Хужаа нар "Монгол дайчин гүнжийн тэмцэл" нэртэй кино хийжээ. Киноны трайлэрийг нь үзэхэд нэлээн тулааны урлагийг харуулсан сонирхолтой кино юм шиг санагдсан. Хятадууд монголын түүхийг өөрсдийнхийгөө гэж боддог бололтой. Монголд нэг үеэ бодвол кино урлаг хөгжиж байгаа, харин монголчууд бол япон,хятад,солонгос улсуудаас илүү түүх,ёс заншил , тулааны урлагтай байсан ард түмэн түүнийхээ талаар өөрсдөө ядахдаа одоо нэг ч кино хийхгүй байгаа нь сонин. Солонгос, хятад, япон зэрэг өөрсдийнхөө түүх ёс заншлыг харуулж рекламдсан кино олон.Tv5, 25 , tv8 гээд л бүх л сувгаар худлаа солонгосын зохиомол түүхэн кинонууд гарна, яс юман дээр солонгосын "Гогорие" гүрэн нь Монголын Юань гүрний татвар улс байсан гэдэг ,гэтэл тэрийг нь монголчууд бишрээ л үзэж л байдаг. Солонгосын Хажууд Монгол дэлхийн хэмжээний том эзэнт гүрэн, баатруудтай байхад тэрнийхээ талаар кино хийхгүй худлаа хайр сэтгэл энээ тэрээ гэсэн ашгийн төлөөх хямдхан кинонуудаар тэнгис, өргөө, соёомбо кино театруудийг дүүргэсээр.Хоёр долоо хоногт бараг л нэг монгол кино гардаг гэхэд хилсдэхгүй. Ядахдаа тэд нарын нэг нь монголынхоо түүхийг аварч үлдсэн кино байгаасай. Тэгэхгүй бол хамаг түүхээ гадныханд алдахнээ.