Showing posts with label Ярилцлага. Show all posts
Showing posts with label Ярилцлага. Show all posts

2011-07-27

М.Сунам-Уудам: БҮХ ХҮН МОНГОЛООР ЯРИХ НЬ ГОЁ

"Авьяаслаг хятадууд-2011" шоуны гуравдугаар байрын шаг­налт Уудам манай эх оронд тав хоно­гийн хугацаатай ирээд байгаа талаар манай со­нин өмнөх ду­гаартаа мэ­дээлж байсан билээ. Тэ­рээр "DOZ" энтер­тайн­мэнтийн урилгаар "Хөх толботой хүмүүс" кинонд тоглохоор ирсэн бөгөөд ирснийхээ маргааш өг­лөө л Улаан­баатараас 100 гаруй километрийн зайтай "Молцог элс" хэ­мээх газар руу зураг авал­тад оролцохоор явжээ. Түүнтэй уулзахаар кино зураг авалтын талбайг зорилоо.

2011-06-04

Crush bash : Биднийг тирко өмссөн гомонууд, нүүрээ буддаг залуучууд гэх мэт элдэв янзаар бичихэд шантрах сэтгэлээр унах тохиолдол байсан


Монголын залуусын нэгэн төлөөлөл болсон "Crush bash” хамтлагийн авъяаслаг залуустай уран бүтээлийнх талаар хэдэн хором ярилцлаа. Тэд 2009 онд байгуулагдсанаасаа хойш жил гаруй хугацаанд бэлтгэл сургуулалт хийж өнгөрсөн оны есөн сараас уран бүтээлээ цацаж эхэлсныг мэдэх байхаа. Одоо тэд цомгийнхоо ажилд орчихсон явж байгаа ба ирэх есөн сард зургаан дуутайгаар гаргана гэв. Ингээд "Crush bash”-ын сонирхол татсан яриаг танд хүргэе.

2011-04-15

"Sound of kiss" -ийн Т.Номин: Хөнгөмсөг охидод дургүй


Урлаг соёлын одод, олны танил хүмүүс анх хэрхэн гарч ирж, тухайн үеийн байгаа байдал болон ирээдүйн амьдралынхаа талаар чухам юу гэж ярьж байсныг нь сонирхоод үзэхэд гэмгүй байх. Үүнээс ч улбаалаад тэдний үзэл бодол, амьдралын хэв маяг хэр өөрчлөгдсөнийг харьцуулсан болохоор. Энэ удаа бид“Sound of kiss” хамтлагт дуулж байсан фото модель Т.Номинг онцоллоо. Тэрбээр оны шилдэг реклам сурталчилгааны шилдэг дүр төрх шалгаруулах“New Face-2006” наадмын“Фото загвар өмсөгч”-өөр шалгарч, олны нүдэнд өртөх үедээ өгсөн анхны ярилцлага нь энэ.

Манай хамтлагийн нэрийн хуудас болохуйц тоглолт болно


Энэ хаврын хамгийн сүүлчийн супер шоу тоглолтыг “Гурван охин” хамтлагийнхан хийх нь. Одоогоос 6 жилийн өмнө Монголын рок поп ертөнцөд хөл тавьж, олон чанартай, аялгуулаг уран бүтээлээр үзэгч фенүүдийнхээ хайр хүндэтгэлийг татсаар байгаа тэдний тоглолт анхны гэдгээрээ онцлог. Тиймээс тоглолтынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ана, Ану, Соло гуравтай ярилцлаа.

2011-04-13

Рэппэр Gee: Зарим эмэгтэй хамтлаг дуучдын бэлэг эрхтнийг харах л дутуу байна



Gee-гийн “Хужаа” дууны клипийг үзлээ л дээ. Улаан өнгө давамгайлсан клипийн зохиол хэний санаа байсан бэ?
Тэр бол “ Suspense transmission” студийн найруулагчийн санаа. Харж байхад хүмүүс янз бүрээр л хүлэжж авч байх шиг байна. Өөр өөрсдийнхөөрөө л дүгнэлт хийж байна. Мэдээж зөв л дөө. Авахыг нь авч хаяхыг нь хаяна биз дээ
Өөрт чинь таалагдсан уу?
Надад аймаар таалагдсан. Иймэрхүү клип гарч байгаагүй байх аа. Махны компани дээр авсан зураг байгаа юм.
Он гарсаар “Зогсолтгүй” залгаад “Хужаа” дууны клип цацагдлаа. Шинэ цомгийн ажилд орсон бололтой?

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms