2011-05-07

Ижил хүйстэн амьтад


 
Хvн зєвхєн єєрийгєє л таньж мэдэхийн тулд бvхэл амьдралаа зарцуулаад ч бардаггvй хойно хорвоо ертєнцийн талаархи мэдэхгvй зvйл огторгуйн оршил шиг хязгааргvй их гэдэгт итгэхээс єєр яах вэ. Дуулаагvй vнэн, vзээгvй зvйл барагдашгvй олон гэдгийг мэдсээр байж, бид цэнхэр гаригийнхаа талаархи шинэ мэдлэг олж авах бvртээ итгэж ядан гайхширдаг билээ. Ингээд энэ удаад уншигч таныг бид амьтдын ертєнц дэхь “ижил хvйстэнтэйгээ явалдагч” нарын талаархи сонирхолтой мэдээллээр алмайруулахыг хvссэн юм. Амьтад хvртэл ижил хvйстнээ хайрлан дурлаж байхад, хvний нийгэм дэхь энэ vзэгдлийг шvvн, хэлэлцэхийн учиргvй мэт санагдлаа.

Ижил хvйстэн оцон шувууд.

Германы “Бремерхавен” амьтны хvрээлэн дэхь гурван оцон шувуу бvрийн нэг нь ижил хvйстэндээ татагддаг гэнэ. Нэг удаа байгалийн жамаараа бие биенээ олсон эрэгчин, эмэгчин хоёр оцон шувуу єндєгєє голсонд тvvнийг нь “хамтран амьдардаг” ижил хvйстэн хоёр пингвинд єргvvлжээ. Нєгєє хоёр нь єндєгийг амь шигээ хайрлан, шувуу болгож чаджээ. Энэхvv жишээнээс vvдээд, Европын ижил хvйстнvvдэд асрамжийн газрын болон буурай хєгжилтэй орны єнчин хvvхдvvдийг итгэл хvлээлгэн vрчлvvлж болох юм гэсэн дvгнэлтэнд хvрсэн байна.



Гомо анаашнууд байдаг нь батлагджээ.

Африкийн саваннад тааваараа бэлчих анаашин сvргийн ихэнхи эрэгчин нь байгалиасаа ижил хvйстэндээ татагдах хандлагатай байдаг нь тогтоогдсон байна. “Урт хvзvvтvvдийн” сvрэг дэхь эмэгчингийн ороо орох болтол эрэгчин анаашнууд бие биентэйгээ загас наадуулан, хvлээдэг гэнэ. Єєрєєр хэлбэл анаашны бэлгийн амьдрал нь гомосексуаль гэхээсээ илvvтэйгээр, бисексуаль буюу хоёр хvйстнээ сонирхогч гэж ойлгож болох юм.





Ижил хvйстэн дельфин.


Єхєєрдєм хєєрхєн араншингаараа биднийг єєртєє татаж, эрхэлж тоглох зуураа хэнийг ч тайтгаруулах эрдэмтэй деьфин буюу усан гахайнууд ижил хvйстэнтэйгээ явалддаг гэдгийг бид эртнээс мэддэг болсон билээ. Эрэгчин дельфинvvд ижил хvйстэнтэйгээ амьдралаа холбон, бие биендээ vнэнч, дээдийн зохицолтой хос байсаар насыг барах нь элбэг тохиолддог байна. Бvх зvйл дельфиний сvрэг бvрийн дотоод тогтолцоонд байдаг эрэгчин, эмэгчин зулзагануудыг хооронд нь тусгаарлан хvмvvжvvлдэг “хvvхдийн цэцэрлэг”-ээс эхтэй гэж vзжээ. Багаасаа хамт єссєн эрэгчин дельфинvvд биентэйгээ дэндvv дотно найзлан нєхєрлєж, єсєж том болохынхоо vед эмэгчин дельфинрvv нvднийхээ ч булангаар харах хvсэлгvй болдог байна. Хоёр эрэгчин нэг нэгэндээ тvшиг болон, ингэж амьдрах нь ойлгоцлоход ч хялбар, хууль бус анчдаас мултрахад ч хялбар байдаг аж. Нэг vгээр хэлэхэд эмэгчин дельфинvvд vр хvvхдээ єсгєн, байгалийн жамаараа амьдрахаар хичээж байхад, эрэгчингvvд нь єєр хоорондоо эрхлэлдэн, “эр хvн эр хvндээ хайртай гэсэн шиг” цагийг зугаатай єнгєрvvлдэг бололтой.



Японы макакинууд буюу цагаан сармагчингуудын дунд лесби нар олон байдаг.

Японд байдаг макаки буюу цасан цагаан сармагчны сvрэг дунд лесби болон гомочууд олон байдаг гэнэ. Тэд бєєнєєрєє байгалийн халуун рашаанд биеэ угаадаг бєгєєд тэр vеэр эмэгчин сармагчингууд хоорондоо “дурлалцаж”, нэгэндээ хэт татагддаг байна. Лесби сармагчингууд ихэвчлэн хэд хоногоос, хагас жил хvртэлхи хугацаанд харилцаатай байж байгаад хагацдаг ажээ. Эрэгчин макаки сармагчингууд ч хоорондоо эвцэлдэх нь энvvхэнд юм байна. Эрдэмтдийн vзсэнээр уг тєрлийн сармагчингийн сvрэг дэхь бисексуал харилцаа нь байгалиасаа заяагдсан энгийн амьдралынх нь хэв маяг юм байна. Тэд ямартай ч бидний хэлэхээсээ ч айдаг “бvлэг секс”, гомо, лесби секс гэдэг ухагдахуунуудыг амьдралынхаа турш хэрэгжvvлдэг бололтой.



