“Шинэ үе” продакшн “Буруу эргэлт” кино хийснээс хойш кино урлагт шамдуухан орох болсон. Хэдийгээр тэдний анхны уран бүтээлийг ард түмэн тийм ч таатай хүлээж аваагүй ч хэдхэн сарын дараа дахин нэг кино дэлгэцнээ гаргах гэж байгаа талаараа мэдэгдсэн билээ.
“Үлгэрийн хайр” хэмээх энэхүү уран бүтээл нь инээдмийн кино бөгөөд бараг орой болгон хошин үзүүлбэр тавьдаг жүжигчдэд бас нэгэн шалгуур болж байгаа юм. Тэд уран бүтээлээ оны өмнө үзэгчдэдээ хүргэх агаад үзэгчдийн сэтгэлийг баясгасан сайхан кино болсонхэмээн дүгнэж байна.
Киноны ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Алтансүх ажиллаж, Ариунболд, Ундармаа нар гол дүрийг нь бүтээжээ. Мөн гавьяат жүжигчин, Б.Батзаяа, Д.Батсүх, Н.Чаминчулуун, Б.Туяа гээд хошин урлагийн мастеруудаас гадна дуучин Ану, “Киви” хамтлагийнхан энэ кинонд тоглосон аж.