2011-06-09

Лхагва (Мөнхийн реп) ft. Мөнгөөнөө - Итгэх ёстой HD [шинэ клип]



Нэгэн үе Мөнхий реп хамтлагийн залуус хайр, гунигийн дуу дуулж хүүхэд залуусын дунд нилээд хит болдог байсан дуунуудыг гаргадаг байсан цаг саяхан. Сүүлийн жилүүдэд тус тусынхаа мөрийг хөөсөн залуусаас уран бүтээлээ хийж байгаа нь одоо зөвхөн Лхагваа. Хамгийн сүүлд түүний гаргасан дуу бол Мөнгөөнөөтэй хамтарсан 'Итгэх ёстой' гэх уран бүтээл бөгөөд уг дуугаа XacMedia entertainment-ын залуусаар клипжүүлээд яг гарангуут нь та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Мөнхийн реп хамтлагийн 'You and me', 'Зөөлөн гуниг', 'Энэ хайр байж' гээд л бараг бүх дуу нь л хүмүүсийн сонсох дуртай дуунууд болж чадсан тэдгээр сайхан дуунуудын дахилтыг мэдээж Лхагваа дуулж, хүмүүст илүү сайхан сэтгэгдэл төрүүлдэг байсан нь нууц биш. Харин шинэ уран бүтээл нь ямар болсныг дэлгэрэнгүй дарж орж үзээрэй.




Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms