Манай улсын гол хамтрагч, найрсаг харилцаатай орны нэг Японд өнгөрсөн баасан гарагт байгалийн гамшиг тохион олон зуун хүний амь нас хохирч, ихээхэн хэмжээний хохирол амссан билээ.
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдсэн цагт тэвэнгээр тусла” гэж монголчуудын эртний сургааль байдаг. Манай улс хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж байсан Япон ах дүүстэй бидний зүгээс ч гэсэн тусламжийн гараа сунгах цаг иржээ.
Монголын вэб сайтын холбооноос Японд болсон байгалийн гамшигт амь үрэгдсэн хүмүүс болон тус улсын Засгийн газарт эмгэнэл илэрхийлж байна. Түүнчлэн бидний зүгээс өөрсдийн чадах бүхнээрээ тусламж дэмжлэг үзүүлнэ.
Бид энэхүү тусламжийн аяны хүрээнд нийт монголчууддаа хандан “Далайд дусал нэмэр” хандивын аян өрнүүлж байна. Та бүхэн Японы ард түмэнд өөрсдийн зүгээс тусламжийн гараа сунган 150807 гэсэн дугаарт OK гэсэн мессеж илгээн халуун сэтгэлийн аянд идэвхтэй оролцоно гэдэгт бид найдаж байна.