Бүх Монголчуудад өгөх бичиг
Хүн төрөлхтөн дэлхий дахинаа нийгэм улс төрийн ардчилал, гэр бүл, хувь биеийн уулаас байх шилжиж болшгүй адил тэгш, нэр хүнд, хувь биеийн эрх чөлөөгөөр үндсэн зогсолт, хамтын зорилтоо болгосон өнөөдөр, эзэн богд Чингис хааны үр хойчис, үе улиран оршиж ирсэн адил нэгэн хэвшил дадгал, үг хэл, үсэг соёлтой хөх Монгол туургатан маань эрт дээд Их монгол хаант улсаас эрин цагийн улиран шилжихийг дагалдан нэгэнт 800 жилийн түүхийг элээсэн боловч, сүүлийн хэдэн зуун жилд, Манж хятад мэтийн харь угсаатны доромжлол дарлалын зовлонгийн далайд тэлчилсээр ирсэн билээ. Нэн ялангуяа говийн өмнөх Хятадын харьяанд байгаа Монголчууд маань Хятадын өмнөөс үе залган тэмцсэн түүхтэй боловч эдүгээ болтол өөрийн бүрэн эрхт төр засаг, өвөрмөц бүхүй түүх соёл, боловсрол гэгээрлээ хадгалж хөгжүүлэх байтугай, буцаж харин хайлагдан устгагдахын түгшүүрт учирч байна. Үг хэл, уламжлал соёлоо алдаж, ашиг гаралтаа цөлмүүлж, боловсрол соёл доройтож, удам түүхээ мартах хэмжээнд хүрч байгаа. Өнөөдөр бид энэхүү эзэн богдын мэндэлсэн 845 жилийн өвтэгш их ёслолыг харь гүрэнд явагдуулж байгаа учир нь, өөрийн нутаг орондоо эзэн мэдэж эрхлэх эрхээ алдсаны учир буюу. Хятадын дарлал, эзэрхийлэл, дээрэмдэл, талхигдал нь Монгол угсаатан биднийг мөхлийн түгшүүрт хүргэжээ. Иймхүү байдалд, Монгол гэсэн хүн болгон үндэс угсааны бүрэн эрхт тусгаарлал, бүх нийгмийн ардчилал, хувь биеийн эрх чөлөө, нутаг орны чөлөөлөл, боловсрол соёлын гэгээрлийн төлөө тэмцэж, хүчээ өргөж хариуцлага үүрэглэх эрин цаг тулж иржээ. Энэхүү хүчний талаар тэнцүүр бус тэмцээнд, Монголчууд бид Хятадыг устгаж мөхөөх явдал биш, харин өөрийнхөө эдэлж болох бүхүй хүн болж төрөгсдын байх ёстой эрх чөлөө, боловсрол соёлоо хамгаалах учир мөн. Иймэрхүү сэдвээр гол зорилтоо болгосон дэлхий дахины дэвшсэн засаг төр нь бидний босч тэмцэх иймэрхүү хориглож болшгүй хүчит урсгалд мөр зэрэгцхээр бэлэн байгаа.
Үнэнч зориг, чигч ариуныг барьж байгаа Монгол туургатан бид хүчин зоригоо нэгтгэж зогсолт зорилтоо биелүүлэн гүйцэтгэхийн учирт та бүхэнтэй холбоо барин, даяар Монголдоо тунхаглаж байгаа.
Хөх мөнх тэнгэр ивээн соёрхож, хөрст дэлхийд оршиж байгаа хөх Монгол минь өнө мөнх хөгжиж мандтугай!
Монголын эрх чөлөө, холбооны нам
Их монгол улсын 801 дүгээр он