2010-12-23

Дэлхийд алдартай гей , ижил хүйстэн хүмүүс

Хүмүүсийг бэлгийн чиг хандлагынх нь хувьд үндсэн гурван хэсэгт хуваадаг  байна. Энэ дундаа гетеросекс буюу өөрөөсөө эсрэн хүйстэн хүнд татагдах,  гомосекс буюу өөртэйгээ ижил хүйсийн хүнд татагдах, бисекс буюу эрэгтэй,  эмэгтэй хүний аль алинд татагдах гэсэн гурван үндсэн хэсэгт хуваагддаг.  Дэлхийд олон алдартай ижил хүйстэн хүмүүс байдаг. Ижил хүйстэн буюу Gay  /гэй/ гэдэг үг нь Get As You /Чамтай л адил хүн/ гэсэн утгатай аж. Гомо  гэдэг үг ихэнх хүнд сөрөг гаж гэсэн ойлголтыг төрүүлдэг гэж үздэг  гомосекс эрчүүд өөрсдийгөө “гэй” гэж нэрлэх болсон байна. Харин эмэгтэй  хүнд сэтгэл татаггддаг эмэгтэйг лесби буюу манай эриний 600 жилийн  тэрбээ Грекийн Лесбос гэх аралд амьдарч байсан нэрт яруу найрагч Саппо  гэх эмэгтэйтэй холбоотой гэж үздэг. Тэрбээр эмэгтэйчүүдэд зориулсан хайр  дурлалын сэдэвтэй яруу найргаараа алдаршсан нэгэн аж.



Рики Мартин

Латин  Америкийн дуучин Рики Мартин саяхан өөрийгөө ижил хүйстэн гэдгээ албан  ёсоор олон нийтэд зарласан. Тэрбээр өөрийгөө ижил хүйстэн гэдгээрээ  бахархдаг аж.

 










Адам Ламберт

Америкийн  шинэхэн од. Тэр бол “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгийн хамгийн их  сенсаац дэгдээсэн од юм. Өөртөө итгэлтэй, өвөрмөц стилийг бүрдүүлдэг  царайлаг, чадварлаг дуучин Адам Ламберт “Америкийн шүтээн” шоунд оролцож  байхдаа л өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж байсан. Тэрбээр одоо  хамгийн царайлаг ижил хүйстнүүдийн тоонд багтаж
 байгаа аж.

 Dolce & Gabbana -D&G

Дэлхийд алдартай Dolce & Gabbana хувцас болон үнэртэй усны брэнд нь Domenico Dolce , Stefano Gabbana гэсэн 2 гей загвар зохион бүтээгчийн нэрний товчлол юм. Энэ 2 хос дэлхийн хамгийн баян гей хосуудын нэгт тооцогддог.












Марк Фийли

“Westlife”  хамтлагийн дуучин Марк Фийли нь 2004 онд олон нийтэд ижил хүйстэн  гэдгээ зарлаж байсан. Тэрбээр хэлэхдээ “Манай хамтлагийн залуус надад их  тус болж, намайг дэмждэг. Би олон жил нууж байсан ч одоо өөрөөрөө  баймаар байна. Би бол ижил хүйстэн” гэжээ.




Саппо

МЭӨ 600 оны  үед амьдарч байсан эртний Грекийн алдарт яруу найрагч, зохиолч Саппо нь  Лесбос хэмээх арал дээр шавь нартайгаа хамт амьдарч байгаад хайртай  бүсгүй Софиягаас болж амиа хорлосон гэдэг. Тэрбээр дан эмэгтэйчүүдэд  зориулан яруу найраг, зохиолоороо алдартай байжээ.

 Леонардо да Винчи

Сэргэн  мандалтын гол төлөөлөгч, зураач, барималч, зохион бүтээгч Леонардо да  Винчиг тухайн үед амьдарч байсан хүмүүс гей байсан гэж хэмээн  баримтжуулсан байдаг. Дэлхийд алдартай түүний зурсан “Мона Лиза” зургийг  судлаачид өөрийгөө эмэгтэй болгож зурсан хөрөг зураг гэж үздэг. 

Оскар Уайлд

Английн  сонгодог уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг энэ хүн нь өөрийн  зохиолууддаа эрэгтэй хүнийг хайрлан, магтан дуулсан сэдвүүдийг оруулсан  байдгаас гадна түүний хувийн захидал харилцаанд найзууддаа бичсэн хайрын  захианууд байдаг. Тэр үеийн алдартай Молли буюу хатан нь байжээ.

Чайковский

19  дүгээр зуунд амьдарч байсан Оросын сонгодог хөгжмийн нэрт төлөөлөгч.  Тэрбээр өөрийгөө “Би гей “ хэмээн өврийн дэвтэртээ тэмдэглэсэн байдаг  гэнэ.


 

Бетховен

Дэлхийн сонгодог хөгжмийн бас нэгэн сод төлөөлөгч Германы  хөгжмийн зохиолч. Түүний есдүгээр симфонийг ижил хүйстэний сэтгэлийн  өчил гэх нь цөөнгүй ба орчин үед гей лесби хүмүүсийн сонсох дуртай,  өөрсдийг нь илэрхийлсэн нэгэн бүтээл юм.





Фредди Меркури
“Queen”  хамтлагийн дуучин Фредди Меркури “We are the champions” дуугаараа алдар  хүндийн оргилд хүрсэн. Тэрбээр 1991 онд ДОХ-ын халдвараар нас барсан  анхны дуучин бөгөөд ижил хүйстэн байсан гэдэг.











Mарлин Дитрих


20-иод оноос эхлээд цаашлаад дэлхий даяар алдаршсан Герман гаралтай жүжигчин Марлин Дитрих Холливуудад анх бэлгийн чиг баримжаагаа нуугаагүй алдар нэрийг олсон лесби эмэгтэй юм.




Мартина Навратилова

Дэлхийн мэргэжлийн шилдэг теннисчдийн нэг Мартина Навратилова ч гэсэн ижил хүйстэн гэнэ.


 




Мелисса Этэриж

АНУ-ын  алдарт рок дуучин. 90-еед оны эхээр бэлгийн чиг хандлагаа нийтэд  зарласан. Тэрбээр хамтран амьдрагчтайгаа арваад жил амьдарч, хоёр  хүүхэдтэй болсны дараа түүндээ хаягдсан нь хэдэн жилийн өмнө олныг  шуугиулсан юм .

Трэйси Чапмен

Африкийн  алдарт дуучин Трэйчи Чапмен.  Тэр нийгмийн эмзэг сэдвүүдээр дуу зохион  алдаршсан нэгэн. “ Baby can I hold you tonight “ дууг нь хүн бүхэн  мэддэг байх.

Гвенн Тёрнер

1995  оноос “Явж загасчил“, “Намайг үнсэх”, “Лавлах“ зэрэг кинонуудаараа  алдаршсан Холливуудын од, сэтгүүлч ба одоо кино найруулагч болсон.

Кейди Ланг

Австралийн алдарт уянгын дуучин “ Constant craving “ дуугаараа дэлхий даяар алдаршсан байдаг .






Эллен Де Женерис

АВС  сувгаар өөрийн “Эллений шоу“ нэвтрүүлгээрээ алдартай Эллен Де Женерис.  Тэрбээр хоёр жилийн өмнө өөрийн хайрт бүсгүй Порте де Росситай гэрлэсэн  юм. Тэд одоо Холливудын хамгийн алдартай ижил хүйстэн хосуудын нэг юм.






Элтон Жон           

Английн  нэрт уянгын дуучин, хөгжимчин Элтон Жон. Тэрбээр ХДХВ/ДОХ-ын эсрэг  тууштай тэмцэгч ХДХВ-ын халдвартай амьдарч буй хүмүүст зориулж  ХДХВ/ДОХ-ын эсрэг сан байгуулжээ.




Линдсей Лохан

Холливуудын алдарт жүжигчин Линдсей Лохан найз охин Саманта-тайгаа нэг хэсэг үерхэж байгаад салсан бөгөөд тэрээр эмэгтэй, эрэгтэй хүн 2ууланг сонирхдог гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms