2010-09-19

Санхүүгийн зах зээл эдийн засагт гүйцэтгэх үүрэг


Санхүүгийн зах зээл эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Бид санхүүгийн зах зээлд оролцсоноор ямар давуу талуудтай болж чадах вэ? 
            Санхүүгийн зах зээл хөгжиж дэвших тусмаа  мөнгө гэсэн цаасан ойлголтоос илүү маш олон шинэ шинэ шатууд руу шилжиж байдаг. Бонд, вексель, гэрээ эрх гэдэг бас л санхүүгийн өөр өөр ойлголтууд юм.   Анх мөнгө үүсэж байхад зөвхөн худалдах, худалдан авах зориулалтаар үүсэж байсан бол орчин үед мөнгө гэдэг ойлголт маш өргөн хүрээнд орж улам боловсронгуй болсоор байна.  Мөнгийг үржүүлнэ , түүнийг өсгөнө гэдэг ч олон аргатай болж түүнийг сайн харж чадвал баяжих маш амархан байдаг.
            Бидний мэдэхээр санхүүгийн зах зээл гэдэг нь худалдан авагч, худалдагч хоёрыг холбож, санхүүгийн хэрэгслүүдийг худалдах ба дахин худалдан авах боломжийг олгодог зах зээл юм. Энэ зах зээлд даатгалын байгууллага, банк бус санхүүгийн байгууллагууд, банкууд, биржүүд, үнэт цаасны зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэрэг маш олон ойлголтууд ордог.  Өөрөөр хэлбэл бидний гар дээр байгаа илүүдэл мөнгийг хэрэгтэй хүнд өгч хөрөнгө оруулалтыг бий болгох гол үүрэгтэй байдаг.  Ингэснээр бизнесийг санхүүжүүлж чаддаг. Энэ нь улс орны эдийн засгийг хөгжиж дэвшихэд маш чухал үүргийг гүйцэтгэдэг.
Мэдээж танд илүүдэл мөнгө байна , та түүнийгээ авдрандаа хийгээд хадгалаад байвал хэзээ ч өсөхгүй , харин үүний оронд аль нэг мөнгө хэрэгтэй байгаа хэрэглэгчид хөрөнгө оруулалт хийж эсвэл зээл олгож болох юм. Нөгөө талаас таньд мөнгө хэрэгтэй болсон үед хэн нэгний мөнгө хэрэг болно. Гэтэл 2 хүн хоорондоо тохиролцоод зээл олговол хэр найдвартай вэ?  Мэдээж ямар ч баталгаа байхгүй.  Банк болон зээл олгодог байгууллагууд ийм л зарчим дээр мөнгө хэрэгтэй байгаа хүний мөнгийг найдвартай төлж чадах хүнд нь олгож дундаас өөрсдийн ашгаа бий болгож байдаг. Энэ 2 хүн бие биенээ танихгүй , банк тэдний мөнгийг эргэлдүүлж хэн хэнд нь ашигтай байлгадаг. Хадгаламж гэдэг бол таны мөнгийг банк зүгээр сайхан сэтгэлтэй болохоор нэмж үржүүлж байгаа гэсэн үг биш таны мөнгийг бусдад зээл болгон өгч ашгийн заримыг танд өгч байна гэсэн үг юм. Тэгэхээр энэ зээлэх ба зээлдүүлэх хэрэгцээг золгон уулзуулах нь санхүүгийн зах зээлийн саадгүй биелүүлж байх ёстой нэгэн үүрэг ажээ. 
Санхүүгийн зах зээл хадгаламж, баялгыг арвижуулах, төлбөрийн чадварыг хангах, зээлийн эрсдэлээс хамгаалах, төлбөр тооцооны, эрсдэлээс хамгаалах зэрэг олон үүргүүдийг гүйцэтгэж чадна. Санхүүгийн зах зээлээ хөгжүүлж чадваас бид эх орныхоо эдийн засгийг хөгжүүлж чадах боломж бидэнд байна. Ирээдүйд гарах санхүүгийн шинэ шинэ боломжуудыг олж харснаар эдийн засгийг хөгжүүлэх олон боломжууд гарч ирэх бизээ.
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms