Showing posts with label Улс төр. Show all posts
Showing posts with label Улс төр. Show all posts

2011-05-27

BBC сенсааци мэдээ : Өвөр монголчууд газар нутгийнхаа төлөө Хятадын эсрэг жагсаж байна


Өвөр монголын 6 сая иргэн "Хятадын засгийн газар болон хятад иргэд өвөр монголын бэлчээр газар нутгийг булаан авч амьдрах орчин устаж байгаад" дургүйцлээ илэрхийлж байна.  Өвөр монголчуудын дургүйцэл нь 2011 5 сарын 10-нд малчин Хэрлэнг зэрлэгээр хөнөөсөн нь үүджээ. Мөн түүнчлэн алт олборлох, бэлчээрийн цөлжилт , шударга бус байдал зэрэг нь тэднийг жагсахад хүргэж байна. Энэ зурган дээр Шилийн хотын  2000 гаруй оюутан захиргааны удирдагынхаа жагсаж байгаа юм. Мөн өвөр монголын олон аймгуудад томоохон хэмжээний хөдөлгөөн үүсээд байна.
http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-13547933

2011-03-11

Японд 8,9 магнетийн хүчтэй газар хөдөллөө

Японы цагаар 2011 оны 3 сарын 11 ны 2:46 минут /Баасан гараг/ -т   8,9 магнетийн хүчтэй газар хөдөллөө. Японы цаг Монголоос 1 цагаар түрүүлдэг. Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй 5 дах газар хөдлөлт юм. Японы зүүн хойд хэсэг тэр чигээрээ усанд автаад байна. Дэлхий нийтээрээ бүгд энэ мэдээг цочирдон хүлээж авлаа.
Бидэнд Японы ард түмэнг аврагдаасай гэж бурханд залбирах л үлдээд байна.

2010-12-25

Монголд иргэд интернэтэд сэтгэгдэл үлдээх эрхгүй боллоо


Монгол улсын Засгийн Газар, Сү.Батболд  “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭГЭЭР ВЭБ САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ТҮР ЖУРАМ” гэгч интернэтэд хэрэглэгчид олон нийтийн дунд  сөрөг сэтгэгдэл үлдээхийг хориглодог хуулийн заалт баталжээ. Учир нь интернэт сайтуудаар эрхэм их хурлын гишүүдийг дэндүү муухайгаар муулж бичээд байгаад тэдний дургүй хүрч байгаа гэнэ. Монгол улс ядуу ч Хятадаас ялгаатай нь хувь хүний эрх чөлөө байсан юмсан. Олон улсын youtube, twitter, facebook ямар ч сайтад хуурамч сэтгэгдэл олноор цацаад байвал Spam гэдгийг л дарахад хангалттай байдаг. Коммунист нийгэм руу шилжээд байна уу? Үнэхээр хэдэн он вэ?
Америк, Европ зэрэг интернэт хөгжсөн орныхон сонсвол элгээ хөштөл инээх байлгүй. 

2010-12-04

Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж өөрийн твиттер хуудсаа хаасан уу?


Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Оросын ерөнхийлөгч Мендлев , манай зарим УИХ-ын гишүүдээс авахуулаад бүхий л алдартай хүмүүс твиттерт байдаг билээ. Харин манай ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 1 жил орчим твитэр ашиглаж байсны эцэст www.twitter.com/elbegdorj хуудсаа хааж олон нийтийн харилцаа холбооноос татгалзжээ. Азаар Facebook хуудас нь хэвээр үлдсэн аж.

2010-11-05

Сүүлчийн Монгол [2046 оноос ирсэн захидал]


2046 оны 3 сарын 15
Эрдэнэт хот
Айдас

Миний нэрийг Lee Chang гэдэг. Тиймээ яаг кино од болох Bruce Lee болон Jackie Chan гэх нэрүүдийг нийлүүлсэнтэй адил . Холливуудад нэрийг нь дуудахад амархан байлгахаар тэр 2 хятад Bruce болон Jackie гэх нэртэй болсон байх. Бага залуу насандаа тэдэнтэй адил үсэрч дэвхцэж кунгфу гэдгийг нь бүрэн эзэмшиж алдартай жүжигчин болох юм сан гэж мөрөөдөж байснаас биш хэзээ нэгэн цагт тэдний нэрээр өөрийгөө дуудуулж явна гэж санасангүй. Ууг нь бол эцэг эхээс минь заяасан нэрийг Эрхэсбаяр гэдэг. Социализм нурж ардчилалын салхи сийгэж эхэлж байсан үе буюу 1988 онд энэ хорвоод мэндэлсэн юм. Лам хуварга гэлтгүй эцэг эх маань миний нэрийг цаасны булан дээр бичиж ороогоод шар будаанд хийн хутгаж аваад, эхлээд Эрхэс дараа нь Баяр гэх 2 үеийг сугалан нийлүүлж Эрхэсбаяр гэх нэрийг төрсний гэрчилгээн дээр бичүүлж байсан гэдэг. Lee Chang биш Эрхэсбаяр. 

2010-10-29

Монгол цэргүүд бодит амьдрал дээр: Хүү чинь цэрэгт яваад эрэмдэг зэрэмдэг болоод ирвэл яах вэ?

Кино бол кино л байдаг. Бодит амьдрал дээр цэргийн амьдрал өөр байдаг бололтой.  Эх орноо хамгаалахаар явсан Ууганбаяр хал цэргүүдэд зодуулж тахир дутуу болжээ.  Энэ хүү хэвтрийн байдалд орчихоод байна. А.Ууганбаяр цэрэгт явахдаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр орж,  ерөнхий эмч нь А.Ууганбаярыг "Эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцэнэ" гэж дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлтийг үндэслэн Цэрэг, иргэний хамгаалалтын штабын дарга хурандаа Ж.Болдбаатар түүнийг эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцсэн гэж үзээд цэргийн жинхэнэ алба хаалгах шийдвэр гаргажээ. Харин зодуулаад гэртээ ирснийх нь дараа эх нь үрээ эмнэлгээр авч явсан. Гэтэл тархиндаа гэмтэл авсан гэсэн дүгнэлт гарчээ. Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байхдаа хал цэрэг нарын алганы амтыг үзэж,  бусдын асрамжинд орсон А.Ууганбаярыг монголын төр хаячихаад байгаад эмээ нь харамсаж сууна.

Хятадын сонин дээр Монгол улсын тухай

 Монгол , Улаанбаатар хотод хогийн цэг дээр амьдардаг монголчууд. Монгол улс хоёрхон сая хүн амтай ба  цаг уурын эрс тэс уур амьсгалтай , Монгол улсын засгийн газар аль хэдийнээ олон улсаас санхүүгийн  тусламж хүсэж байгаа. Улаанбаатар хотод маш олон монголчууд ус, цахилгаангүй гэр дотор амьдардаг. Монгол улс Хятад Улсаас маш их хэмжээний санхүүгийн тусламж авсан ба Монгол нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгт зүй ёсоор ордог. Зах зээл, эдийн засгийн хөгжил огт байхгүй бөгөөд дотоод нийт бүтээгдэхүүний ихэнх хувийг мал аж ахуй, уул уурхай эзэлдэг.  Монгол нь бараа бүтээгдэхүүний 62,8 % -г Хятадаас авдаг ба цэргийн хүч нь 200 000 гаруй цэрэг байдаг.
在蒙古乌兰巴托一名倾倒垃圾的工人崩溃。在垃圾场工作极端困难,在低于-25℃严寒冬季,蒙古经受了30年来最严重的低温气候。目前政府已宣布紧急情况,需要外国援助,以减轻多种自然灾害的长期影响。
根据联合国机构的报告。许多蒙古人已移居到首都,租住在没有自来水和电的传统蒙古包中。


2010-09-19

Монгол дахь банкны үүсэл, хөгжил

Банк бол маш олон зууны түүхтэй байгууллага. Хөгжил дэвшлийнхээ шатанд банк нь маш олон үеийг туулж , түүнийг даван шинэчлэгдэн сайжирч, боловсронгуй болон өдийг хүрсэн. Банкны шинэ шинэ систем, зохион байгуулалт, үйлчилгээ зэрэг нэвтэрч байна. Нэг шатлалттай системийг комминуст нийгэмд зөв гэж үздэг байсан бол одоо энэ үзэл баримтлал аль хэдийн хоцорчээ. Банк зөвхөн хадгалдаг , зээлдэг байгууллага гэдэг ойлголтоос гарч илүү өргөн хүрээнд яригдах болсон байна. Мөнгө ч гэсэн ялгаагүй зөвхөн цаасан мөнгө буюу биет хэлбэрээр байх ёстой гэсэн ойлголт байхаа больжээ. Бид өнгөрсөн үеийнхээ банкны өсөлт, хөгжил болон алдаа, дампуурал, хямрал зэргийг судалснаар ирээдүйд хийх алхамаа тооцоолон банкны салбараа шинэ шатанд гарган хөгжүүлэх боломжтой болно. Иймээс бид өнгөрсөн үеэсээ суралцан илүү сайжирч хөгжин дэвшиж байдаг билээ.

Санхүүгийн зах зээл эдийн засагт гүйцэтгэх үүрэг


Санхүүгийн зах зээл эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Бид санхүүгийн зах зээлд оролцсоноор ямар давуу талуудтай болж чадах вэ? 
            Санхүүгийн зах зээл хөгжиж дэвших тусмаа  мөнгө гэсэн цаасан ойлголтоос илүү маш олон шинэ шинэ шатууд руу шилжиж байдаг. Бонд, вексель, гэрээ эрх гэдэг бас л санхүүгийн өөр өөр ойлголтууд юм.   Анх мөнгө үүсэж байхад зөвхөн худалдах, худалдан авах зориулалтаар үүсэж байсан бол орчин үед мөнгө гэдэг ойлголт маш өргөн хүрээнд орж улам боловсронгуй болсоор байна.  Мөнгийг үржүүлнэ , түүнийг өсгөнө гэдэг ч олон аргатай болж түүнийг сайн харж чадвал баяжих маш амархан байдаг.
            Бидний мэдэхээр санхүүгийн зах зээл гэдэг нь худалдан авагч, худалдагч хоёрыг холбож, санхүүгийн хэрэгслүүдийг худалдах ба дахин худалдан авах боломжийг олгодог зах зээл юм. Энэ зах зээлд даатгалын байгууллага, банк бус санхүүгийн байгууллагууд, банкууд, биржүүд, үнэт цаасны зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэрэг маш олон ойлголтууд ордог.  Өөрөөр хэлбэл бидний гар дээр байгаа илүүдэл мөнгийг хэрэгтэй хүнд өгч хөрөнгө оруулалтыг бий болгох гол үүрэгтэй байдаг.  Ингэснээр бизнесийг санхүүжүүлж чаддаг. Энэ нь улс орны эдийн засгийг хөгжиж дэвшихэд маш чухал үүргийг гүйцэтгэдэг.
Мэдээж танд илүүдэл мөнгө байна , та түүнийгээ авдрандаа хийгээд хадгалаад байвал хэзээ ч өсөхгүй , харин үүний оронд аль нэг мөнгө хэрэгтэй байгаа хэрэглэгчид хөрөнгө оруулалт хийж эсвэл зээл олгож болох юм. Нөгөө талаас таньд мөнгө хэрэгтэй болсон үед хэн нэгний мөнгө хэрэг болно. Гэтэл 2 хүн хоорондоо тохиролцоод зээл олговол хэр найдвартай вэ?  Мэдээж ямар ч баталгаа байхгүй.  Банк болон зээл олгодог байгууллагууд ийм л зарчим дээр мөнгө хэрэгтэй байгаа хүний мөнгийг найдвартай төлж чадах хүнд нь олгож дундаас өөрсдийн ашгаа бий болгож байдаг. Энэ 2 хүн бие биенээ танихгүй , банк тэдний мөнгийг эргэлдүүлж хэн хэнд нь ашигтай байлгадаг. Хадгаламж гэдэг бол таны мөнгийг банк зүгээр сайхан сэтгэлтэй болохоор нэмж үржүүлж байгаа гэсэн үг биш таны мөнгийг бусдад зээл болгон өгч ашгийн заримыг танд өгч байна гэсэн үг юм. Тэгэхээр энэ зээлэх ба зээлдүүлэх хэрэгцээг золгон уулзуулах нь санхүүгийн зах зээлийн саадгүй биелүүлж байх ёстой нэгэн үүрэг ажээ. 
Санхүүгийн зах зээл хадгаламж, баялгыг арвижуулах, төлбөрийн чадварыг хангах, зээлийн эрсдэлээс хамгаалах, төлбөр тооцооны, эрсдэлээс хамгаалах зэрэг олон үүргүүдийг гүйцэтгэж чадна. Санхүүгийн зах зээлээ хөгжүүлж чадваас бид эх орныхоо эдийн засгийг хөгжүүлж чадах боломж бидэнд байна. Ирээдүйд гарах санхүүгийн шинэ шинэ боломжуудыг олж харснаар эдийн засгийг хөгжүүлэх олон боломжууд гарч ирэх бизээ.

2010-06-06

Даяар монгол: Монголд бид хууль цаазаа тогтооно

Даяар монголынхны саяхан өгсөн ярилцаганд Монгол улсад өөрсдийн хууль цаазаа тогтоож, 13-р зууны Чингис хааных шиг засаглалттай болгох юм гэнэ. Тэднийхээр бол монголын иргэд даяар монголынхонг Чингис хаан шиг шүтэх ёстой юм гэнэ.Тэд Трансжендер эмэгтэй Энхриймааг зодож, зөвхөн хятадтай явсан охидын үсийг нь хусах юм гэнэ.Америк, европуудтай яван цус холилдсон хүмүүс зөндөө байхад яагаад заавал хужаа нар гэж? Ер нь ямар ч улс орны хүнтэй үерхэх,гэрлэх нь монгол улсын иргэний бүрэн эрх. Эд нарт ямар ч хамаа байхгүй.  Зөвхөн охидод гар хүрнэ Чаддагтаа дээрэлхүү гэж энийг л хэлэх байх. Бид 21-р зууны ардчилсан чөлөөт парламентийн засаглалттай Монгол оронд байж ийм хоцорсон хуучинсаг сэтгэлгээгээ хаямаар байна. Даяар монголынхонд Монголд хүссэн хүнээ зодож танхайрч, үсийг хусах нь байтугай гараа ч хүргэх эрх байхгүй .  Эрх чөлөөт оронд нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг." Үндэсний үзэл , Чингис хаан , муусайн хужаа" нар л гэнэ. Хужаа нарыг тэгэж л их үзэн ядаад байгаа бол монгол улсаа хөгжүүлж хятадаас илүү хөгжилтэй орон болгохын тулд хөдөлмөрлөмөөр юм. Бодит байдал дээр хийж бүтээсэн зүйл юу ч байхгүй мөртлөө нэг л их  "Бардам ам, шалдан гуя" . Монгол ямар 13-р зууны Монгол биш,  Тэгэж л их санаа зовоод байгаа бол иймэрхүү хүний эрхэнд халдсан тэнэг санаа оноогоо хаяад ахлах сургуулиудаар явж охидод лекц уншсан нь хамаагүй дээр , айлгаж сүрдүүлэх биш бодит боловсрол болно.
А.Бадрал "Өдрийн сонин"

2010-03-24

Хятад + Монгол = Хүчирхэг Дундад Улс

Уг нь Монгол бол тоомсорлон үзэхгүй байж болох улс орон. Гэвч ердөө наян жилийн өмнө Хятад нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг байсан газраа бүр мөсөн алдах гэж үү? Би хятадын газрын зургийг харах тоолондоо өөрөөсөө энэ тухай асуухад Монголын асуудал “тахианы нуруун дээрх чулуу шиг” сэтгэлийг шаналгадаг. Гэвч бид зохистой шийдвэр гаргаж чадах юм бол Монголыг Хонконг, Макао шиг эх орондоо нэгтгэж болох юм / Хятадын сонингоос/



2010-03-20

Да­лай лам сэтгүүлчидтэй уул­зах­даа "Бид ерөнхий­дөө БНХАУ-ын бүрэлдэ­хүүнд үлдэх бо­долтой бай­­на гэжээ.

Нобелийн энх тайвны шаг­налтан Да­­­лай ла­мыг АНУ-ын Ерөнхий­лөгч Ба­рак Оба­ма хүлээн авч уулз­сан билээ. Ва­шинг­тонд бол­сон уулзал­тын үеэр тэд Түвд, Хя­тадын ха­рил­цаа­наас гад­на дайн, энх тай­ван, шашны асууд­лаар санал бодлоо со­лилцсон байна. Да­лай ламыг Аме­рикийн Ерөн­хий­лөг­чөөс гад­на Төрийн на­рийн бич­гийн дарга Хил­лари Клинтон хүлээн авч уулз­сан. Мэ­дээжийн хэ­рэг энэ нь Хя­тадын эрх баригчдыг хам­гийн ихээр бухим­дуул­­­сан. Ерөнхий­лөгч Барак Обама, Хил­лари Клинтон нарыг улс орны дотоод хэрэгт бү­дүүл­гээр оролцсон хэмээн Хя­та­дын тал буруутгаж бай­гаа.

2010-03-08

Монголыг Хятад худалдан авч байна.

Дэлхий дахины эдийн засгийн шинжээчид “Хятадууд Монголыг худалдан авч дууслаа” хэмээн дүгнэж байна. Тэдний үзэж буйгаар ойрын 20 жилд Монгол Улс Хятадын бүх талын нөлөөнд бүрэн автах ажээ. “Minegolia” хэмээн уул уурхайн мангасуудын нэрлэж буй Азийн Монгол дэлхийн эдийн засгийн газрын зурагнаас хэдийнэ арчигджээ.

2010-02-23

Виетнамь хүүхдүүд Хятадын тугийг шатааж буй бичлэг

Виетнамь хүүхдүүд Хятадын тугийг шатааж эсэргүүцлээ илэрхийлэн түүнийгээ youtube -д тавьжээ. Тайлбар буюу description дээр нь Хятад улс Вьетнамийн 2 арлыг өөрийн болгосон тул шатааж байна гэв. Хятад улсад дургүй хүмүүс нь зөвхөн вьетнамчууд ч биш.









2010-02-19

Монгол Солонгосчуудын эх орон уу?


Хятадууд Монгол үндэстний урлаг болох морин хуур, уртын дуу, хөөмийг НҮБ-ын соёлын өвийн санд өөрийн улсын нэр дээр бүртгүүлжээ. Хятадын төрөөс явуулж буй соёлын бодлогын учрыг Монголчууд одоо л ойлгож байгаа бололтой. Хоёр улсын соёлын харилцааны шугмаар Хятадын тал Монголын гэх урлагийн өвүүдийг сайтар сурч, судалжээ. Одоо хятадууд тэднийг өөрийн мэт хөгжүүлж, сурталчилна. Ингэснээр эдийн засгийн хувьд Хятадаас хараат Монгол нь соёлын хувьд ч Хятадын хэсэг мэтээр дэлхийд танигдах нь гэж монголчууд зовинож байна. Гэвч Хятадын аюулын талаар санаа зовох монголчуудыг өөр нэгэн үндэстний чимээгүй давлагаа аль хэдийнээ нөмөрчээ. Тэр үндэстэн бол Хятадын эртний соёлыг зээлдэж, өөрийгөө “Хан” хэмээн нэрлэсэн Өмнөд Солонгосчууд.


2010-01-18

Өвөр Монголчуудаас Бүх Монголчуудад Бичсэн Өргөх бичиг

Бүх Монголчуудад өгөх бичиг
 
Хүн төрөлхтөн дэлхий дахинаа нийгэм улс төрийн ардчилал, гэр бүл, хувь биеийн уулаас байх шилжиж болшгүй адил тэгш, нэр хүнд, хувь биеийн эрх чөлөөгөөр үндсэн зогсолт, хамтын зорилтоо болгосон өнөөдөр, эзэн богд Чингис хааны үр хойчис, үе улиран оршиж ирсэн адил нэгэн хэвшил дадгал, үг хэл, үсэг соёлтой хөх Монгол туургатан маань эрт дээд Их монгол хаант улсаас эрин цагийн улиран шилжихийг дагалдан нэгэнт 800 жилийн түүхийг элээсэн боловч, сүүлийн хэдэн зуун жилд, Манж хятад мэтийн харь угсаатны доромжлол дарлалын зовлонгийн далайд тэлчилсээр ирсэн билээ. Нэн ялангуяа говийн өмнөх Хятадын харьяанд байгаа Монголчууд маань Хятадын өмнөөс үе залган тэмцсэн түүхтэй боловч эдүгээ болтол өөрийн бүрэн эрхт төр засаг, өвөрмөц бүхүй түүх соёл, боловсрол гэгээрлээ хадгалж хөгжүүлэх байтугай, буцаж харин хайлагдан устгагдахын түгшүүрт учирч байна.
              Үг хэл, уламжлал соёлоо алдаж, ашиг гаралтаа цөлмүүлж, боловсрол соёл доройтож, удам түүхээ мартах хэмжээнд хүрч байгаа. Өнөөдөр бид энэхүү эзэн богдын мэндэлсэн 845 жилийн өвтэгш их ёслолыг харь гүрэнд явагдуулж байгаа учир нь, өөрийн нутаг орондоо эзэн мэдэж эрхлэх эрхээ алдсаны учир буюу. Хятадын дарлал, эзэрхийлэл, дээрэмдэл, талхигдал нь Монгол угсаатан биднийг мөхлийн түгшүүрт хүргэжээ. Иймхүү байдалд, Монгол гэсэн хүн болгон үндэс угсааны бүрэн эрхт тусгаарлал, бүх нийгмийн ардчилал, хувь биеийн эрх чөлөө, нутаг орны чөлөөлөл, боловсрол соёлын гэгээрлийн төлөө тэмцэж, хүчээ өргөж хариуцлага үүрэглэх эрин цаг тулж иржээ. Энэхүү хүчний талаар тэнцүүр бус тэмцээнд, Монголчууд бид Хятадыг устгаж мөхөөх явдал биш, харин өөрийнхөө эдэлж болох бүхүй хүн болж төрөгсдын байх ёстой эрх чөлөө, боловсрол соёлоо хамгаалах учир мөн. Иймэрхүү сэдвээр гол зорилтоо болгосон дэлхий дахины дэвшсэн засаг төр нь бидний босч тэмцэх иймэрхүү хориглож болшгүй хүчит урсгалд мөр зэрэгцхээр бэлэн байгаа.
              Үнэнч зориг, чигч ариуныг барьж байгаа Монгол туургатан бид хүчин зоригоо нэгтгэж зогсолт зорилтоо биелүүлэн гүйцэтгэхийн учирт та бүхэнтэй холбоо барин, даяар Монголдоо тунхаглаж байгаа.
              Хөх мөнх тэнгэр ивээн соёрхож, хөрст дэлхийд оршиж байгаа хөх Монгол минь өнө мөнх хөгжиж мандтугай!

                                                             Монголын эрх чөлөө, холбооны нам
                                                                                                                                 http://www.lupm.org
 
                                                                             Их монгол улсын 801 дүгээр он


УЛААНБААТАРААС ХЯТАД ЦАГДАА НАР ТҮВД ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Улаанбаатар хотоос түвд иргэнийг баривчлан саатуулж байгаа талаар Азийн чөлөөт радиогийн цахим хуудснаас мэдээлжээ. Тус цахим хуудаснаа Нью-Йорк дахь Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах мэдээллийн төв хорооны мэдэгдлээс дурдсан байна.

2010-01-16

Монгол дээл Хятадаар овоглоход ерөнхийлөгч маань тангаргаа шалдан өргөх үү…

Бид дэлхийг тамгалсан ээтэн монгол гуталнаасаа өөр хувцасгүй үлдэх нь. Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх. Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болон дуурсдаг асан “Гэсэр”, “Жангар” Ли овогтын гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульгүй, хөөмийгүй үлдсэн монголчууд дээлгүй болохдоо тулав. Хятадын Засгийн газраас товч шилбэ, тодхон эсгүүр, хээ хуар нийлүүлсэн хээнцэр хийцээрээ гайхуулдаг монгол дээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бэлтгэлээ базааж дуусчээ. Монгол дээл Хятадаар овоглохын эхлэл тавигдлаа гэсэн үг. Энэ талаар China Mongolian news website-д тодорхой дурдсан байна. Эл үйл ажиллагаагаа хятадууд “Дундад улсын цөөн тоот үндэстний бодисын бус соёлын өвийг авран хамгаалах кампанит ажил” гэж нэрлэдэг аж.  Дэндүү дэгжин монгол дээл маань бодисын бус хэмээх тодотголд багтсан нь энэ. Морьтон ардын гоёо, малчин түмний хувцас, домогт эрчүүдийн хань, догшин түүхийн мөнхийн дагуул монгол дээл магадгүй эл нийтлэлийг тэрлэж суух зуур ЮНЕСКО-гийн болгар гаралтай захирал эмэгтэйн тушаалаар хятадаар овоглож, ханз бичгийн түүхнээ хазгай чимэг болон үлдэж байж ч болох.

2010-01-04

2010 онд дэлхийн 3 дугаар дайн эхэлнэ


Олон хүмүүс зөнчийн урдаас хэлсэн үгэнд итгэдэггүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам л Ванга-ийн ихэнх зөгнөлүүд нь биелэж хүмүүсийг өөрт нь итгэхээс аргагүй байдалд хүргэж байгаа билээ. Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг уридчилан харах далд авьяс нь илэрсэн байна. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсан юм. Үүний тод жишээ бол 9-р сарын 11-нд Америкт болсон аймшигт халдлагын талаар урьдчилан хэлж байжээ. Түүний хэлсэн олон олон зөгнөлүүд биелж байгаа нь гайхмаар хэрнээ аймшигтай болж байна..
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms