Монголын тvvхийн хоёр vед эрс єєр єнгөєр бичигдэж ирсэн хvн бол Богд Жавзандамба юм.
Богд Жавзандамба хутагт Наваанлувсан чойжин нямдан занванчиг балсамбуу Монголын тусгaap тогтнолын vйл хэрэгт асар их хувь нэмэр оруулсан зvтгэлтэн юм.
Єєрєє манж хятадын дарлалд байх Тєвд хэмээх єєр нэгэн vндэстний тєлєєлєгчийн хувьд ч, шашин номын vйл хэргийг нь байнга хянахыг оролддогийн хувьд ч Манжийн эрх баригчдад таагуй ханддаг байсан байжмагадгvй юм. 1911 оны vндэсний хувьсгалын зохион байгуулагч Монгол ноёд шарын шашинд гvнзгий автсан улс орноо Манжийн эсрэг хєдєлгєхєд монголын буддистуудын тэргvvн нэн чухал хэрэгтэй байсныг ч тооцоолсон байх.
Дээр нь хэнээс ч хараат бус орны тєр, тэргvvн байх санаархалч Богдод байсан биз. Гэхдээ XX зууны эхээр тусгаар тогтнолоо эргуvлэн авчирсан монголчуудын оюуны лидерийн vvргийг энэхvv тєвд хvн нэр тєртэй гvйцэтгэсэн юм. Тэрбээр тусгаар тогтнолоо эргvvлэн авч, євєг дээдсийнхээ голомтыг бадраасан талын Монгол орны хаан, тєрийн тэргvуний суудалд 13 жил заларчээ. Дорнын заншлаар хэрэглэж байсан "Олноо єргєгдсєний" хэмээх тоолол бол Богд хааны нэрэмжит он тоолол билээ.
Монголын сvvлчийн хаан Богд 1924 онд Бvгд найрамдах засаг тогтохын ємнє таалал болжээ. Нас барах шаардлага гарах vед нас барсан энэ явддыг зарим судлаачид улаан орос коминтерны оролцоотой холбоотой ч байж магадгvй гэж vздэг. Богдыг нас барсны дараа Засгийн газраас "нууц цадиг, бошгын сударт єгvvлсэнээр Жавзандарнатын хувилгааны газар дэлхийд байх хугацаа дуусчээ. Одоо тэрбээр үүрд нирвааны оронд заларна" хэмээн зарласан гэнэ.
Гэвч Монголын шашны ихэс дээдэс Зvvнхараа хавиас нэгэн ховгуvнийг есдvгээр Богд хэмээн тодруулаад тvvнийгээ "IX Богд мєн" гэсэн батламж бичгийг Банчин богдоос авсан байна. Гэвч уг батламжийг явж авчирсан Гомбо-Идшин гvн Засгийн шийдвэр зєрчсєн асуудалд буруутгагдан, хойд дvр тодруулах асуудал шувтарчээ.
Сонирхолтой нь есдvгээр Богдоор тодорч байсан хvv хэлмэгдэж баригдсангvй єсч ториноод улмаар цэргийн алба хаасан ба 1940-єєд оны дундуур халуун ханиадаар бие барсан баримт байдаг.