2010-04-19

Д.Дагвадорж эх орондоо хөл тавингуутаа монголчуудыг хараав (видео мэдээ)

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж  23 цаг өнгөрч байхад  Чингис хаан ОУ-ын нисэх буудлын "VIP" хаалгаар гарч ирлээ. Хоёр гурван зурагчин Дагваа аваргын зургийг тал талаас нь янз бүрээр дарж байгаа харагдана. Өнөөх Д.Дагвадорж ард түмнийхээ дунд тийм хүндлэл хүлээж байгаадаа баярлах нь битгий хэл харин ч эсрэгээрээ бухимдаж, зурагчинг “ Пизда минь нааш ир” гэж байгаа нь сонсдов. Эх орныхоо газар шороон дээр хөл тавингуутаа элэг нэгтнүүдээ муухай үгээр хараасан нь тэнд байгаа шүтэн бишрэгчид, энгийн хүмүүст их л эвгүй сэтгэгдэл төрүүлж орхисон. Д.Дагвадорж аварга зодог тайлсныхаа дараа эх орондоо ирж, монголчуудтайгаа баяр гунигаа хуваалцсан тэр өдөр саяхан. Төд удалгүй дахин Япон явсан гэж дуулдаж байсан бөгөөд эргээд ирж байгаа нь энэ ажээ.




Ж.Булган - shuud.мн
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms