Тэд “Монголын хамтлаг дуучид бидэнд маш их таалагдсан. Монголчууд их найрсаг хүмүүс. Манай хамтлагийн дууг сонсдог олон фэнүүд байдгийг мэдэх сайхан байна. “U-Kiss” буюу дэлхийд нэртэй од болно гэсэн утгаар бид хамтлагтаа “Ubiquitous Korean International Idol Super Star” хэмээх нэрийг өгсөн. Нэг зүйлийг хэлэхэд манай хамтлагт Америк, Хятад иргэншилтэй гишүүд байдаг. Тиймээс Монгол гишүүнтэй болохыг хүсч байна. Та бүхэн бидэнд Монголын хамтлаг дуучдаас манай хамтлагт тохирох эрэгтэй дуучин байвал санал болгоорой. Бид хамтлагтаа авах болно шүү” хэмээн өнөөдөр “Сүнжин” зочид буудалд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.
“U-Kiss” хамтлагийнхан өчигдөр болсон тоглолтод хит болсон “Хялбар байна гэж үү?”, “Бингиль бингиль”, “Дуугүй бай” хэмээх гурван дуугаа дуулж сонирхуулсан юм. “UB Palace”-ийн концертын их танхимд ч “U-Kiss” хамтлагийн олон фэнүүд ирсэн байгаа харагдсан. Тэд “U-Kiss” хэмээн цаасан дээр томоор бичиж барин бүжгийг нь дор бүрнээ дагаж хийж байсан юм.