2010-12-25

Монголд иргэд интернэтэд сэтгэгдэл үлдээх эрхгүй боллоо


Монгол улсын Засгийн Газар, Сү.Батболд  “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭГЭЭР ВЭБ САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ТҮР ЖУРАМ” гэгч интернэтэд хэрэглэгчид олон нийтийн дунд  сөрөг сэтгэгдэл үлдээхийг хориглодог хуулийн заалт баталжээ. Учир нь интернэт сайтуудаар эрхэм их хурлын гишүүдийг дэндүү муухайгаар муулж бичээд байгаад тэдний дургүй хүрч байгаа гэнэ. Монгол улс ядуу ч Хятадаас ялгаатай нь хувь хүний эрх чөлөө байсан юмсан. Олон улсын youtube, twitter, facebook ямар ч сайтад хуурамч сэтгэгдэл олноор цацаад байвал Spam гэдгийг л дарахад хангалттай байдаг. Коммунист нийгэм руу шилжээд байна уу? Үнэхээр хэдэн он вэ?
Америк, Европ зэрэг интернэт хөгжсөн орныхон сонсвол элгээ хөштөл инээх байлгүй. 


Батлагдсан түр журам гэгчид “контент”  хэмээх ойлголтыг  дараахь байдлаар заажээ.
2.1 Контент гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа. дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээлийг ойлгоно. Контентид дараах зүйлс орохгүй. Үүнд:
* Цахим шуудан, балк болон спам захидал
* Хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, АйПи телефон яриа гэх мэт)



Өөрөөр хэлбэл А  сайт дээр “Ерөнхий сайд Сү.Батболд “Бороо гоулд” компаниас өөрийн эзэмшлийн “Алтай Холдинг” компаниар дамжуулан тодорхой хувь эзэмшдэг бөгөөд “Бороо гоулд” нь 50 тн алтыг ямар ч татваргүйгээр Монгол улсаас авч гарсан” гэсэн мэдээ  юм уу? сэтгэгдэл гарлаа гэж үзэхэд Ерөнхий сайдаас шууд томилогддог Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Дарга  Б.Болдбаатарын хэн нэгэн ажилтан уг мэдээг гүтгэлэг,  доромжлол хэмээн үзэж  тухайн  сайтын үйл ажиллагааг хааж, сэтгэгдэл бичсэн иргэнийг шийтгэж  болохоор нөхцөл байдал үүсээд байна.
Хүн гүтгэсэн болон доромжилсон эсэхийг  Монгол Улсын шүүх тогтоодог  учиртай.  Гэтэл энэхүү түр журам гэгчид зааснаар бол Ерөнхий сайдын томилдог ажилтан  өөрийн үзэмжээр тогтоож, тухайн сайтад бодох хугацаа өглөө гээд дарамтлах боломжтой болсон байх юм.
Энэхүү “зөрчлөө”  арилгаагүй бол уг сайт  бүрмөсөн хаагдах бөгөөд , “зөрчлөө арилгадаг” , дарга нарын заавраар сэтгэгдэл устгадаг, Ерөнхий сайдад таатай ханддаг  сайтууд л  үйл ажиллагаа явуулах боломжтой болж буй гэхэд хилсдэхгүй болжээ.
Монгол улсын түүхэнд өмнө нь Сталины заавраар байгуулагдсан Онцгой Эрхэт Комисс гэгч л хуулиас давсан эрх эдэлж, хүний гэм буруутай эсэхийг тогтоож байсан нь бий.
Юутай ч Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх нэг цагийн хугацаатай  л үйлчилдэг болох цаг ирсэн байна.


ДЭЛГЭРЭНГҮЙГ:

http://sonin.mn/?p=107213
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms