2010-01-14

Өвөр монголчууд хятадын засгийн газрын эсрэг тэмцэж эхлэв

Өвөр монголчууд маань тусгаар тогтнолынхоо төлөө өнгөрсөн  11 сараас( БНХАУ байгуулагдсаны ой) эхлэн Японд тэмцлээ хийж эхэлжээ. Хятадын засгийн газар нь Хятадад байдаг бусад төвд,уйгар,монгол зэрэг үндэстэнгүүдээ маш ялгарлаж харьцдаг ,гадуурхдаг , хүний эрхийг нь хэт зөрчиж байгаагаас болж хэд хэдэн хүчтэй жагсаал цуглаанууд болж байсан билээ. Жишээ дурдвал Бээжин-2008 ийг эсэргүүцсэн Төвдийн жагсаал, өнгөрсөн зун болсон уйгаруудын тэмцлийг дурдаж болно. Өнөөдөр буюу 2010.1.14 нд Хятад улс Google Service ийг хүний эрхийн төлөөх тэмцэл, салан тусгаарлах явцийн үйл ажиллагааны сурталчилгаа Google ээр цацагдаж байна гэсэн шалтгаанаар хаахаар болж байх шиг байна.Өмнө нь Youtube сайтыг ийм шалтгаанаар хааж байсан юм. Хятадад өвөр монголчууд хэрхэн дарлагдаж байгааг өвөр монголын намын дарга ярьсан бичлэг youtube д тавигджээ. Монголын засгийн газар Хятадтай харьцаагаа муутгахгүйн үүднээс ар монголчууд буюу биднээс өвөр монголын салан тусгаарлалтын мэдээг олон нийтийн телевизийн хэрэгслээр  цацахгүй байж биднээс аль болох нуудаг юм.


 

Өвөр монголын түүх
1947 оны 6 сарын 1нд Хятадын комминуст нам анхны колони мужаа зарласан бөгөөд энэ нь Монголын газар нутаг буюу бидний хэсэг "Өвөр монгол" байсан юм.Хятадын цэргүүд өвөр монголын хяналтандаа авчээ.  Үүнээс хойш өвөр монголчууд хамгийн харгис хэцгий дарангуйллыг туулсаар өдийг хүрсэн юм.

1.250 мянга гаруй өвөр монголчууд алуулсан. (Энэ нь тухайн үеийн өвөр монголын хүн амын 10 хувь байсан)
2.Хятадын засгийн газар маш их хэмжээний Хятадуудыг Өвөр монгол руу хүчээр аваачиж цус холилдуулсан. Одоо өвөр монголчууд нь өсөж төрсөн төрөлх нутаг дээр цөөнх бөгөөд ямар ч хүчгүй болсон.
3.Хятадын засгийн газар Өвөр монголын  (төрсөн нуттгийнх нь)ашигт малтмалыг бүгдийг олборлож өвөр монголчуудад юу ч хүртээгээгүй.
4.феодализийг устгана гэсэн нэрийдлээр өвөр монголын баялаг ёс заншлыг устгаж үгүй хийсэн.
5.Монгол үндэстэнг олон болохоос сэргийлэн , хүүхэд төрөлтийн хязгаарыг Өвөр монголд тогтоосон.
6. Өвөр монголыг Өвөр монголчууд өөрсдөө удирдана гэдгээс сэргийлэн маш олон өвөр монголчуудыг шоронд хийсэн.

доорх сайтуудаар орохыг зөвлөж байна

өвөр монголчуудын амьдрал
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms