2011.5.29 нд "Авьяаслаг хятадууд 2011" шоунд оролцсон 12 настай өвөр монгол хүү Уудам "Алсад суугаа ээж" хэмээх дууг дуулж үзэгч олныг бишрүүлэв. Уудам хүү багаасаа дуу дуулах дуртай байсан ба түүний мөрөөдөл бүх дэлхий ертөнцийг ногоон болгож чадах бэх зохион бүтээх. Тэрээр бага насандаа эцэг эх 2оосоо хагацсан бөгөөд "Алсад суугаа ээж" хэмээх дууг дуулахаар ээжийгээ санаж дурсдаг юм. Ээж нь түүний хажууд энэ дууг дуулахыг нь сонсох дуртай байжээ. Энэхүү бичлэгийг youku болон baidu зэрэг хятад видео сайтуудаар нийтдээ 1 сая гаруй хүн үзжээ.