2010-02-14

"Avatar" кино "Титаник"ийн амжилтыг эвдээгүй.

"Аватар" кино "Титаник"ийн кино театрт үзсэн хүний тоо, оскарын номинацид хамгийн олон нэр дэвшсэн(14 номинаци),оскард  хамгийн олон шагнал авсан (11 шагнал-бөгжний эзэн-3 бас тэнцүүлсэн) зэрэг аль ч амжилтыг нь эвдэж чадахгүй нь тодорхой болжээ.
Дэлхийн хамгийн шилдэг кино бол Аватар учир нь хамгийн их ашиг олсон гэж байгаа нь зүгээр цуурхал. Аватар Титаникаас их ашиг  олсон гэхдээ чанарынхаа хувьд яагаад ч өнөөдрийн хувьд (2010.2.14 ний байдлаар) Титаникийн амжилтанд дөхөж ч очих болоогүй байгаа юм.Цаашид ч эвдэх боломжгүй. 13 жилийн өмнөх "Титаник"-ийн билет бараг л "Аватар"-аас 2 дахин хямдхан байжээ. Мөн Аватарыг үзүүлсэн кино театрууд нь хамаагүй олон байгаа юм. 1997 онд Монголд Титаникийг кино театраар гаргах байтугай гэртээ зурагттай айл цөөхөн байсан юм. Харин хүн төрөлхтөний 401,568,903 нь тэр үед Титаникийг кино теарт үзжээ.


Титаник -нэг билет - $4.59 (дунджаар)
Аватар - нэг билет -  $7.18 (дунджаар)

өнөөдрийн байдлаар 2010.2.14 


Титаник - USA- д нийт - $600,788,188
Аватар- USA-д нийт - $642,156,000

Титаник - USA- с бусад - $1,242,413,080
Аватар- USA-с бусад - $1,607,091,179

Титаник - Дэлхий даяар-$1,843,201,268
Аватар- Дэлхий даяар- $2,249,247,179  


Судалгаанаас харахад Аватарын орлогын ихэнхийг USA ээс бусад орнуудад үзсэн хүний тоо бүрдүүлж байгаа юм /Титаниктай харьцуулахад/. Энэ нь Дэлхийн улс орнууд хөгжиж, ядуу буурай орнуудад кино театрууд байгуулагдаж ирсэнтэй холбоотой юм. Кино театр болон кино театрт тогтмол  кино үздэг хүний тоо, амьжиргааны түвшин 13 жилийн өмнөхөөс хамаагүй өссөн нь тодорхой юм.





Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms