Showing posts with label хов жив. Show all posts
Showing posts with label хов жив. Show all posts

2011-04-15

БНХАУ-ын нэрт жүжигчин "Zhao Wei" буюу Хуанжу гэг Монголд амарч байна

БНХАУ-ын нэрт жүжигчин Zhao Wei гэр бүлийн хамт Монголд амарч байна. Түүнийг монголчууд “Хуанжу гэг” олон ангит киноны Хуанжу гэгийн дүрээр сайн танина. Дэггүй, сэргэлэн, будлианы эзэн Хуанжу гэг Монголд амрах дуртай төдийгүй, гэр бүлийнхээ хамт хэд хэдэн удаа ирж байжээ. Түүний нөхөр Huang Youlong Монголд бизнес эрхэлдэг гэнэ. Хосууд өдгөө нэг настай охинтой юм. Тэдний охин 2010 оны дөрөвдүгээр сарын 11-нд төрсөн бөгөөд өнгөрсөн даваа гаригт нэг насных нь төрсөн өдрийг Монголд тэмдэглэжээ. Хосууд охиныхоо төрсөн өдрийн баярт Монголын урлаг, соёл, бизнесийн нэртэй хүмүүсийг урьсан байна.

2011-04-13

Lumino хамтлагийн MC дуучин Болдын "Монгол Поп" цомгийг доош нь хийв

“Люмино” хамтлагийн ахлагч MC Beatz өөрийн бие даасан хоёр шинэ цомог, “Хип хопын нууц” хэмээх Монголын анхны хип хоп номоо өчигдрөөс эхлэн худалдаанд гаргаж, фэнүүддээ амласан амлалтдаа хүрсэн. Тэрбээр шинэ цомог, номоо танилцуулах хэвлэлийн хурлын үеэр дуучин Д.Болдын доош нь хийгээд амжив. MC Beatz хэлэхдээ “Би тэр Монгол попыг ойлгохгүй байгаа. Үнэхээр сонин. Манайхан үндэсний хөгжим, үндэснийхээ жаахан аяыг оруулаад л Монгол поп гээд нэрлээд байх шиг байна. Би ерөөсөө тэрийг нь ойлгохгүй байгаа” хэмээн хэвлэлийнхэнд ам алдав.

2011-03-29

Пүүжээгийн хуучин найз залуу Цэгцбаатар


Тэрээр одоогоос хоёр жилийн өмнө. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурдаг Цэгцбаатар гэгч залуутай дотносож эхэлсэн. Харамсалтай нь Цэгцбаатар гэгч чинээлэг айлын энэ хүү эхнэр хүүхэдтэй байсан аж. Пүрэвсүрэн Цэгцбаатартай “Берлин” шөнийн клубт үдшийг өнгөрүүлж байгаад эхнэрт нь баригдаж, уурлаж бухимдсан бүсгүй топ моделийн үснээс зулгаан хэрэг мандааж байлаа.

2011-03-18

Дуучин ВХ эхнэрээсээ мөнгө нэхэж байгаад аваад суучихсан

Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрийг тодорхойлж маш хурдтай гарч ирсэн дуучин бол ВХ хэмээх шавилхан залуу. Тэрээр нэг хэсэгтээ л бүрх малгай хазгай тавин, нүдний шил зүүж өөрийнхөө имижийг тогтоогоод авсан. Харин сүүлдээ хэв маягаа эвдэн “жирийн” байхыг илүүд үзсэн. Түүний энэ өөрчлөлтөд мэдээж гэргий нь нөлөөлсөн.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms