Багш сурагчтайгаа хүссэнээрээ харьцаж болно гэдэг бол том эндүүрэл. Багш хүн сурагчдадаа шаардлага тавих л эрхтэй болохоос гар хүрэх, юм чулуудах, элдэв янзаар доромжлох, хувийн амьдралд нь оролцох, мөнгө төгрөг зөвшөөрөлгүйгээр хурааж авах хориотой .Орос 3 гэх мэт зарим сургуулиуд хоцорсон тохиолдолд сурагчдаасаа мөнгөн торгууль авдаг. Энэ бол хаана ч байхгүй дүрэм журам, боловсрын хуулинд ч сурагч нар өөрсдийн хүсэлтээр мөнгө сургуульд хандивлаагүй бол мөнгө авахыг хориглосон заалт байдаг гэтэл энийг дунд сургуулиуд хоцролтыг багасгана гэсэн нэрийдлээр ашиг олох хэрэгсэл болгож байна. Нийслэлийн хотын төвийн тэргүүний олон янзын гавьяа шагналтай гэггдэг 15 настай сурагчтайгаа хэрхэн бүдүүлгээр харьцаж буй бичлэгийг үзнэ үү . Сурагч багш 2-н хэн нэгэн нь хохирсон тохиолдолд багш л бүх бурууг хүлээнэ учир нь 18-с доош насны хүүхэд хуулийн хариуцлага хүлээхгүй !