2011-03-18

Дуучин ВХ эхнэрээсээ мөнгө нэхэж байгаад аваад суучихсан

Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрийг тодорхойлж маш хурдтай гарч ирсэн дуучин бол ВХ хэмээх шавилхан залуу. Тэрээр нэг хэсэгтээ л бүрх малгай хазгай тавин, нүдний шил зүүж өөрийнхөө имижийг тогтоогоод авсан. Харин сүүлдээ хэв маягаа эвдэн “жирийн” байхыг илүүд үзсэн. Түүний энэ өөрчлөлтөд мэдээж гэргий нь нөлөөлсөн.

Үен ВХ нарын танилцсан түүх харин сонин. Нэг үгээр хэлэхэд урлагийнхаа буянаар гэргийтэйгээ танилцсан гэнэ. Тэрээр “Изинис эйрвис”-д жинэ жилийн баяр дээр нь очиж дуулахдаа тал хувийг нь бэлэн мөнгөөр, талыг нь бартераар тохирчээ. Тэгээд жинэ жилийн дараа мөнгөө авахаар очиход нь эхнэр нь хүлээж авч уулзсан байна. Санхүүгийн нь асуудал арай шийдэгдээгүй байсан учир хэд хэдэн удаа “Изинис эйрвис”-ээр эргэлдэж, Үен гэдэг хүүхнээс мөнгөө авчих санаатай явсаар эцэстээ нөгөө бүсгүйдээ татагдан эргүүлж эхэлжээ. ”Мөнгө маань гарахгүй байгаад байгаасай” гэж бараг залбирах нь холгүй байж, далим гаргаж очсоор байгаад Үенгээ найрч чадсан гэнэ. Тэд анхандаа айлын нэг өрөө байр хөлслөн хоёр талаас чемодантай хувцсаа тэвэрч ирэн айл гэр болж байсан аж. Харин охиноо гарсны дараа хосууд шинэ байр авч өөрсдийн гэсэн гал голомтоо бадраасан юм билээ. Дуучин залууд эхнэрээ эргүүлэхээс хэцүү нэг зүйл байсан нь гэргий нь бие давхар байхдаа гаргаж байсан олон ааш гэсэн. “Ийм ч хоол идмээр байна. Тийм ч жимс иддэг юм уу” гэх зэргээр яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй олон ааш гаргаж байхад нь ёстой л нэг эр хүний зангараг гаргаж тэвчиж чадсаны хүчинд хүндхэн үеүдийг давсан гэнэ лээ. Харин ВХ найз нөхөддөө захидаг ганц зүйл нь “Эхнэрээ бие давхар байхад тэвчих л хэрэгтэй юм байна лээ шүү” гэдэг болжээ.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms