Монгол хүн бүрийг эмзэглүүлсэн нэг зүйл бол Дагвадорж гэхээс илүү монголын хөөмийг Хятадын нэр дээр бүртгэсэн явдал байсан юм. Өмнө нь тоодоггүй байсан хөөмийчдөө одоо хайрлаж үнэ цэнийн нь ойлгож эхэлж байгаа бололтой. Өнөөдөр буюу 2010.2.10-нд Хөөмийн тоглолт болно гэсэн сурагтай. Та бүхнийг энэ тоглолтонд хүрэлцэн ирэхийг хүсэж байна. Монголд хөөмийчид байдаггүй болохоор монгол бүртгүүлж чадаагүй гэсэн яриа нь огт худал юм. Монголын авьяастай хөөмийчид маань хөөмийгөө хөгжүүлж , уран бүтээлээ туурвисаар байгаа. Харин тэдний өгүүлснээр бол төр засаг хөөмийчдийгөө огтхон ч дэмждэггүй, монголчууд бид өөрсдөө эстрад рок, хип хопийг сонирхож дэмждэг мөртлөө ардын урлагаа үнэ цэнийг ойлгож , дэмжиж өгдөгггүй болохоор ийм зүйл болсон гэв. Мөн түүнчлэн Монголчууд хөөмийгөө алдах болоогүй харин алдахын ирмэг дээр байгаа гэв. Ирэх 4-р сард UNESCO ийнрэн монголд ирж хөөмийг бүртгэх эсэх асуудлыг шийднэ. Тэр болтол бид хөөмийчдөө дэмжин , өөрсдийн хувь нэмрээ оруулах үлдэж байна. Төр засаг нь дэмжээд өгчөөсэй!