Ичимхий бяцхан далайн морьдийг ийм гэж арай ч бодсонгvй...

2007 онд британий хэсэг эрдэмтэд аквариумны буюу тэжээвэр далайн морьдын зан авир дээр судалгаа хийгээд, тэднийг “бусадтай харилцаа тогтоохдоо муу, жожиг, хувиа хичээсэн зантай бєгєєд ижил хvйстнээ сонирхох хандлагатай” гэж дvгнэжээ. Мєн эдгээр усны биологчид далайн морьдын 3000 эвцэлдэх тохиолдлыг ажиглахад 37% нь ижил хvйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орсон байна. Мєн далайн морьд зєвхєн єєрсдийн тєрєлдєє биш, басхvv єєр тєрлийн загастай хvртэл бэлгийн харилцаа тогтоодог нь илэрчээ. Тэр тусмаа Австралийн шvрэн хадны далайн морьд бол бvvр таарсан болгонтойгоо “заваардаг” гэнэ. Ерєнхийдєє Британий эрмэмтдийн судалгааны дvнд далайн морь гэдэг амьтан бол харагдаж байгаа шигээ гэнэн хонгор, єхєєрдєм биш, харин ч эсрэгээрээ “ичих нvvрээ элгэндээ наасан” шалиг нєхдvvд гэдэг нь тогтоогдсон байна. Дуугай хvний доодох нойтон гэж...



Гомо фламинго.

“Vvрийн туяа” гэгддэг ягаан фламинго дунд ч бас ижил хvйстэнгvvд байдаг ажээ. Зурагт буусан хоёр эрэгчин нь Британий баруун ємнєд хэсэгт оршдог Слимбрижийн дархан цаазат газар амьдардаг Карлос, Фернандо нар юм. Фламинго шувуу нь хэдийгээр моногам биш, харин улирал бvр ижлээ сольдог, уйдамтгай амьтад боловч Фернандо, Карлос хоёр нь 9 жилийн турш нэг нэгнийгээ “эрэгчний хайраар” дутаалгvй “ханилсаар” иржээ. Хавар болж, орооны улирал ороход энэ хоёр эхэмсэг эрэгчин хуримын бvжгийг санагдуулам хєгжилтэй хєдєлгєєн хийж, хоорондоо эвцэлдээд, хажуу хавирганыхаа бусад шувуудын єндєгийг “ичих ч vгvй” хулгайлан, ээлжлэн дарсаар дэгдээхий болгон єсгєдєг байна.



Бонобо шампанзе.

Бяцхан бонобо шампанзе нь зэрлэг сарамагчид дотроос хамгийн ухаалаг нь тєдийгvй эхийн эрхт ёсонд захирагддаг амьтад юм. Бонобо сармагчид бараг бvгд бисексуаль бэлгийн чиг хандлагатай байдаг ажээ. Нэг бонобо шемпанзегийн сvргийн эрэгчингvvдийн 60% нь 2 болон тvvнээс дээш эмэгчинтэй бэлгийн харилцаатай байдаг. Энэ амьтдын хувьд секс бол эвлэрэлийн бэлэг тэмдэг юм. Мєн бичил биетэй энэхvv шимпанзе нь хэн нэгнийхээ бяцхан зулзагыг хулгайлж, зугаагаа гаргаж байгаад єчvvхэн ч бэртээлгvй буцааж тавьдаг хачин зуршилтай амьдтад юм байна.



Ижил хvйстэн заанууд.

Африк, Азийн бvх заануудын хувьд ижил хvйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орох нь тvгээмэл vзэгдэл ажээ. Тэд тэврэлдэж, vнсэлцэж, аман секс хvртэл хийж чаддаг онцлогтой. Ижил хvйстэнтэйгээ “жаргах” энэхvv хvсэл тачаалд ихэвчлэн сvрэглэн амьдардаг эрэгчин заанууд автдаг. Тэр тусмаа сvргийн хамгийн хєгшин, хамгийн ухаалдаг (нэг vгээр хэлбэл толгойлогч) эрэгчин заан нь бэлгийн хамтрагчаараа залуухан эрэгчинг сонгодог гэнэ. Ийм маягаар Дэлхий дээрхи бvх зааны 45% нь ижил хvйстэнтэйгээ бэлгийн харилцаанд ордог байна.



Гомо соно.

Соно гэдэг тvргэн хєдєлгєєнтэй, дэгжин тєрхтэй шавжийг энгийн нvдээр битгий хэл дурангаар хараад ч хvйсийг нь тогтооход бэрх байдаг билээ. Тэгвэл хэсэг эрдэмтэд энэхvv чамгvй махчин амьтдын хоорондын гомосексуаль харилцааг нээн илрvvлж чадсан байна. Учир нь эр эм хоёр соно эвцэлдсэний дараа эмэгчиний толгойн орой дээр “тачаадсан амрагийнх нь” (эрэгчин соно) маажсан сорив заавал vлддэг болохыг тэд олж мэджээ. Ингээд эрдэмтэд 11 тєрлийн соно дээр судалгаа хийжээ. Харин судалгаанд оруулсан бvх эрэгчин сонын 20-80% нь (тєрлєєс нь хамаарч хувийг нь тогтоосон тул ийм зєрvvтэй тоо гарчээ) толгой дээрээ маажуулсан сорвитой байсан аж. Ёстой нэг муухай баригдсан байгаа биз?

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms