Солонгосын K-pop , японы J-POP гэдэг шиг дуучин Болд M-POP гэсэн урсгал гаргана гэж ам бардам хэлж байна. Дуучин Болд өөрийн тав дахь бие даасан “Монгол поп” буюу "M-POP" шинэ цомгийнхоо шинэ дуунуудын эхлэл болгож “Нам гүм дундаас” дуугаа саяхнаас цацаад байна. Уг дууны хөгжмийн найруулга болоод аялгуу нь их өвөрмөц болжээ. Яг одоогоор дуучин Болд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “Монголын соёлын өдрүүд” долоо хоногт ая дуугаа өргөхөөр явсан байна. Та бүхэнд уг дууны татаж авах холбоосыг тавьлаа.