Тэрээр одоогоос хоёр жилийн өмнө. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурдаг Цэгцбаатар гэгч залуутай дотносож эхэлсэн. Харамсалтай нь Цэгцбаатар гэгч чинээлэг айлын энэ хүү эхнэр хүүхэдтэй байсан аж. Пүрэвсүрэн Цэгцбаатартай “Берлин” шөнийн клубт үдшийг өнгөрүүлж байгаад эхнэрт нь баригдаж, уурлаж бухимдсан бүсгүй топ моделийн үснээс зулгаан хэрэг мандааж байлаа.
18-хан насандаа Цэгцбаатартай ханилж, үрийн зулай үнэрлэсэн Зулаа гэгч энэ бүсгүй нөхрөө топ модель Пүрэвсүрэнгээс салгах гээд чадаагүй. Цэгцбаатар Пүрэвсүрэнтэй машинаар зугаалж, орой үдшийг хамт өнгөрөөсөөр байсан учраас эхнэр нь Баянзүрх дүүргийн шүүхэд салах өргөдлөө өгч, охиноо эцэг эх дээрээ үлдээгээд Сингапур руу сурахаар аяны жолоо залсан. Гэвч топ модель Пүрэвсүрэн бас л Сингапурт сурахаар очиж, нөхрөө алдсан хөөрхий бүсгүйн сэтгэлийг багагүй үймүүлж байлаа. Энэ явдлаас хойш бараг хоёр жил өнгөрч байгаа ч Пүүжээ Цэгцбаатараас харьцаагаа тасалсангүй. Улам дотносч, Бээжин, Сингагаар хамтдаа зугаалан цагийг нөгцөөх болж. Харин тэдний энэ харьцааг Цэгцбаатарын ар гэрийнхэн эрс эсэргүүцэж, хурим найр хийх нь бүү хэл ойртож нөхөрлөхийг нь ч өнөөдрийг хүртэл эсэргүүцсээр байгаа гэнэ. Цэгцбаатарын аав “Хархорин” захын эзэн мөнгөтэй, бизнестэй өөрийн гэсэн энэ эр хүүгээ эхнэрээсээ салсныг одоо хүртэл буруутгаж, топ модель бүсгүйг шинэхэн бэрээ болгохыг хүсэхгүй байгаа аж. Үргэлж мөнгөтэй эрчүүдтэй нэр холбогдож байдаг, алдар цуутай бэртэй байхыг “Хархорин” захын босс хүсэхгүй байгаа бололтой. Найз залуугаасаа болж айлын гэр бүл үймүүлсэн хэрэгт унаж, бас захын эзэнд гологдон хайр сэтгэлээ дагах эрхгүй болчихоод байгаа топ модель бүсгүй сэтгэл санаагаар тун гундуухан байгаа сурагтай.
SOURCE: Тэргүүн сонин