2010-06-22

Топ Модель Пүрэвсүрэн "Монголын гоо үзэсгэлэн Дэлхийн оргилд" реалити шоуны шүүгчээр ажиллаж байна

“Charlie’s Angels” agency болон “Beauty on  top of the world” төрийн бус байгууллагууд хамтран “Miss Asia USA” , “Miss globe international”  олон улсын миссийн тэмцээнд  Монгол улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулахаар “Гоо үзэсгэлэн дэлхийн оргилд” нэртэй мисс бүсгүйчүүдийн реалити шоуг зохион байгуулах гэж байна. Тус байгууллага энэхүү миссийн  тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах албан ёсны эрхийг эзэмшдэг юм байна. “Miss globe international”  тэмцээнд дэлхийн 120 орны миссүүд оролцдог бa энэ жил Турк улсад зохион байгуулагдах  гэж байна. ”Miss Asia USA” тэмцээнд азийн 56 орны миссүүд оролцдог бөгөөд энэ жил Америкийн Нэгдсэн Улсын Los Angelеs хотод  зохиогдох болно.





Тэмцээнийг ТВ-9 телевизтэй хамтран нэг  сарын турш “Гоо үзэсгэлэн дэлхийн оргилд” реалити шоу  хэлбэрээр олон нийтэд хүргэх гэж байна. Тэмцээнд  16-25 насны өөртөө итгэлтэй охид бүсгүйчүүд оролцох ба бүртгэл 2010 оны тавдугаар сарын  5-13-ны хооронд  “Brau House” рестораны хоёрдугаар  давхарт явагдана. Эцсийн шатанд 25 үзэсгэлэнт бүсгүйчүүд өрсөлдөнө.


Тэдний дунд спорт, авьяас, модел, бикини миссүүдийг тус, тус шалгаруулж, нэгдүгээр байранд хоёр гоо бүсгүй, дэд байранд нэг бүсгүй, гуравдугаар байранд нэг бүсгүй нийт найман бүсгүй шалгарах болно. Тэргүүн байранд орсон хоёр бүсгүй Америкийн нэгдсэн улс болон Турк улс руу Монгол улсаа төлөөлөн явах болно. Тэргүүн байранд орсон бүсгүйн шагналын сан 10 сая төгрөг байх бөгөөд бүтэн жилийн турш ивээн тэтгэгч байгууллагуудын нүүр царай болон хамтарч ажиллах юм байна.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms