасныг та бүхэндээ хүргэж байсан билээ. Тэгвэл энэхүү залуус маань ээлжит клипээ гаргасан бөгөөд өмнөх клипүүдээ бүтээлгэж байсан "XACMedia Entertainment"-ын залуусаар хийлгэсэн байна. Ингээд та бүхэн ээлжит шинэхэн клипээ хүлээн авна уу.

2011-05-31

Ц.Хулан, Т.Ганбаатар-"Ээжээ" [шинэ клип]

Нээлтээ хийгээд удаагүй байгаа "Ээжээ" уран сайхны киноны дууг "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ц.Хулан нар хамтран дуулсан байна.

Rokit Bay - Аваад яв [шинэ клип]

Монголын хип хоп хєгжмийн ертєнцєд єєрийн гэсэн євєрмєц хэв маяг, уран бvтээлээрээ хvч тvрэн орж ирсэн Rokit Bay єєрийн анхны бие даасан цомог болох "Пуужин Баяраа" цомгийнхоо нэгэн дууг клипжvvлснийг хэрэглэгч залуус та бvхэнд хvргэж байна. Энэ сарын 25-ны єдєр албан ёсоор худалдаанд гарч эхэлсэн дээрх цомгийн 13 дахь дуу болох "Аваад яв" нэртэй энэхvv дууныхаа vг аяыг Rokit Bay єєрєє зохиосон бєгєєд клипийг тvvний найруулагч, продюсерээр ажилладаг Khagan Films студид хийж гvйцэтгэжээ.

2011-05-27

Anemone - Төрсөн өдрийн мэнд ээжээ [шинэ дуу]



Саяхан “Хаврын анхны хайр” нэртэй анхныхаа видео клипийг гаргасан “Anemone” хамтлагийнхан "Төрсөн өдрийн мэнд хүргэе ээж ээ" нэртэй хоёр дахь шинэ дуугаа фм, радиогоор цацаж эхлээд байна. Тус хамтлагийн нийт гурван видео клип бэлэн болсон ч тэд “хав дарж”, дэс дараатай үзэгчдэд хүргэхээр төлөвлөж буй аж. Ингээд тэдний шинэ уран бүтээл "Төрсөн өдрийн мэнд хүргэе ээж ээ" дууг хүлээн авч сонсоно уу.

MC BEATZ - Монгол мину [шинэ клип]


Lumino хамтлагийн дуучин MC гийн "Platinum Beatz" цомгийн  2дах сингл болох "Монгол мину" дууны клмп гарлаа. Дууны утга санаа нь үндсэрхэн үзэлтэн гэж худлаа цээжээ дэлдэхээс эх орондоо хэрэгтэй зүйлийг хийцгээе гэсэн утга санаатай аж.

Honey Moon - I love ma Luv [шинэ клип]


Монголын рок поп урлагт хувь нэмрээ єргєж, єєрсдийн гэсэн хэв маягийг мэдрvvлнэ хэмээн урлагийн ертєнцєд хєл тавьсан охидын "HoneyMoon" хамтлагийн шинэхэн уран бvтээл болох "I Love Ma Luv" нэртэй дууны клипийг vзэгч, сонсогч та бvхэнд толилуулж байна. Энэхvv дууны vг болон аяыг Ганг бичсэн бєгєєд клипийг TJ Entertainment-д хийж гvйцэтгэсэн байна. Монголын хуруу дарам цєєхєн охидын хамтлагийн нэг болох тус хамтлагийн шинэ уран бvтээл та бvхэнд таалагдана гэж итгэж байна.

2011-05-21

Ongee - Эм зүйч [шинэ дуу клип]

2011 оны 4 сарын 27 нд гарсан ЭМШИУС буюу Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 50 жилийн ойд зориулан Монголын хип хоп бүлэг болох Avenue бүлгийн Реппер Ongee ийн Beat Bounce Entertaiment тай хамтран бүтээгдсэн Эм зүйч хэмээх уран бүтээлийг та бүхэнд хүргэж байна.

Anemone - Хаврын хайр [шинэ дуу клип]

25-р суваг телевизийн 15 жилийн ойн хvрээнд хийгдэж байгаа Making The Band нэвтрvvлгээс тєрєн гарч байгаа охидын шинэ залуу Anemone хамтлаг нь одоогоор гурван дуу, нэг клиптэй болоод байгаагаас "Хаврын хайр" нэртэй дуу нь сонсогчдын дунд нилээд хит болоод байгаа билээ. Гурван сарын турш vргэлжилж, одоо тєгсєх дєхєж байгаа шоуны vр дvнд єєрийн гэсэн єнгє тєрхтэйгээр хамтлаг болон бvрэлдэж буй Anemone хамтлагийн энэ дууны аяыг хамтлагийн продюсер УГЗ Ц.Чулуунбат, vгийг ZZ бичсэн байна.

2011-04-25

Амьдрал Төсөл МУСК Дуу болон Trailer

Монголын рок попын­хон дотроо чамгүй авь­яаслаг жүжигчид мөн дуу­чид гэдгээ харуулаад авсан хамтлаг бол "Guys”.
Анх "Тавилан” хэмээх дэлгэцийн бүтээлээр кино ертөнцөд хөл тавьж байсан тэд хамтдаа нилээд хэдэн уран
бүтээл хийгээд амжсан билээ. Гэсэн ч сүүлийн үед тэд хамтарч уран бүтээл хийх нь цөөрсөн.
Харин тус хамтлагийн дуучин Төгсөө хэд хэдэн дэлгэцийн бүтээлийг бие даан хийсэн.Тэгвэл тус хамтлагийн ахлагч Д.Лхагваа яаж дутахав хэмээн "Амьдралын төсөл” нэртэй уран сайхны киног хийж байгаа ажээ. Тун удахгүй нээлтээ хийх тус киноны гол дүрд загвар өмсөгч, топ модель Пүрэвсүрэн тоглож байгаа юм байна.
Энэхүү кинонд 25-30 насны залуусын өмнө тулгардаг хүндрэлүүд түү­нийг хэрхэн даван туулж амьдралаа босгохоор тэм­цэж байгаа тухай олон сургамжтай зүйлийг өгүүлэх ажээ.

Dandii - Speechless + lyrics [шинэ дуу]


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms