Showing posts with label Зарлал. Show all posts
Showing posts with label Зарлал. Show all posts

2011-03-24

Нэг удаагийн мэдээ илгээх


Энэ бол зөвхөн нэг удаагийн мэдээ нийтлэх болно.
Та байнгын манай блогын нийтлэгч админ болохыг хүсвэл  энд дарна уу !

2011-03-18

Японы ард түмэнд тусалцгаая


Манай улсын гол хамтрагч, найрсаг харилцаатай орны нэг Японд өнгөрсөн баасан гарагт байгалийн гамшиг тохион олон зуун хүний амь нас хохирч, ихээхэн хэмжээний хохирол амссан билээ.
     “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
      Тэвдсэн цагт тэвэнгээр тусла” гэж монголчуудын эртний сургааль байдаг. Манай улс хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж байсан Япон ах дүүстэй бидний зүгээс ч гэсэн тусламжийн гараа сунгах цаг иржээ.
Монголын вэб сайтын холбооноос Японд болсон байгалийн гамшигт амь үрэгдсэн хүмүүс болон тус улсын Засгийн газарт эмгэнэл илэрхийлж байна. Түүнчлэн бидний зүгээс өөрсдийн чадах бүхнээрээ тусламж дэмжлэг үзүүлнэ.
       Бид энэхүү тусламжийн аяны хүрээнд нийт монголчууддаа хандан “Далайд дусал нэмэр” хандивын аян өрнүүлж байна. Та бүхэн Японы ард түмэнд өөрсдийн зүгээс тусламжийн гараа сунган 150807 гэсэн дугаарт OK гэсэн мессеж илгээн халуун сэтгэлийн аянд идэвхтэй оролцоно гэдэгт бид найдаж байна.

2011-03-15

mongolmusicnet : Сайтанд мэдээ нийтлэх сонирхолтой блогчдыг бүртгэж байна



Мэдээний нийтлэгч болох

Өөрийн дуртай монголын хамтлаг дуучдынхаа талаар хөтөлж болон  дуу клип, кино, нэвтрүүлэг зэргийг оруулж сонирхолтой сенсааци тарих мэдээ бэлтгэмээр байна уу? Манай сайтыг үзэж байгаа бүх хүмүүст ийм боломж байна. 
Та ингэснээр өөрийн бичих чадвараа ахиулах боломжтой юм.

mongolmusic.net  -ийн мэдээний нийтлэгч админ болоход тавигдах шаардлага

1. Монголын хамтлаг дуучид ,одод,  хөгжим, кино, драм, загвар гэх зэрэг мэдээллийн талаар мэдлэгтэй байх.
2. Криллээр дүрмийн алдаагүй бичдэг.
3. www.blogger.com -т бүртгүүлсэн хаягтай , блогын мэдээ бичиж чаддаг байх
4. Бидэнтэй mongolmusicnet@yahoo.com оор харилцана уу


зөвхөн нэг удаагийн мэдээ илгээхийг хүсвэл  энд дарна уу

2011-03-10

mongolmusic.net : сайтын тухай


http://www.mongolmusic.net  нь монголын хөгжмийн ертөнцөд маш хурдан хугацаанд хүрээгээ тэлж байгаа шинэ сайт юм. Монголын шинэ дуу клип , mp3, тоглолт концерт, сенсааци мэдээлэл, хов жив, оддын зураг, кино урлаг, загварын ертөнц гэх мэт монголд болж байгаа бүх шинэ сонирхолтой мэдээнүүд өдөр цаг тутам шинэчлэгдэж байх болно.
Бидэнтэй хамтарч ажиллах веб сайт блог болон хамтлаг дуучид  хөгжмийн нэвтрүүлэг ,байгууллага компани  зэрэгтэй дуртайяа ажиллах болно.

2011-03-09

www.araatan.com сайт www.mongolmusic.net болж өөрчлөгдлөө

www.araatan.com сайт www.mongolmusic.net болж өөрчлөгдлөө.  3 сар орчим хаагдсаны эцэст цоо шинэ домайн хаяг, шинэ загвар стильтэйгээр дахин нээгдэж байна. Зөвхөн монголын дуу хөгжим клип, шинэ соргог мэдээ сенсааци, оддын зураг гэх мэт сонирхолтой мэдээнүүд өдөр цаг тутам шинэчлэгдэж байх болно. Өмнө нь мэдээ оруулдаг байсан багийн гишүүд бүгд байгаа бөгөөд та энэ блогын багт нэгдэхийг хүсвэл mongolmusicnet@yahoo.com оор харилцаарай. Мөн манай сайтын facebook , twitter, youtube туслах хаягуудаар монголын шинэ дуу хөгжим клип зэргийг авч байж болно.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms