Гэвч энэ сайхан эрхэм нэр алдарыг зарим бvсгvйчvvд тээж явах хувьгvй ажээ. Манай оронд хувьсгалаас ємнє буюу хувьсгалын дараах тав орчим жилийн хугацаанд хvрээнд хэдэн зуугаараа байрлах Хятад дэн буудлууд, зоогийн газрууд Хятад, Монгол янханууд олноороо vvсэх нєхцлийг бий болгож байсныг тэр vеийн ахмадууд дурсан ярьдаг. Хvрээний хятадууд хар тамхи янхныг дэлгэрvvлж байсныг тvvхчид ч бас дурссан байдаг. Захиргаадалтын vед янхан гэгч далд байжээ. Цэргийн ангиудаар л явна. Ямар сайндаа цээ-цээ-Цэцэгмаа, цэргийн ангийн Цэцэгмаа, аа-аа-Цэцэгмаа, ардын армийн Цэцэгмаа гэж цэргvvд шуугиж байхав дээ. Цэцэгмаа гэдэг нь Таванзуу гэж байхын Дарьгангын гудамжинд гэртэй байсан бvсгvй байж.
Энэ vед Унгар, Чех, Орос мэргэжилтэнгvvдтэй явалддаг цуутай хvvхнvvд шуугиулж байжээ. Монголд хамгийн тvрvvнд жинс ємссєн хvн бол хогийн Цогзол байсан аж. Vнэндээ бол энэ Цогзол гэгч бvсгvй Унгарчуудтэй явалдсаныхаа буянд л жинс ємсєх хувьтай байж. Тэр vед одоогийн СХД-ийн 18-р хорооны нутагт байрлах гадаадын мэргэжилтнvvд амьдардаг байранд Тунгаа гэгч бvсгvй мєн л Унгаруудтай явалдан биеэ vнэлэхдээ эхний хоног нь баруун хєлний туфлиэр маргааш нь зvvн хєлний туфлиэр биеэ vнэлдэг байсныг одоо ч ярьцгаадаг. Мєн амралтын газрууд бие биентэйгээ сvvлэрдэг газар болон хувирч байсан ажээ. Монгол оронд ардчиллын салхи сэвэлзснээр бvх зvйл ил тод болж янхан ил зогсох боллоо. Одоогоор Монгол цустай бvсгvйчvvд Хятад улсын Бээжин хотод 60 гаруй янхан, Эрээн хотод 740 гаруй янхан, Оросын холбооны улсад 30 гаруй янхан, Польшид 10 гаруй янхан, Германд 10 гаруй янхан биеэ vнэлж байна. Манай улсад ч Хятадаас 20 орчим, Оросоос долоон янхан Украйнаас нэг янхан, Солонгосоос дєрвєн янхан ирж биеэ vнэлж байгаа тухай нэгэн тєрийн бус байгууллага судалгаа гаргажээ.
Зах зээлийн vед гомо, лесби олширсон юм. Гомо гэдэг нь монголд саяхан гарсан ч зvйл биш. Vнэндээ бол шарын шашин дэлгэрснээс хойш орж ирсэн зvйл юм байна. Хvрээ хийдэд шавилан суудаг лам нар, тодруулвал 15-р зуунаас 19-р зууны дунд vе хvртэл лам нарыг, эмэгтэй хvнтэй суулгадаггvй байсан болохоор, єєр хоорондоо явалддаг болсон. Vvнийгээ банди, шуумар гэж нэрлэдэг байсан тvvхтэй. Шуумар нь бандиа бусдаас ємєєрч зодолддог байсан. Тэгэхээр банди гэдэг нь биеийн хvчний хувьд арай туниа муутай эмэгтэйлэг нэгэн ажээ. Орчин vеийн манай шарын шашинд ийм зvйл байхгvй ч єнєєгийн монголын эрэгтэйчvvд, эмэгтэйчvvдийн хорих ангид ял эдлэж байгаа иргэдийн дунд банди, шуумар, лесби нар хэвээр байсаар л байна. Настай авгай нараас мєнгє авч явалддаг эрчvvд ч олширч. Єдгєє эрэгтэй янханы анхдагч нь жуулчны баазуудын морь хєтлєгч нар юм. Монголд байгаа жуулчны баазууд морь хєтєлдєг залуусаа авахдаа царай зvс бие бялдраар гологдохгvй залуучуудыг сонгож авдаг. Гадаадын эмэгтэй жуулчид монгол залуугийн амтыг vзэхийг хvсэлгvй л яахав дээ. Голдуу япон солонгос хvvхнvvд монгол залуусын биеийг vнэлvvлдэг байх юм. 2004 онд морь хєтлєгч нэгэн залуу єєрєєсєє 14 насаар эгч япон бvсгvйд биеэ vнэлэн улмаар даамжран амьдрахаар япон явж байжээ. Биеэ vнэлэгч залуус нэгдvгээрт, цэвэрхэн байх ёстой гэнэ. Дараа нь залуухан байж л эрэгтэй янхны шалгуурт тэнцдэг ажээ.
Эцэст нь гэвэл мэдээж том эрхтэнтэй байх ёстой. Энэ талаар зарим эх сурвалжид ч дурдсан байдаг. Эрэгтэй биеэ vнэлэгч нарт тухайлан нэр заасан буудал байдаггvй ч дажгvйвтэр буудлуудыг сонгодог гэнэ. Харин vнэ тєлбєрийн хувьд vзvvлэх vйлчилгээнээсээ шалтгаалан 50.000-200.000 мянган тєгрєгийн хооронд хэлбэлздэг байна. Энэ бvхнээс vзвэл янхандах нь нэгэн тєрлийн мэргэжил болон хувирч улам бvр хєгжиж байна.
Нэрээ нууцалсан биеэ vнэлэгч ярихдаа одоо бид нар албан байгууллагатай адил цалин авдаг болсон. Сардаа хоол, унаа, нvvр будагны мєнгєнєєс гадна 250 мянган тєгрєг цалин авдаг. Хэрвээ ажил тасалбал цалингаасаа хасуулна, биеэ vнэлсэн мєнгєє нууж болохгvй, шинэ охид бол бага цалин авна, гачигдал зовлон тохиолдоход туслана. Тусгай мєнгє хураагч нартай. Тэд маань машинтай, биднийг хамгаалдаг гэж ярьж байх юм. Янхандалт бол гэмт хэрэг гарах нэгэн том шалтгаан гэж цагдаагийнхан vздэг. Янхан авахад олонх нь архи ууна, удалгvй хvн амь, дээрэм, танхай, хулгай болж хувирна. Улсын хэмжээнд янхантай холбоотой хvн амины эзэнгvй хэргvvд нилээд бий. Энэ бол эрvvгийн ертєнцийн далд амьдрал юм. Vvнээс гадна Хятад, Солонгос иргэдэд биеэ vнэлж байгаа монгол охид ч их болж. Тэд дээрхтэй адил зохион байгуулалтад одоохондоо ороогvй бєгєєд бор зvрхээрээ л явж байна. Ялангуяа хятад иргэдтэй учрахдаа бэлгэвч хэрэглэдэггvйгээс хvvхэдтэй хоцрох нь ч элбэг байдаг байна. Хятадын зам засварын анги, тоосгоны vйлдвэрvvд, Налайх дахь хятадын нvvрсны амууд, Хятадын алтны уурхайнууд, Хятадын оёдлын vйлдвэрvvд, Хятадын барилгын компаниуд, орон нутаг дахь Хятадын модны цехvvд гээд л хаа сайгvй иймэрхvv явдал газар авсаар байна. Єдєржингєє ажилласан хятад иргэд орой нь ажлынхаа местэн дээр буюу баригдаж байгаа барилгын подволд монгол охидыг ёстой л нэг бєєндєнє гээчийг хийдэг сурагтай. Нэгэн жишээ сонирхуулахад, Сэлэнгэ аймгийн Бугантад vйлдвэрлэлээ явуулдаг Хятадын савхны vйлдвэрт олон монгол охид хужаа нарын хvvхдvvдийг тєрvvлж vлдсэн байх юм. 2005 онд энэ савхны vйлдвэр нь шатсан гэдэг.
Тус vйлдвэрт нийтдээ 70 орчим монгол ажилчид ажилдагаас 50 гаруй нь охид, хvvхнvvд байсан байна. Налайх дахь хятад иргэдийн нvvрс олборлодог амуудад монгол бvсгvйчvvд 5000 мянган тєгрєгєєр, эсвэл таваас долоон шуудай нvvрсээр биеэ vнэлдэг аж. Харин Улаанбаатарыг тойрсон тоосгоны vйлдвэрvvдэд хоногийн хоёроос таван мянган тєгрєгєнд vнэлж байх жишээтэй. Заамарын алтны уурхайн нинжа нар дунд шанага шороогоор биеэ vнэлдэг бvлэг хvvхнvvд ч гарч ирсэн хєгтэй явдал чих дэлслээ. Даанч харамсалтай. Харийнхны хэдэн бор халтар тєгрєгєнд хууртан халх цусаа бузарлагч Монгол охид маань ийм мєчидхєн бодолтой болсонд єр євдєм. Эдгээр бvсгvйчvvдийн ихэнх нь амьдрахын эрхэнд гэж єєрийгєє хаацайлдаг юм билээ. 1921 оны дараа монгол орны хvн амын тоо 600 мянгад хvрэхтэй vгvйтэй байсан.
Тэдний дийлэнх нь арьс єнгєний євчтэй байснаас тухайн vеийн тєр засаг, орос ах нартай хамтран нэгдсэн ажиллагаа явуулаж эмчилж байсан тvvхтэй. Энэ vеийн нийгмийн замбараагаа алдсан бэлгийн хавьтлын талаар дурссан цєєнгvй зохиол, бичиг баримт байдаг. Єнєєдрийн Монголын хувьд арьс єнгєний євчин, тэр дундаа заг хvйтэн, тэмбvv, ДОХ-оор євчилсєн хvмvvсийн тоо ихсэж байгаа нь монгол бvсгvйчvvд сексийн соёлгvй, бэлгэвч хэрэглэж заншаагvйтэй холбоотой гэж оросын мэргэжилтэн Андериэ ярьж байх юм.