“Гурван охин” хамтлагийн тун удахгүй бэлэн болох поп цомогт багтаж буй уянгын, гэгээн хайрыг магтан дуулсан “Чихэнд минь шивнээрэй” дууны клип үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн зуны туршид яригдсаар байсан эл дууны клипийг “Hero” энтертайнментийн уран бүтээлчид хийсэн бөгөөд зурийг “Улаан-Үд” хотын Байгаль далайд авчээ. Намрын дунд сар таарсан болохоор далайд зураг авахуулах тийм ч амар биш байсан талаар хамтлагийн дуучид ярьсан ч энэ хэсэг үнэхээр сайхан болжээ. Түүнчлэн клипний “оргил” хэсэг хэмээн нэрлэгдэх Анугийн мориор давхиж буй дүр зураг нь клипийг улам “тансаг” болгожээ.
“Гурван охин”-ы клипэнд анх удаа жүжигчин тоглож байгаа нь энэ дууны клип бөгөөд залуу жүжигчин Бэкэ “Гурван охин”-ы хайртай залуугийн дүрийг чадварлагаар бүтээсэн байна. Дууны хувьд үгийг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн бичиж аяыг “New Star” студийн хөгжмийн найруулагч С.Гантөр зохиожээ . Харин дууны хоолой тавилтыг “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ тавьжээ. Аливаа уран бүтээл төрөхөд хамт олон, тусалж дэмжсэн хүмүүсийн нөлөө чухал байдаг бөгөөд тэдний шинэ клипийг “фитнесс Ука”-ийн “Uka healthy club” хамтран ажилласан байна.
Татаж авах - [17.26 MB]
GoGoShare
-----------------------------------------------------------
MediaFire
-----------------------------------------------------------
HotFile
-----------------------------------------------------------
Татаж авах - [5.77 MB]
GoGoShare