2009-12-16

СУМО vs ҮНДЭСНИЙ БӨХ




Монголчууд маань сумо сумо гэж хошуурсаад байгаад нэлээн олон жил өнгөрч.Сумогийн 2 ч их аварга нь монгол.Сумо бараг л японы биш монголын үндэсний спорт болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Бүгд л сумочдоо бахараж байна энэ тэр гэнэ,,, харин би арай өөр өнцгөөс нь харахыг зорьлоо.


Японд монголчууд сайн барилдаж байгаа нь сайхан л хэрэг. Гэхдээ бид сумог эцсийн эцэст монголынх биш японых гэдгийг бараг л мартчихаж. Сумог монголын үндэсний ёс заншил, үндэсний бахархалтайгааа дэндүү хольж хутгана. Хөөрхий монголчууд маань сумочдодоо дэндүү их итгэл хүлээлгэж УИХ-д хүртэл сонгоно.Бараг л бүх л сувгаар сумог шууд дамжуулна. Харин манай сумочид өөрсдийгөө монгол  гэдгээ санаж явдаг болуу эсвэл өөрсдийгөө японы хүмүүс гэж боддог болуу? Ээ мэдэхгүй Тэд чинь монголын үндэсний бөхөө орхиод мөнгө олохоор Японыг зорьж япончууд болохыг сонгосон хүмүүс биш гэж үү? Монголын бөхчүүд нь хоорондоо хагаралдана. Хэн нь япон авгай авсан, хэн нь японы дэвжээний эзний охинтой суусан, Монгол улсын харьяалалаас гарсанч гэх шиг...  Манай зохиолын дуучид нь өглөөний хөх луу  "" энэ тэрээ гэж дуулна , хил хопчид би монгол хүн гэсэндээ клипэндээ Даваажаргалын японоор ярьж байгаа хэсэг ч байх шиг, 25-ын "Өсвөрийн Сумочид", "Хүүхдийн Сумочдын" гэсэн баахан нэвтрүүлгүүд   , 5.6 настай хүүхдүүд том болоод Монголдоо биш Японд очиж Дагвадорж ах шигээ сумо болно одооноос япон хэл сураж эхэлж байгаа  ч гэх шиг......Гадаадын үндэсний уламжлал ёс заншлаар бахархдаг манайх шиг тэнэг улс байдаг болов уу ? Ингэсээр байгаад Монгол улсад маань хүн үлдэх үү? монгол ёс заншил.уламжлал хаачих вэ ?

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Grants for single moms