2010-09-02

Crush Bash - Crush'n bash [дуу + клип + зураг]

Монголын поп урлагт шинээр хүч төрөн гарч ирж буй хөвгүүдийн шинэхэн хамтлаг Crush bash хамтлагийн анхны клипийг хүргэж байна. Эдгээр залуус маань солонгос хамтлагуудыг дуурайдаг хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа хэдий ч өөрсдийгөө монголд байхгүй шинэ урсгалыг бий болгоно гэж амлаад байгаа билээ. Дууны утга, бүжгийн хувьд солонгосын BEAST, SS501, ShiNee зэрэг хамтлагуудтай нэлээн төстэй болж чаджээ.






“Crush bash” хамтлагийн ахлагч Б.Билгүүнтэй ярилцлаа. Энэ хамтлаг анхны клипнийхээ зураг авалтыг дуусаж байгаа. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

- Танай хамтлагийн нэр? Хамталгийн нэрийг хэн өгсөн бэ? Ямар учир утгатай бэ?
- Манай хамтлаг байгуулагдснаасаа хойш сарын дараа нэрээ өгсөн. Ямар нэр өгөх тухайгаа бүгдээрээ ярилцаж байтал Батамгалан “bash bash” гэсэн нэртэй болох уу гэсэн юм. Бид ярилцсаны эцэст “Crush bash” гэдэг нэр өгөхөөр шийдсэн. “Crush bash” гэдэг нь доргио, хүчтэй, тэсрэлт гэсэн утгатай үг. Бид залуус , залуус эрч хүчтэй байдаг . Энэ утгаараа “Crush bash” гэж нэрэлсэн.

- Хэдэн онд яаж, хэний санаачлагаар байгуулагдсан бол? Анхнаасаа бие биеэ танидаг найзууд байсан уу?
- Одоогоос жилийн өмнө 6-р сарын 2-нд байгуулагдсан. Бид бие биеэ таньдаггүй байсан. Манай хамталгийн Дөлгөөн бид 2 “Nature sound”-ийн 14-р төгсөлт байсан. Тайлан тоглолт хийж байх үеэр Дөлгөөн бид 2 танилцсан юм. Танилцсанаасаа хойш хамтлаг байгуулах хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Тэр үeд “Nature sound” -оос хамтлаг төрүүлэхээр бэлдэж байлаа. 2009 оны 6 сарын 2-ны өдөр биднийг “Nature sound” дээр цуглуулсан. Манай хамтлагийн төрсөн түүх гэвэл энэ дээ.

-Хамтлаг байгуулагдснаасаа хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна шүү дээ, хамтлагийн гишүүд солигдсон уу?
Тийм шүү. Анхандаа хамтлаг байгуулах хэцүү гэж бодоогүй. Тавуулаа нийлж хамтлаг байгуулах амаргүй юм билээ. Хамтлаг байна гэдэг гишүүд бүгдээрээ яг нэг хүн шиг байж чадаж байж л сая хамтлаг болдог юм шиг байна. “Камертон”, “Номин талст” хамтлагийн ах нар нэг хүн шиг байж чадсандаа л маш сайн уран бүтээл гаргаж чаддаг байх. Одоо манай хамтлагийнхан сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан гэж бодож байна. Сүүлийн хагас жил энэ бүрэлдэхүүнээрээ “Crush bash” хамтлагийнхаа төлөө уран бүтээл туурвиж байна даа.

- Ямар жанраар дуулдаг вэ?
- Pop, R&B, dance талруугаа. Манай хамталгийн Дөлгөөн үгэлж дуулдаг. Аль болох хослуулаад дуулахыг бодож байгаа.

- Анхны клип чинь хэзээ гарах бэ? хаана хийлгүүлж байгаа бол?
- Манай хамтлагийн анхны клип 8 сараас цацагдах болно. Бид нар жилийн хугацаанд бэлдэж байгаад “Groove entertainment “ –ын Уудам ах дээр орохоор болсон. Зохиол маань сая 6 сарын 20-нд гарсан юм. Зохиолоо ярилцаад анхны клипнийхээ нэрийг хамтлагийнхаа нэрээр буюу “Crush bash” гэж нэрлэсэн. Удахгүй клипнийнхээ зураг авалтанд орох гэж байна.

- Танай хамтлаг бусад хамтлагаас юугаараа онцлог вэ?
- Манай хамтлагийн онцлогийг бидний клип харуулах байх. Үзэгчид дүгнэх байх гэж бодож байна. Миний бодлоор бол шинэ дугаралт, өөр өөрийн гэсэн өвөрмөц тэмпэртэй хүүхдүүд байгаа юм. Мөн 5 хүүхдээс бүрдсэн шинэ хамтлаг одоогоор байхгүй байгаа гэдэг утгаараа онцлог байж болно.

- Амьдаар дуулах уу, ам барих уу?
- Биднийг багш нар маань ямар нэгэн тоглолтонд орохдоо амьдаар дуул гэдэг. Мэдээж амьдаар дуулахгүй бол болохгүй. Цаашдаа амьдаар дуулна гэж бодож байгаа. Ингэж байж л байнга гамм уншуулж, хоолойны дасгал хийлгэж байсан багш нарынхаа ачийг хариулна шүү дээ. Одоо ч бид зав л гарвал гамм уншиж, хоолойны дасгал хийж байгаа.

- Сүүлийн үед боломжийн айлийн хүүхдүүд л дуулдаг, хамтлаг байгуулдаг болсон гэх юм, Санал нийлэх үү?
- Бид хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаа. Ямар ч байсан маш сайн дуулахыг, дуучид болохыг хүсэж байна.

- Зарим нэг залуус дуулж чадахгүй байж мөнгө төгрөгөөр цохиод гараад ирдэг юм шиг санагддаг. Та бүхэн чадлаараа олонд танигдана гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
- Итгэлтэй байна. Цаг хугацаа л бидний юу чаддагийг харуулах байх даа.

- Клип бүтээхэд, ер нь дуу дуулахад хөрөнгө мөнгө чамгүй ихээр зарцуулагдана. Ингэхэд та бүхний санхүүг хаанаас зохицуулдаг юм. Эсвэл өөрсдөө зохицуулж байгаа юу?
- Эхний ээлжинд бид багштайгаа хамтраад гаргаж байгаа. Дуу клипээ өөрсдийнхөө боломж бололцоогоор босгож байна. Клип гарчихаад ивээн тэтгэх байгууллага олдох байхаа.

- Танай хамтлагийн цаашдын зорилт?
- Бид ойрын 5 жилийн төлөвлөгөөгөө ярилцаж байгаа. Ирэх 8 сард багтаж эхний клипээ гаргана. Харин 2дахь клипээ мөн 8 сард багтаах бодолтой байна. Цаашдаа монголын урлагт өөрсдийн хувь нэмрийг оруулж, өөрсдийн гэсэн өнгө төрхтэй, чадалтай хамтлаг болно.

- Хэн нэгнийг хуулбарлаагүй, цэвэр өөрсдийн имиджээрээ гарч ирсэн гэж хэлж чадах уу?
- Чадна. Зарим нэг хүмүүс биднийг Солонгос хамтлагийг дуурайсан байна гэдэг. Гэхдээ бид төрөхдөө Солонгос хамтлагийн банди нарыг дуурайж төрөөгүй шүү дээ.“Crush bash” хамтлагийн залуус бид өөр, өөрсдийн гэсэн стильтэй. Яг “Crush bash” гэсэн хамтлагийн стил, имиджийг гаргаж ирэх болно. Бид гадаадын клип үзээд хуулбарласан хэрэг огт биш.

- Хамтлаг байгуулагдаад, гишүүд нь маргалдаад салдаг тохиолдол элбэг байдаг. Та бүхний дунд ч үл ойлголцох зүйл гарч л таараа. Ийм үед хамтлагаа авч үлдэж чадах уу?
- Чадна. Одоо ч гэсэн маргалдах үе бидэнд байдаг. 5 өөр газар өсөж хүмүүжсэн, 5 өөр санаа бодолтой залуус шүү дээ бид чинь. Иймээс заримдаа санаа бодол зөрөлдөх үе гардаг шүү. Хамгийн гол нь бие биеэ ойлгоод, нэгнийгээ уурлаж байгаа үед хүлээцтэй ханддаг. Энэ бүхэн биднээс шалтгаална. Иймээс өнөөдрийн эрч хүчээрээ байх болно.

- Танай хамтлаг яг өнөөдрийн байдлаар хичнээн дуутай болчихоод байна?
- Гурван дуу бэлэн болчихсон. 2 дууны үг бэлэн болоод байна. Нийтдээ гарын 5 хуруу шиг , манай хамтлагийн гишүүдийн тоо шиг 5 дуутай болчихоод байна.

- Дууны шүлгээ хаанаас авдаг бол, нууц биш бол ая зохиогч нь хэн бэ?
- Сайн, сайн залуу уран бүтээлчидтэй ажиллаж байгаа. Өөрсдийн гэсэн стиль имиджтэй, байр сууриа олчихсон авъяаслаг ах эгч нартай ажиллаж байна. “Crush bash” гэсэн анхны дууны маань үг, ая дээр NC ах маань ажилласан. Харин 2 дахь дуун дээр DZ ах ажилласан бол 3 дахь дууны үг, ая дээр Энхзол эгч ажилласан.

- Ярилцлага өгсөнд баярлалаа
- Та нарт ч баярлалаа. Ажлын амжилт хүсэж байна. Удахгүй гарах манай дуу, клип хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Ж.Булган, Б.Намуун
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms