2010-04-29

Их хотын баярын дуудлага худалдааны орлого буяны үйлсэд зориулагдлаа

“АПУ” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Их хотын баяр” шар айрагны фестиваль энэ сарын 16-наас эхлэн 10 хоногийн турш их хотыг байлдан дагуулсан билээ. Энэ жилийн шар айрагны баярыг “АПУ” компани “Их монгол” ресторантай хамтран зохион байгуулж, залуусын хүсэн хүлээдэг, сэтгэлд нийцдэг жинхэнэ доргио орчныг бүрдүүлж чадсан төдийгүй их хотод дэгдсэн томоохон сенсаци нь өнөө хэр ам дамжин яригдсаар байна.



“АПУ” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Их хотын баяр” шар айрагны фестиваль энэ сарын 16-наас эхлэн 10 хоногийн турш их хотыг байлдан дагуулсан билээ. Энэ жилийн шар айрагны баярыг “АПУ” компани “Их монгол” ресторантай хамтран зохион байгуулж, залуусын хүсэн хүлээдэг, сэтгэлд нийцдэг жинхэнэ доргио орчныг бүрдүүлж чадсан төдийгүй их хотод дэгдсэн томоохон сенсаци нь өнөө хэр ам дамжин яригдсаар байна. Нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч “АПУ” компани “Их хотын баяр”-ын үеэр зохион байгуулсан шар айрагны дуудлага худалдааныхаа орлогыг жил бүр хүүхдийн эрүүл мэндийн төлөөх үйлсэд зориулдаг бөгөөд өнөө жил шар айрагны дуудлага худалдаанаас цугларсан 2.5 сая төгрөгийг Хавдар судлалын үндэсний төвийн “Туяа эмчилгээний тасаг” болон тус төвд эмчлүүлж буй Г.Гантөгс нарын эмчилгээнд зориулан хандивлалаа.
“Сайхан сэтгэлийн үзүүрт сүү” гэж манай ард түмэн хэлэлцдэг. Нэг нэгэндээ халуун сэтгэлээр тусламжийн гараа сунгаж, дэм болохыг зааж сургадаг. Энэ удаагийн “Их хотын баяр”-т хүрэлцэн ирсэн залуусын халуун сэтгэл, тус дэмжлэг буюу Дуудлага худалдааны үр дүнд энэхүү хандив бүрдсэн билээ.
Иймд “АПУ” компанийн зүгээс “Их хотын баяр”-т хүрэлцэн ирж үдшийг доргио эрч хүчтэй өнгөрөөхийн зэрэгцээ халуун сэтгэлийн хүмүүнлэг тусламжинд гараа сунгасанд нийт үнэнч хэрэглэгч нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна.

Олон нийттэй харилцах алба

“АПУ” ХК

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms