2010-06-06

Даяар монгол: Монголд бид хууль цаазаа тогтооно

Даяар монголынхны саяхан өгсөн ярилцаганд Монгол улсад өөрсдийн хууль цаазаа тогтоож, 13-р зууны Чингис хааных шиг засаглалттай болгох юм гэнэ. Тэднийхээр бол монголын иргэд даяар монголынхонг Чингис хаан шиг шүтэх ёстой юм гэнэ.Тэд Трансжендер эмэгтэй Энхриймааг зодож, зөвхөн хятадтай явсан охидын үсийг нь хусах юм гэнэ.Америк, европуудтай яван цус холилдсон хүмүүс зөндөө байхад яагаад заавал хужаа нар гэж? Ер нь ямар ч улс орны хүнтэй үерхэх,гэрлэх нь монгол улсын иргэний бүрэн эрх. Эд нарт ямар ч хамаа байхгүй.  Зөвхөн охидод гар хүрнэ Чаддагтаа дээрэлхүү гэж энийг л хэлэх байх. Бид 21-р зууны ардчилсан чөлөөт парламентийн засаглалттай Монгол оронд байж ийм хоцорсон хуучинсаг сэтгэлгээгээ хаямаар байна. Даяар монголынхонд Монголд хүссэн хүнээ зодож танхайрч, үсийг хусах нь байтугай гараа ч хүргэх эрх байхгүй .  Эрх чөлөөт оронд нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг." Үндэсний үзэл , Чингис хаан , муусайн хужаа" нар л гэнэ. Хужаа нарыг тэгэж л их үзэн ядаад байгаа бол монгол улсаа хөгжүүлж хятадаас илүү хөгжилтэй орон болгохын тулд хөдөлмөрлөмөөр юм. Бодит байдал дээр хийж бүтээсэн зүйл юу ч байхгүй мөртлөө нэг л их  "Бардам ам, шалдан гуя" . Монгол ямар 13-р зууны Монгол биш,  Тэгэж л их санаа зовоод байгаа бол иймэрхүү хүний эрхэнд халдсан тэнэг санаа оноогоо хаяад ахлах сургуулиудаар явж охидод лекц уншсан нь хамаагүй дээр , айлгаж сүрдүүлэх биш бодит боловсрол болно.
А.Бадрал "Өдрийн сонин"
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms