2011-06-05

“Цэцэг”- богино хэмжээний кино

Хvн хэрэв ганцхан цэцэг ургуулахын тулд л амьдардаг байсан бол яах вэ...? Ийм сонин бєгєєд гунигтай асуулт энэхvv богино хэмжээний киног vзээд тєрлєє. Vнэндээ vзээд vзээд цаад утгыг нь, бас хэлэх гэсэн санааг нь нэг л сайн ойлгосонгvй. Мэргэн хэрэглэгч та учрыг нь ухаж чадвал сэтгэгдэл дээр vлдээгээрэй. Єглєє сэрээд цэцэгээ услахын тулд нь уртаас урт дараалалд зогсон байж аяга ус олж, аваад эргэн ирж цэцэгээ усалчихаад л эргээд унтдаг нэгэн залуугийн амьдралыг энд харуулсан байгаа. Хараад байхад бусад бvх хvн нь бас тvvн шиг л зорилгоор, єєр єєрсдийн цэцгийг услахын тулд тэрхvv дараалалд єдєр бvр зогсдог бололтой. Хєєрхий залуу эцэст нь цусаараа цэцэгээ услаад, амь тавьж байх юм. Харин бусад хvмvvсийн ч гэсэн савтай цэцэгний хажууд нэг нэг хутга... Магадгvй энэ киноны утга нь: сэтгэл доторхи хvний мєн чанарыг цэцэгтэй зvйрлэж, усалж байгаа усыг нь нийгмийн хоосон, хуурмаг бvхэнтэй зvйрлэсэн байх. Цусаараа услана гэдэг нь чин сэтгэлээсээ хандахын нэр юм болов уу...?

 

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms