Хорлоогийн Чойбалсан нь (1895 оны 2 сарын 8 - 1952 оны 1 сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байсан нэртэй төрийн зүтгэлтэн юм. Х.Чойбалсан нь улс төрийн хэлмэгдүүлэлт, нэг хүнийг тахин шүтэх зэрэг Монголын нийгэмд учирсан асар их хохирол, сөрөг үр дагаваруудтай холбоотой боловч түүхийн эгзэгтэй үед Монгол улсын тусгаар тогтнолын төлөө ихээхэн зүйл хийсэн болно.
Чойбалсангийн жинхэнэ нэр нь Дугар бөгөөд харин Монголын түүхэнд Чойбалсан хэмээх хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэрээрээ бичигдэн үлдсэн байна.