2010-09-06

4 зүг - Тайлагнал [цомог]


2007 онд гаргасан 4 зүгийн хамтлагийн анхны цомог бөгөөд цомгийн нэрээрээ тоглолт хийж байсан.  Энэ цомгийн маш олон дуунууд нь хит болж байсан ба монголын хип хопын нэгэн үеийн төлөөлөл хамтлаг.

Улаанбаатарын үдэш дууг хятадаар дуулав [хятад хувилбар]



2010-09-04

Tsetse - Нийслэл хүү [цомог]

4shared.com оос цомгийг нь татах линк оллоо. Цэцэгийн хамгийн сүүлийн 4дэх цомог гэсэн байх. Дуугий нь сонсож үзэхэд өмнө нь байгаагүй олон шинэ дуунууд нэмэгдсэн байна лээ.


Puujee гийн сүүлийн үеийн зургуудаас



Katy Perry бүх цомог

Katy Perry-ийн  диско хэмнэлттэй цоглог дуунуудыг хүргэж байна. Саяхан 2010 онд гарсан Teenage Dream болон 2008 оны One of Boys цомгууд багтсан байгаа. Та ямар нэгэн баар паав ажиллуулдаг бол тавихад үнэхээр дажгүй шүү!

2010-09-03

Step Up 3d Soundtracks [цомог]

Өргөө кино театрт гарч буй "Бүжгийн Хэмнэл 3" киноны дуунуудаас бүрдсэн цомгийг хүргэж байна.  Үнэн тасархай кино болсон байна лээ шүү ! Очоод үзээрэй! Албан ёсны цомог дотор багтаагүй дуунуудыг bonus дотор нь оруулсан байгаа. Урлагын үзлэгт бүжгийн ая хайж байгаа бол хэрэг болох байх.

Justin Bieber интернэт халдлагын бай болсоор байна

16 настай Канадын поп дуучин Justin Bieber маш богинохон хугацаанд алдар нэрт хүрч чадсан маш олон хүний анхаарал , атаархал, дүргүйцлийг хүргэсээр байна. 2010 оны Google -ийн хамгийн #1 их хайгдсан хүнээр тодроод байгаа бөгөөд энэ амжилт Lady Gaga, Barrack Obama, FIFA world cup зэрэг хайлтуудыг хол давжээ. Мөн хүний youtube  -ийн албан ёсны бичлэгүүд нь нийтдээ үзсэн хүний тоогоороо 1 тэрбумыг давжээ.  Хакерууд нь түүний '' Baby'' дууны клипийг нь насанд хүрэгчдийн сайт руу redirect хийх, 4chan зэрэг сайтанд Justin Bieber -г Хойд Солонгос руу явуулах ,itunes болон lastfm  сайтын Justin Bieber ийн профайл аватар дээр нүцгэн хүний зураг тавих, twitter facebook youtube дээр "Justin Bieber нас барлаа", " Justin Bieber ийн ээж playboy Сэтгүүлд зургаа авхууллаа" "justin bieber бол гаж донтон" гэх цуу яриануудыг тараагаад байгаа билээ.Мөн түүний тоглолтонд дээр түүн рүү юм шидэх, зодохыг завдсан хүмүүс ч олон байгаа гэнэ.

2010-09-02

Crush Bash - Crush'n bash [дуу + клип + зураг]

Монголын поп урлагт шинээр хүч төрөн гарч ирж буй хөвгүүдийн шинэхэн хамтлаг Crush bash хамтлагийн анхны клипийг хүргэж байна. Эдгээр залуус маань солонгос хамтлагуудыг дуурайдаг хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа хэдий ч өөрсдийгөө монголд байхгүй шинэ урсгалыг бий болгоно гэж амлаад байгаа билээ. Дууны утга, бүжгийн хувьд солонгосын BEAST, SS501, ShiNee зэрэг хамтлагуудтай нэлээн төстэй болж чаджээ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms