Монгол дахь “Cosmopolitan” сэтгүүлийн нээлтийн шоу болох “Cosmo Love Show”-нд оролцохоор дэлхийд алдартай “Pussycat Dolls” хамтлагийн дуучин Николь Шерзингер ирэх даваа гаригт буюу энэ сарын 6-нд Монголд ирэх юм. Тэрбээр Монголд ирэхдээ тун чиг сэтгэл хангалуун байгаа хэдий ч багагүй шаардлагыг тавиад байгаа гэнэ. Николь Монголд өөрийг нь хамгаалах хорин бие хамгаалагч мөн байрлах зочид буудлыг нь хэн ч мэдэхгүй байх гэсэн шаардлагыг тавиад байгаа аж. Мөн Монгол гэрт заавал зочлох хүсэлтэй байгаа гэнэ.