2011-05-27

Ч.Цэлмүүний анхны бие даасан цомог ирэх наймдугаар сард гарна

“UBS” телевизээс санаачлан зохион байгуулсан “Universe best songs-2009” анхдугаар уралдаант наадмын ялагч, дуучин Ч.Цэлмүүн анхны бие даасан цомгоо ирэх наймдугаар сард гаргахаар ажиллаж байна. Түүний эл цомогт аранжровшик Н.Баярхүү болон “Pro sounds” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман нар хамтран ажиллаж байгаа бөгөөд цомгийн бүх зураг авалтыг “Ирмүүн” агентлагийнхан хийн гүйцэтгэж байгаа аж. 
“Universe best songs-2009” уралдаант наадмын төсөл хэрэгжиж дууссаны дараа уран бүтээлийнхээ ажилд бүрэн орж чадахгүй байсан тэрбээр сургуулиа амжилттай төгссөн ба одоо л уран бүтээлдээ шаргуу орох гэнэ. 
Дашрамд, түүний анхны цомогт СГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав болон түүний аав Чинзоригийн зохиосон дуунууд багтахаас гадна гадаадын нэгэн уран бүтээлчээс авсан англи дуу багтана гэсэн.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms