2010-12-22

Quiza хамгийн новшийн уран бүтээлч


 Удалгүй эх орондоо ирээд байж байтал  Quiza өөрийн шинэ дуунуудаа сайтуудаар тавиулж промо хийлгэмээр байна гэнээ, чиний сайтаар дамжин уулзаж байгаадаа баяртай байна гэж тамгалуулсан тохиолдолд би оруулъя гэтэл зөвшөөрсөн юм.



Ингээд удалгүй надад Quiza гийн өөрийн хоолойгоороо тамгалсан шинэ дууг нь явуулахаар нь сайтандаа байршуулж орхилоо. Төд удалгүй Дуу бичлэг зохиогчдын холбооноос уулзъя гэхээр нь яваад очлоо.
- Зохиогчийн эрх зөрчсөн байна, жишээ нь энэ Quiza-гийн дууг хууль бусаар тавьж олшруулсан байна гэж авлаа.
- Өөрөө зөвшөөрсөн учраас би оруулсан, тэгээд ч өөрийн хоолойгоороо тамгалсан байгаа гэж хэлтэл,
- хоолойг нь хэн ч дуурайлгаж хийж чадна, итгэхгүй бол өөрөөс нь асууя гээд хүлээж байтал Quiza өөрөө ороод ирлээ.
- Quiza чи энэ Хантулгад өөрийнх нь сайт дээр нь шинэ дуугаа өгч тараалгасан юм уу?
- Quiza: Үгүй, би хэнд ч, юу ч өгөөгүй.
Ийм явдал болсоны дараа би ямар эд нарын дууг сонсох албатай ч биш, зүгээр туслах маягаар сайтандаа байрлуулсан биш өөрөө хэрэгт унаад яахав гэж бодоод түүнээс хойш монгол дууг сайтандаа байрлуулахаа больсон юм. Нэг их сонирхож сонсохоо ч больсон доо, тэр цагаас хойш. Сүүлд сонсохнээ тэр намайг дуудаж уулзсан нөхөр нь Quiza-гийн төрсөн ах нь байсан юм билээ.
Одоо ч гэсэн манай уран бүтээлчид өөрийгөө аль болох олон хүнд таниулж брэнд болсоныхоо дараа өөр зүйлээс орлогоо олохоо бодохгүй дуугаа л зарах гээд зүтгээд байдаг явдал ажиглагдсаар л байгаам билээ. Гадны одууд бол ихэвчлэн рекламанд тоглож, аль болох олон хүний ярианы сэдэв болж байж л од болдог тал ажиглагддаг. Манайд харин арай л өнгөцхөн хараад байна уу даа?

/hantulga.com/ -аас авав



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms